Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Хүүхэд уран зохиол
Бичсэн: Admin

suragch.comГурван настай охин эцэгтээ том жижиг олон хайрцгийг алтадсан цаасаар бүрж, их ажил удаж бас дэмий их зардал гаргажээ. Амьдрал нь тийм ч сайнгүй тул охин нь ингэж дэмий зарлага гаргасанд аав нь ихэд уурлажээ. Гэсэн хэдий ч охин өглөө нь аавдаа алтадсан цаасаар бүрсэн гоё хайрцагтай бэлэг өгөн "Ааваа, энэ таньд" гэв.

Огноо: 2010-11-11 06:31 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 756 дэлгэрэнгүй

suragchНэг удаа нохой үнэг хараад араас хөөж гарлаа. Үнэг маш хурдан давхихад нохой үнэгний араас улам хурдалж сагсгар сүүлэнд нь хүрэх шахан давхиж байв. Үнэг сүүлчийн хүчээ гаргаж давхиад нүхэндээ орчихов. Нохой нүхний аман дээр сууж үнэгийг хэзээ гарч ирэхийг хүлээв. Үнэг:

Огноо: 2010-05-23 08:22 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 852 дэлгэрэнгүй


Гурван хуруунд үзэг атгуулж 
Гуравхан үгээр хорвоог таниулсан
Ачит багшийн эрдмийн ундаргатай
Аав ээжийн хайрын шүтээнтэй

 

Огноо: 2010-03-21 05:12 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 705 дэлгэрэнгүй

suragch.comТэнгэр нэг л бүүдгэр, гадаа салхилаад л би гэр рүүгээ харихаар явж байлаа. Автобуснаас буугаад булан эргэтэл нэгэн том алаг нүдтэй хөвгүүн миний өөдөөс ширтэн зогсож байв. Түүнийг хараад миний сэтгэл маш ихэд хөдлөв.

Огноо: 2010-03-21 04:26 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 1309 дэлгэрэнгүй

Багшийн модон самбар дээр 2-р сарын 14 гэж тодоос тод бичээстэй . Хичээлийн хамгийн сvvлийн цаг завсарлахад 20-иод минут дутуу байлаа. Хонхны дууг хvлээсээр байгаад би бvvр тэсэж чадахаа болилоо. Багшийн зааж байсан хичээл ирэх долоо хоногийн шалгалтын сэдэв байсан ч ухаан санаа маань аль хэдийнээ гэрт хийхээр бэлдэж орхисон тэр амттанруу яарч цагийн зvvний чимээтэй хамт тоолж хонх дуугарахыг тэсэн ядан хvлээж байлаа.  Аз болоход нэг их удсангvй

Огноо: 2010-01-13 10:15 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 1030 дэлгэрэнгүй

santa www.suragch.com-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ..
Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа..Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс - Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа..

Огноо: 2009-12-01 12:40 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 1537 дэлгэрэнгүй

Энэрэлийн сэтгэл нэг л тогтворгүй байлаа. Тэрээр урьдын адил сэтгэлээ сэргээх санаатай тагтан дээрээ гарч элдвийг ажиглан, бодол болон зогсоно. Гадаа хэдийнэ бүрий болж хүн хөлийн чимээ тасарсан байх агаад намрын сэрүүн салхи хаяа нэг илбэн сэвэлзээр аниргүй амгалан ертөнц түүнийг эзэмдэн авлаа. Зэргэлдээх байрны айлуудын гэрэл жигдхэн ассаныг хараад нэг байрыг сонгон авч бүх гэрэлтэй цонхыг тоолох гэсэн тэнэг бодол Энэрэлийн толгойд төрж нэг давхраас нь эхлэн тоолж гарав ......нэлээд явж байгаад дуусахын алдад 9 давхарт тоогоо алдаж "За байз, хэд билээ... хэд дээр явж байлаа?" гэж бодон дээш тэнгэр өөд ширтэв.

