|
|
Хvvхдийн нvvрний хувирал, инээмсэглэлийг байнга ажиглах нь баяр баяслыг тєрvvлдгийг тогтоожээ. |
|
Темперамент бол хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар юм. Ярих, хэлэх нь хурдан, явж гишгэх нь огцом ширүүн уурлаж зэвүүцэх нь амархан байхад уужуу тайван ярьдаг, сэтгэл нь мөд хөдөлдөггүй, дэндүү дөлгөөн гэмээр хүн байдаг. Эдгээр ааш араншинтай хүүхдийг 4-н төрөлд хувааж үздэг. 1. Сангвиник гэдэг нь сэргэлэн, эрэмгий хэв шинжийн хүүхэд. 2. Флегматик гэдэг нь тайван дөлгөөн хүүхэд. 3. Холерик гэдэг нь тогтворгүй, цочмог, шаралхуу хүүхэд. 4. Меланхолик гэдэг нь бүрэг, ноомой, буурьтай дүнсгэр хэв шинжийн хүүхэд байна гэж үздэг гэнэ. Тэгвэл темперамент нь сурагчдын хичээл сурлагадаа хандах анхаарал, сурлагын амжилт, төрх байдалд хэрхэн нөлөөлдгийг авч үзье. Холерик темпераменттай хүүхэд нь дур сонирхолтой, ажилдаа анхаарлаа хүчтэй төвлөрүүлдэг, бас анхаарал нь хуваарилагдахдаа сайн байдаг. Харин энэ үед анхаарал нэг зүйлээс нөгөөд шилжин хувирахдаа амархан биш байдаг аж. Сангвиник темпераменттай хүүхдийн анхаарал нь анги сурагчдын байдал, нөхцөл өөрчлөгдөхөд ч гэсэн хуралдан төвлөрч бөөгнөрөхдөө сайн, анхаарлаа хуваарилж чаддаг, иймээс ч ангид болж буй бүх ажил төрөлд тэгш оролцох боломжтой байдаг ажээ. Ийм темпераменттай хүүхдийн анхаарал нь нэлээд тогтвортой, хааяа сарнивч дорхноо төвлөрч чаддаг, нэг төрлийн ажлаас нөгөөд анхаарах чадвартай, тухайн ажил үйлд баримжаа авч зохицон нийлэхдээ шаламгай, гэвч нэг зүйлд анхаарлыг нь удаан барьж тогтооход амархан биш байдаг юм. Флегматик хүүхдийн анхаарал нь ангийн янз бүрийн ажил хичээлд нэлээд тогтвортой, харин хуваарилалт нь сангвиник хүүхдийнхээс бага байна. Нэг зүйлээс нөгөө зүйлд шилжин хувирахдаа аажуу тайван буюу удаан, төвлөрөлт нь эрс шууд биш байдаг. Флегматик темпераменттай хүүхдийн анхаарлын гаднах шинж тэмдэг нь дотоод жинхэнэ анхааралтайгаа тохирохгүй байх нт элбэг буюу гадаад байдал нь илрэл султай хайнга мэт учир багш түүнийг анхааралгүй сууж байна гэж зэмлэх нь цөөнгүй байдаг. Меланхолик темпераменттай хүүхдийн анхаарал нь хэд хэдэн зүйлд хуваарилагдан зохицохдоо хангалтгүй, иймээс ч болж байгаа олон зүйлийг ашиглаж, мэдэхгүй өнгөрдөг байна. Ажилд орохдоо залхуу хөшүүн юм шиг удаан аажуу, тэр өдрийн хичээл дуусаж буй үед буюу янз бүрийн бодол санаа төрсөн үед анхаарал нь сулардаг байна. Ээж аавууд минь хичээл сурлагад нөлөөлөх иймэрхүү байдал байх боловч "сайн сургах темперамент" "муу сургах темперамент" гэж байхгүй шүү дээ. Харин тухайн сурагчийн идэвх оролдлого, тэсвэр хатуужил зэрэг хүмүүжил соёлоос ихээхэн шалтгаалдаг юм. Бас багш сурган хүмүүжүүлэгчдийн удирдлага, эцэг эхчүүдийн анхаарал хайхрамж тун их нөлөөтэй нь тодорхой билээ. |
|
Гэр бүлийн хүмүүжил нь эцэг эхээс хүүхдийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Шинэ хүний шинж төлөв хамгийн түрүүнд гэр бүлийн бүрэлдэн тогтдог. Гэр бүл нь өсвөрийн хүүхэд багачуудад амьдралын хамгийн анхны тэр тусмаа насан туршид үл мартагдах сургасжийг үлдээдэг. Олны дотор биеэ авч явдаг хамт олонч, хөдөлмөрч тусархаг, даруу төлөв, энэрэнгүй, үнэнч шударга энэ бүх чанарыг бага наснаас эхлэн төлөвшүүлэхэд гэр бүлийн хүмүүжил шийдвэрлэх нөлөөтэй. Ийм учраас хүүхдийг мэндэлсэн өдрөөс эхлэн хүмүүжүүлэх ёстой. Бага балчир учир зүйг мэдэхгүй байна гэж хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг хойш тавих дутагдал манайханд байдаг. Хүүхдээр нас биед тохирсон хөдөлмөр хийлгэн, тэдгээрт тэвчээртэй, дэг журамтай эмх цэгцтэй, аливаад хариуцлагатай ханддаг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Эцэг эх бүх цагаа хүүхдэдээ зориулж чадахгүй боловч тэдэнтэй цуг байсан мөч бүхэн нь тэднийг хүмүүжүүлэхэд хүрэлцээтэй юм. Чухамдаа эцэг эхийн сайн үлгэр жишээ, гэр орныхоо амьдралыг зохион байгуулж байгаа өдөр тутмын үйл ажиллагаа нь хүүхдэд хүмүүжил олгож байдаг. Монголын ард түмэн үр хүүхдийг хүмүүжүүлэхдээ "Эрхийг сурахаар бэрхийг сур" гэх зэрэг зарчим баримталж ирсэн нь сайхан уламжлалтай. Энэ бол хүүхдийг эрхлүүлэхгүй байх, багаас нь тэвчээр тэсвэртэй болгохыг сургасан сургааль юм. Хүүхдийг багаас нь зориг хатуужилтай болгож чадвал амжилттай сурч, аливаа бэрхшээлийг даван туулах тэсвэртэй болж хүмүүжнэ. АБТА. Б.Жавзмаа |
|
Бусад мэргэжлийн хүмүүсээс сэтгэл зүйчдийн ялгагдах хамгийн гол ялгаа нь хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тэднийг сэтгэлээр дэмжих, сэтгэлээр тэжээх явдал байдаг. Үүнтэй уялдан бидэнд сэтгэл нь хөөрсөн, сэтгэл санаагаар унасан гэх мэт сэтгэл хөдлөлийн хүрээний тулгамдсан асуудалтай янз бүрийн насны хүмүүс тэр дундаа өсвөр насны хүүхдүүд олонтаа ханддаг. Ийм учраас багш нартаа зориулж сэтгэл гутрал гэж чухам юуг хэлэх, ямар шинж тэмдэгтэй болох талаар цухас төдий дурдах нь зүйтэй болов уу? Сэтгэл гутрал гэдэг нь тэр хүний бие сэтгэлийг бүхэлд нь нэг хэсэг хугацааны турш эзэмдэн барьсан сөрөг мэдрэмжийн үр дүн юм. Энэ мэдрэмж нь голчлон та бидний үл ойлголцол, харилцааны зөрчил, зөрөлдөөн, ахуй нөхцөл эдийн засгийн материаллаг хангамжийн дутмаг байдал, өөртөө итгэх итгэлийн алдрал, юмс үзэгдэл ба амьдралд хандах хандпагын алдагдал, царай зүс, гадаад байдлыг согог, бусдад хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдэн хайрлагдаж чадаагүйн улмаас үүсдэг. Үүнийг сэтгэл гутрал уналтын ерөнхий шалтгаан ч гэдэг. Хүн болгон адилгүй гэгчээр нэг асуудлыг хүн бүр өөр өөрөөр тусган авч, өөр өөрөөр хямардаг. Нэг хэсэг нь уйлж унжиж байхад нөгөө хэсэг нь таг дуугүй болж гөлийдөг. Тэгэхээр хүн болгоны сэтгэл уналтын шалтгаан нь өөр өөр байдаг гэсэн үг. Үүнийг хувь хүний өвөрмөц шалтгаан гэж нэрлэдэг. Иймд багш хүүхдийг анхааралтай слнсч, чухам ямар учир холбогдол ийм байдалд хүргэв гэдгийг эн тэргүүнд яаж тогтоохыг эрмэлзэх нь зүйтэй. Нөгөө талаар манай Монголчуудын сэтгэлийн хөдөлгөөний гадаад илрэл гадаадын зарим орны хүмүүстэй харьцуулбал сул, дээрээс нь зан заншил, уламжлал, ёс суртахууны хэм хэмжээ, сэтгэл зүйн онцлогтойгоо уялдан өөрсдийн дотоод сэтгэл санаагаа бусадтай илэн далангүй хуваалцдаггүй учраас сэтгэл гутралд орох нь их байна. Түүнчлэн бидний судалгаагаар сэтгэцийн үйл нь дотогшоогоо чиглэсэн, дуугай, томоотой хүмүүс яриасаг хүмүүсийг бодвол сэтгэлийн дотоод хөдөлгөөн их, үүний улмаас сэтгэлээр унах нь түгээмэл болох нь батлагдсан билээ. Гутралыг үүсгэж буй зүйл, түүнд хандах хандлага, зан ааш, төрх араншингийн ялгаатай байдал зэргээс хамаарч хүмүүс сэтгэлээр өөр өөрөөр унаж, сэтгэл уналын янз бүрийн хэлбэрүүдийг үүсгэдэг. Эдгээрийг базан дүгнэж, сэтгэл гутралын үед үүслэг ерөнхий шинж тэмдгүүдээс дурдъя. Сэтгэл гутралын үед нойр хямрах, сэрвэлзэх, хор дарах, нойргүйдэх, унтъя гэж бодоход нойр улам сэргэж, толгойд элдэв бодол тасралтгүй цутган орж ирэх, ажилдаа түүртэх, амархан ядрах, зарим тохиолдолд биеийн энд тэнд эрвэгнэх, жирвэлзэх, гэдэс толгой өвдөх, ямар нэг ажил төрлийг тэр байтугай хийж дадсан ажлаа хийхээс цааргалах, дургүй хүрэх, хүнтэй харьцмааргүй ганцаараа баймаар санагдах, өөрийнхөө одоо, өнгөрсөн, ирээдүйг ямар ч гэрэл гэгээгүй, харанхуй бүрхэг байснаар төсөөлөх, дотор давчдаж бачуурах, бүтэлгүй явдалд өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл гутралтай хүнийг таних дараагийн нэг арга бол өглөө нойрноос сэрэхэд сэтгэлийн хямарл маш хүчтэй илэрч, үдээс хойш хөнгөрөн багассаар үдэш гэхэд бараг үгүй болдог явдал юм. Хөнгөн сэтгэл унал гутралтай бол нойрноос сэрэхэд урьд оройн таагүй мэдрэмж багассан байдаг. Үүнд зүүд их үүрэгтэй. Нөгөө талаар сэтгэлээр унасан, гутралтай хүмүүс амиа хорлох тухай байнга бодож, сэдэж байдаг. Гэхдээ сэтгэл гутралтай өвчтөнүүдээс ялгаатай нь тэд яг ийм аргаар, тэдэн сарын тэдэнд, тийм газар амиа хорлоно гэсэн нарийн төлөвлөгөө боловсруулаагүй байдаг. Сэтгэл гутрал бидний бүх бие махбодь тэр дотроо уураг тархитай уялдаатай юм болохоор дээрх шинж тэмдгээс гадна биеийн болон нүүрний хөдөлгөөнөөр тодрон илэрч байдаг. Ийм шинж өдий төдий боловч бидний туршилтаар нэгэнт тогтоогдож, баталгаажсан зарим нэг шинж тэмдгээс жишээ татан сонирхуулъя. Юуны өмнө сэтгэл гутралтай хүн үе, үе шанаагаа тулна, гараа цээжиндээ зөрүүлж барина, хөлөө ачиж сууна. Алхаа нь нэгэн жигд, харц нь доош чиглэсэн, галгүй байхын дээр үе, үе уртаар санаа алдана. Гөлөрч сууна. Бас сэтгэл гутрал байгаа эсэхийг зүүдийг нь ярьж тогтоодог. Жишээ хэлье. Нэг охин долоо хоногт 2-5 удаа тас хар хувцас өмсөн шувуу шиг нисч байна гэж хэлж байлаа. Бид энэ зүүднээс түүний гутралын дараах шинж, шалтгааныг харж байна. Үүнд тухайн охин одоо амьдарч, харилцаж байгаа орчиндоо сэтгэл хангалуун бус, орчин ахуйгаа солихыг хүсдэг, хэн ч түүнтэй сэтгэлээсээ ярилцдаггүй ажээ. Одоо сэтгэл гутралтай хүүхэдтэй яаж ажиллах талаар товч тайлбарлая. Ийм хүүхдийг сэтгэлээр засах, залруулах ажил: 1.асуудлыг тодруулах үе 2.гарах арга замыг олох үе 3.ятган үнэмшүүлж итгэл төрүүлэх үе гэсэн гурван үе шатаар явагддаг. Эхний үед багш та хүүхдийг ямар хүчин зүйл сэтгэл гутралд оруулав, түүнийг тухайн хүүхэд юу гэж ойлгож, хандаж байна, хүүхдэд ямар ямар шинж идэрч байна вэ? гэдгийг нарийвлан тодорхойлох ёстой. Ингэхдээ нас зүйн онцлогийг харгалзана. Жишээ нь өсвөр насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бие махбодид дуу хоолой бүдүүрэх, шингэрэх, сарын тэмдэг үзэгдэх зэрэг физиологийн өөрчлөлт ордгоос өөрийн болон бусдын биеийн өндөр, булчингийн хөгжил, нүүр царайны согог зэрэгт анхаарлаа хэт хандуулж, үүнээс үүдэлтэй сэтгэл гутралд орох нь элбэг. Ер нь шалтгааныг тогтоох нь их чухал. Зөвлөгөө өгөгч өөрт төрсөн төсөөлөл дээрээ тулгуурлан хүүхдийг тэг ингэ гэх нь буруу: 2-р үед багш өөрийн тавьсан асуулт дээр үндэслэн нэмэлт тодруулах асуултыг хүүхдэд тавьж, түүнийг аль болохоор яриулах ёстой. Энэ нь түүнд амралт болно. Энэ бүхэнд эцэст үүссэн асуудлыг шүүн хэлэлцэж, зөв бурууг нь дэслэн тогтоож, оновчтой нэг арга замыг хүүхэд сонгох ёстой. Харин та бол энэ үед нөхцөл байдлыг тайлбарлагч болохоос шийдвэр гаргач биш. Иймд шийдвэрийг хүүхэд л гаргах ёстой. 3-р үед багш ийм хүүхдэд гутралд хүргэсэн асуудлыг жирийн л нэг асуудал, энэ нь зөвхөн чамд биш, дэлхийн бүх хүмүүст ч тохиолддог зүйл, харин шалтгааныг нь олж, гарах арга замыг бодож сур гэх мэтээр ятган үнэмшүүлж, төрсөн , төлөвшсөн төсөөллийг өөрчлөхийг оролдох нь зүйтэй. Энд сэтгэл зүйн янз бүрийн дасгалуудыг ашиглаж болно. Дашрамд дурдахад сэтгэлээр унаж, гуньж гутарч байгаа хүүхдийг нэг хэсэг далд ажиглалтын дор орхих нь хүүхдэд сэтгэлээр унах, гутрах хил хязгаарыг мэдрүүлж, дахин сэтгэл гутрах, унахаас урьдчилан сэргийлж өгдөг. "Оргил" дээд сургуулийн магистр багш Ж.Нямаа Багш та өөрт тулгамдаад байгаа элдэв асуудлынхаа талаар мэргэжил нэгт нөхөдтэйгөө санаа бодлоо солилцоорой! Таны өмнө манай булан үргэлж нээлттэй байх болно.
|
|
Шинэ орчинд хүүхдүүд хэт их ачаалал, дарамтнаас халширч хичээлдээ явдаггүй байдал амьдралд цөөнгүй. Зөвхөн хүүхдэд нүүрлэж буй энэ байдал тэднийг сургуульд сурахаас татгалзуулж улдмаар гэрээсээ, эцэг эхээсээ салангид тусдаа байх шалтгаан болж байгаа нь хамгийн түгшүүртэй явдал юм. Хүүхдүүдийг энэ түгшүүрт байдлаас гаргаж авахын тулд тэдэнд сургуульд буцаж орох итгэл үнэмшлийг бий болгох нь чухал. Тэд тодорхой бус шалтгаанаар сургуулиа орхиж, ямар ч хяналтгүй болдог нь хамгийн түгшүүртэй хэрэг юм. Хүүхдүүд гэр орноо орхисноор бохир орчинд орох улмаар янз бүрийн өвчин тусч, магадгүй бие махбоди сэтгэл санааны хувьд санаанд оромгүй байдлаар хохирч болно. Жишээлбэл, сургуулиас татгалзах шалтгаан нь хүүхдүүд янз бүрээр өвчлөх гэж оролддог. Хүүхдүүд ямар нэг шалтаг олж, ангид өвчин тоочин биеэ үзүүлдэг. Гэтэл эмч тэднийг өвчин эмгэггүй гэж оношилдог. Сургуулиас зайлсхийх явдлын учрыг сэтгэлээсээ ойлголцон ярилцаж түүний эсрэг тэмцэх нь хамгийн чухал. Үүний тулд: -Хүүхдийг айдасгүй болгох -Өөртөө итгэх итгэлийг бий болгох -Хүүхдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлаар ярилцах -Багш, ээж, аав, найз нөхдөдөө бодол санаагаа чөлөөтэй илэхийлэх -Ямар нэг сүрдүүлэг, заналхийлэл учрахаас урьдчилан сэргийлэх -Биед учрах хор хөнөөл зэргийг анхаарвал зохино. Хүүхдэд тань учирч буй бэрхшээлийг олж мэдэхэд мэргэжлийн эмч, сэтгэл зүйч тусална. Хүүхдүүдтэй ойр дотно харилцаа холбоо тогтоон, сайн хүмүүсийн тухай ярьж өгвөл тэднийг бүх талаар нь хөгжүүлэх зам нээгдэнэ гэдэгт та итгээрэй. Эцэг эхийн байнгын загналт нь хүүхдийн сэтгэл зүйд шууд нөлөөлнө. Иймд доор хэд хэдэн зөвлөмжүүдийг танд санал болгоё. -Сургуульд сурах шалтгааныг нь асууж, хүүхэдтэйгээ ярилц. Юунд санаа зовж, шаналж явдгийг мэдэх нь нэг сайн алхам. -Хүүхдээ өөрийн гэсэн үзэл бодол, зорилготой болго. Ингэхийн тулд та ч гэсэн гэртьээ спорт клуб бий болгож найз нөхдийг нь авчирч цагийг зугаатай, танин мэдэх ая холбогдолтой өнгөрөөхийг хичээгээрэй. Сургууль, багш нартай нь дотно харилцаатай байгаарай. -Шилжилтийн насны хүүхдүүдэд хайр дурлалаас болж амиа хорлох, өөр сургууль руу шилжих. -Эрүүл мэндээр хохирох зэрэг зүйлүүд тохиолддог. Зарим нь өөрсдийгөө бие даасан мэтээр бодож найз нөхөлтэйгөө дарвин гэр орондоо дур зоргоороо авирлаж төрсөн гэр орон, аав ээж нь түүнээс дор мэт санагдах бий. Энэ нь хүүхдээ их эрхлүүлнээс болох юмуу эсвэл ад шоо үздэгээс үүдэлтэй. Ийм хүүхдүүдийн ихэнх нь олон ам бүлтэй айлын том нь эсвэл хамгийн бага нь байдаг. Энэ асуудал олон нийтийн анахарлын төвд байсаар байна. |
|
Тайван тааламжтай нас -Зөвхөн өөрийн чадах зүйлийг л сонгон хийнэ. Хийж буй зүйлээ дуусгах эрмэлзэлтэй болж ирнэ. -3 настай үеийнх шиг хамтач нөхөрсөг болж ирнэ. -Хүмүүст магтуулахыг цаг ямагт хүснэ -Гэр орондоо их хайртай. Үе тэнгийнхэнрүүгээ тэмүүлэх нь ихэснэ -Анхаарал хөгжиж ирнэ. -Үндсэн болон завсрын өнгийг ялгаж чаддаг болно. -Тоглоомтойгоо ярьж асууж, өөрөө хариулж гуйж туслаж тоглоно -Бие бялдарын хувьд мэдэгдэхүйц өсөж хөдөлгөөний эвсэл сайжирна -Аливаанд шаргуу тэвчээртэй хандана. Эвлэгхэн илүү дутуу хөдөлгөөнгүй Таван настан ижил шаардлага тавьж болохгүй. БАГШ ХҮН ӨӨРӨӨ МӨНХИЙН СУРАГЧ БАЙДАГ БАГШ ХҮНИЙ ЭРХЭМ ЧАНАР БОЛ -Өөрийн мэдлэг чадварыг байнга хөгжүүлж, бусдаар дэмжүүлэх арга замыг олдог байх -Сүсэг бишрэл нь сэтгэлийн төвлөрлийг бий болгож, бусдад итгэх итгэлийг бий болгодог. ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАА ТОГТООХДОО : -Сайхан сэтгэлээр хандвал хүмүүс мөн тэгэж хандана. Эелдэг харилцааны үндэс нь найрсаг, сайхан сэтгэл байдаг. НИЙГМИЙН АЖИЛТНААС "БҮЛЭГТЭЙ" АЖИЛЛАХ ГОЛ ЗАРЧМУУДЫГ ДУРДВАЛ: -Гишүүдэд жигд анхаарал халамж тавьж туслах -Үйл ажиллагааны хэлбэр, арга маягийг зөв хослуулах ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ АЖЛЫ Н ХЭЛБЭРҮҮД -Олимпиад, шүүлэг семинар, бага хурал, реферат -Мэдээ, мэдээлэл, реклам сурталчилгаа СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ХЭРЭГЛЭГДЭЖ БУЙ НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР -Сургалтын арга нь харилцан яриа, үзүүлэн таниулах, практик -Багшийн хөгжлийн үзэл баримтлал нь техникийн, экологийн, шинжээчийн |
|
Хүүхэд орондоо шээх нь сэтгэл санааны байдал, бөөр, давсаг, чихрийн шижин өвчин болон генетикийн хөгжилтэй холбоотой байдаг. Таны хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл дараах арга танд тус болно. -Таны хүүхэд орондоо шээгээд нойтон даавуугаа өөрөө сольж байвал та түүнд урам хайрлах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн тань хэн нэгнээс ичих зовох байдлаас чөлөөлөхөд хүргэнэ. -Хүүхдээ хэдийгээр шээс нь хүрч байсан ч 0-ын өрөө хүртлээ минут, түүнээс илүү хугацаагаар тэвчиж, хугацааг нь хойшлуулж сурах дасгал хийлгэх. -Шээс нь хүрсэн үед хүүхдээ шөнө дунд сэрж сургах хэрэгтэй. Үүний тулд сэрүүлэгтэй цаг ашиглаж болно. -Гэр бүлийн дотор хүүхдээ шоолох зэрэг үзэгдэл гаргахгүй байх хэрэгтэй. |
|
Эцэг эхчүүдийн булан |
|
| Display: |
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


Ааш гэж хүний сэтгэлийн хөдөлгөөний баяртай, гунигтай, сэргэлэн цовоо зэрэг ерөнхий байдлыг хэлнэ. Ааш нь хүүхдийн амьдралын нөхцөл, түүний үйл ажиллагаанд тохиолдох ололт амжилт, бүтэлгүй явдал, хүрээлэн байгаа орчин, бусад хүмүүсээс түүнд хандах хандлага өөрчлөгдөж байдаг. Хүүхдийн ааш ямар байх нь түүний хичээлдээ амжилттай, амжилтгүй суралцах, гэр бүлд тохиолдох төрөл бүрийн үйл явдал, биеийнх нь байдал зэргээс шалтгаална.
