Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье дээ. Ум мани бадми хум... |
|
Google сайтын хамгийн эрэлттэй нэрсийн хоёрдугаарт Facebook оржээ. Харин Bing сайтын хувьд эхний гурван байрт Michael Jackson, гахайн томуу, Twitter гэсэн нэрс оржээ. |
|
Нэг өдөр хүүгээ авах гээд сургууль руу нь явж байтал "өдөр ээлж"-ийн нэг хөөрхий охин гадаа маш их даарчихсан сургуулийн "таамбар"-т зогсож байгаа тааралдлаа. Орохгүй яагаав гэтэл жижүүр оруулдагггүй юмаа, цагаасаа арай эрт ирчихлээ гэдэг хариуг сонслоо. Хөөрхий охин харваас маш их даараад хацар ам нь улайгаад, нус нь бараг л гоожсон харагдлаа. Нусаа хүүзүүний ороолтоороо нуугаад байгаа бололтой догоо. Амнаас нь уур савсаж байгаа гэж жигтэйхэн. Хөлөө байн байн солбиод нэг дор зогсож чадахгүй, шошоод л...Сэтгэл өвдмөөр дүр зураг шүү. Сургуулийн жижүүрүүдээ, аятайхан байгаарай. Сургууль бол бидний хоёр дахь гэр гэж би багаасаа л сонсож хүмүүжсэн. Энэ онол одоо ч хэвээрээ гэдэгт итгэж байна. Хөөрхий хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар цагаасаа эрт ирж болохгүй юу? Ингэлээ гээд өвлийн хүйтэнд гадаа зогсоож тэднийг "гэсгээн цээрлүүлэх" хэрэг байгаа юм уу? Та хүүхэдгүй юу? Ач гуч байхгүй юу? Би л лав хүүтэй. Хүүдээ хайртай. Хүүгээ битгий өвчин зовлон тусаасай, эрүүл саруул өсөөсэй гэж боддог Монголын мянга мянган ээжүүдийн нэг. Зарим нэгэнд нь жижиг мэт санагдах энэ мэтийн зүйлүүдийг мэдэрч чадахгүй орхиод байх юмаа, бид. Би ч гэсэн хүнийг хэлэлтгүй саяхнаас л үүнийг анзаарлаа. Ямар ч гэсэн анзаарсандаа бол баяртай байгаа. Тиймээс тэвчилгүй үүнийг бичсэн юмаа Сургуулийн удирдлага, нийгмийн ажилтнуудаа энэ тал дээр нэг анхаарахгүй бол ядаж байхад элдэв төрлийн "ханиад" биднийг зовоох болоод байна шүү дээ. Сурагчдаа, үүнийг сургуулийнхаа удирдлагуудад мэдэгдээд иймэрхүү төрлийн" элдэв нугалаа"-тай өөрсдийн хүчээр тэмцмээр байна. Эрт ирсэн сурагчдад дулаан газар хэрэгтэй байна. ямар нэгэн өрөө хүлээлгийн танхим ч юм уу? Ядаж л өвлийн цагт.
"Сурагч" сонины эрхлэгч Х.Ариунтунгалаг |
|
Бичсэн: "Сурагч" сонины эрхлэгч Х.Ариунтунгалаг |
|
Бүүр хоол унданд хүртэл хэрэглэж болохоор цэвэр усыг зүгээр л шүршээд шалбааг болгоод хаячихна. Машины шалавчийг хүртэл ундны цэвэр усаар шүршиж байгаа юм чинь. Арай ч дээ. Жорлонд ороод усаа татахдаа хүртэл бид ундны цэвэр усаар "тоглож" байна. Арай л дэндүү байгаа биз. Бид усаар ийм баян орон уу? Арай ч тийм биш гэдгийг бүгд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хажуухандаа байгаа усны ганц ундарга Туул голоо "цааш харуулах"-аар уралдацгаагаад байна шүү дээ. Өөр хаанаасаа ус олж бид амь зогоох вэ? Бид ч биш юмаа, бидний хүүхдүүд. Машин угаалгын газруудын усны төлбөрийг маш өндөр болгох саналтай байна. Машин угаалгын газрууд усаар тоглохоо болъё оо?
Бичсэн: "Сурагч" сонины эрхлэгч Х.Ариунтунгалаг |
|
| Display: |
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


Michael Jackson, гахайн томуу, Twitter, Facebook зэрэг нэрс Google, Yahoo, Bing зэрэг хайлтын систем бүхий интернэт сайтын 2009 оны хамгийн эрэлттэй хайлтаар шалгарчээ.
Манай хүү одоо 4-р ангид сурдаг. Би өөрөө ажил ихтэй үедээ хүүгээ сургуульд нь цагаас нь арайы эрт хүргээд өгөх тохиолдол бий.
Сургууль гэдэг түм түчигнэж бум бужигнасан газар. Голдуу мэдээж сурагчид, бас багш нар холхидог. Гэтэл тэдний гутал зарим хүмүүсийн нүдэнд өөр харагддаг болоод удаж байна. Учир нь сургууль руугаа орохоод сурагчид болохоор гутлаа солиод "таавчиг"-аа өмсөх ёстой болно. Үүнээс болж хөөрхий сурагчид цүнхнээс гадна гутлын уут өдөр бүр чирнэ. Харин багш нарт энэ дүрэм огтхон ч хамаагүй. Захиралд бол бүүр ч хамаагүй, тэр ямар гуталтай, хаанаас яваа нь хэнд ч падгүй. Арай ч дээ тийм ээ, сурагчид аа. Ингэж зүгээр л сурагчдыг "дэглэх" гэж гаргасан дүрмээ одоо болимоор юм аа. Болимооргүй байгаа бол бүгдэд нь зориулсан дүрэм гарга. Багшаа, захирлаа та гутлын уутаа биедээ авч явна уу? Таавчигаа надтай адилхан өмсөөд сургууль руу орохыг хүсч байна.
Хэзээ мөдгүй уснаас болж "алаан" болж мэдэхээр байхад Монголын машин угаалгын газрууд үүнийг огтхон ч тоосон шинжгүй шуурхайлан ажилласаар...