Огноо: 2009-12-01 12:36 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 1010 дэлгэрэнгүй

www.suragch.com

Үүрийн гэгээ бүүдийж орчны байдал тодорч эхлэв. Халтар морь хангайн нэгэн сүрлэг уулсын хормойнд түр зуур биеэ амраагаад сэрж байгаа нь энэ байлаа.Тэрбээр нар буугаагүй хүн амьтан сэлүүхэн дээр нь газар дөхөх нь дээр гэдгийг мэдэж байсан учир уулын хормойгоор ороон цаашаа хөдлөв. Яг одоогоос гурван жилийн өмнө нялх ногоотой хаврын нэгэн шөнө буруу гартны гарт орж ижил сүргээ эх нутгаа орхин бусдын эрхэнд хүний нутаг зорьж байснаа санав.

Огноо: 2009-12-01 12:34 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 527 дэлгэрэнгүй

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө.

Огноо: 2009-12-01 12:31 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 633 дэлгэрэнгүй

Бидний дунд нэгэн охин амьдардаг байлаа. Тэрээр бага байхдаа бидэнтэй адилхан жирийн л хүүхэд байлаа. Түүний гэрэл цацарсан инээд, тэгшхэн шүд, хүүхдийн гэнэн томоогүй аашинд хүн бүхэн л татагддаг байв. Охин их сургуулиа төгсөх жилээ нижгэр сайхан хурим хийж билээ. Миний хувьд түүнийг шохоорхохоос илүү юу ч хийж чадаагүйгээсээ түүнийгээ өөр хүнд алдсан юм.

Одоо хэдэн хүүхдийн ээж болсон тэрээр сайхан л амьдарч яваа гэдгийг сонссон болоод нэг талаар сэтгэл өег байдаг ч насан туршдаа зөвхөн чамд л сайн сайхныг ерөөж амьдрах юм гэж хэн мэдлээ дээ.

Энэ зун би чамтайгаа санаандгүй таарлаа. Чиний минь гэрэлтсэн алаг нүд холын холд очин, чи үл мэдэг ядарсан гэлтэй, бас чиний биеээ авч яваа байдал өмнөхөөсөө тэс өөр нь нэг л хачин.

Огноо: 2009-12-01 12:29 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 1038 дэлгэрэнгүй

Уншсан хүн эцэг эхийнхээ ачыг хариулах боломжийг эрэлхийлэх нь 

Эрт үед Бурхан Багш өндөр уулын оройд модон дунд байрлах, чимээ аниргүй амар түвшин сүмээсээ гарч Да Би Чиу хэмээх довцогт хоёр зуун тавин шавь, гурван түмэн найман мянган их бодисадва нарын хамт морилон очжээ. Нэгэн өдөр Бурхан багш дүү нараа удирдан дагуулж тэр зүгт явж байхдаа замын хажуу д байх хүний хувхайрсан ястай таарч гэнэ. Бурхан Багш хувхай ясыг гэнэт харж хөдлөлгүй зогсч дээд үеэ эрхэмлэн хүндэтгэж биеэ мэхийн таван махбодиор газар тэврэн хэвтэж хичээнгүйлэн ёслон мөргөв. Энэ үедээ хэнтэй ч үл дуугаран байх тул дагалдан явсан олон шавь нь учрыг хэлж өгөхийг хичээнгүйлэн хүсэхэд Бурхан Багш энэрэнгүйгээр, энэ тухай асууцгаасан чинь маш сайн хэрэг боллоо. Та нар намайг дагалдан гэрээсээ даяанчилж гараад их удсан боловч зарим зүйлийг ухаарч ойлгоогүй байна.

Энэ бол зүгээр ч овгор шорооны дэргэд байгаа хувхай яс төдий зүйл биш юм. Магадгүй бидний дээд үеийн өвөг дээдсийн цогцос яс ч юм билүү.

Ер нь хаанахын ч хүн байлаа гэсэн өвөг дээдэс, эцэг эхдээ мөргөхгүй хүн гэж байх уу? Чухам ийм учраас би энэхүү цогцос ясанд маш хичээнгүйлэн мөргөлөө гэв. Бурхан Багш цааш үргэлжлүүлэн өгүүлсэн нь:

Огноо: 2009-11-25 07:59 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 1248 дэлгэрэнгүй

Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 29°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 452
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5353
Энэ сар 14234
Нийт 308842
Та 308842 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 9
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо