Аливаа хүний бусад хүмүүстэй хийж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь нь маргаан байдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Маргаанд хүмүүс янз бүрээр ханддаг. Тухайлбал зарим хүн хэн нэгэнтэй цэц булаалдаж, үг сөргөлдөж байж сэтгэл ханадаг бол зарим нь ам мурийж хэн нэгэнтэй сөргөлдөхөөс ямагт зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын маргаанаас ангид байдаг хүн хорвоод үгүй билээ. Нэгэнт л маргаанаас ангид байж чадахгүйгээс хойш таашаал авч сэтгэлээ онгойлгож байх чадварыг эзэмших нь хүн бүхэнд хэрэгтэй. |
|
Хүн анд нөхөдтэйгээ уулзан сонирхол татсан олон асуудлыг чин сэтгэлээсээ илэн далангүй ярьж хүүрнэх үнэхээр сайхан байдаг. Харилцан ярилцахгүй байлаа ч сэтгэлээ уудлан хэлж, тайвширдаг хүмүүс бий. Гэхдээ бид хамгийн ойр дотны хүмүүс болох анд нөхөд хүүхдүүдтэйгээ элэгсэг дотно хүндэтгэн ярилцахаас зайлсхийдэг, залхуухдаг нь буруу. "Ажил дээрээ элдийг ярьж залхах юм" гэж нөхөрсөг яриа хөөрөөг мэргэжлийн яриа гэж ташаа ойлгодог явдал бий. Уран зохиол, гүн ухаан түүхэн зохиол байнга уншдаг хүн бүр сонирхолтой харилцан ярилцагч байдаг юм. Мэдэж байгаа зүйлээ хүний анхаарал татахуйц ярьж чадахгүй байгаа нь тухайн хүн уран илтгэгчийн чадвар эзэмшээгүйн илрэл болно. Ярих урлаг муу байгаа нь сэтгэн бодох, эрэгцүүлэн ухаарах чадвар дулимаг байгаана гэсэн үг юм. Уншсан зүйлээ "ойлгох" чадваргүй бол ярих чадвар төлөвшдөггүй билээ. Юм уншина гэдэг уншсан бүхнээ тогтооно гэсэн үг биш. Хүн ном хэвлэл уншиж мэдсэн, хаа нэгтээ харсан зүйлээ "ярьж байж л тогтоодо" гэж сэтгэлгээ уншлагын сэтгэл зүйн судлаачид үздэг. |
|
Анд нөхдөө гэртээ урьж байгаа гэрийн эзэд өдрийн хоол, үдийн зоогийн алинд нь урьж байгаа болон ямар хувцас өмсвөл зохилтойг урьдчилан мэдэгдэнэ. Айлд зочлон очихдоо сэтгэл өөдрөг, цовоо сэргэлэн байж анд нөхөдтэйгээ уулзан хүүрнэлдэж хөгжилдөн баясахын тулд өмнө нь сайтар унтаж амарч, ядаргаагаа гаргасан байна. Гэрээсээ гарахын өмнө толины өмнө очиж гадна төрх байдал, хувцаслалтаа дахин нягтлан, такси, хувийн хөнгөн тэргээр биш нийтийн тээврийн хэрэгслээр очих бол яг цагтаа хүрэхийн тулд цаг хугацаагаа зөв тооцоолно. Гудамжаар явахдаа хос хоёр бол эрэгтэй нь эмэгтэйнхээ зүүн гар талд хоёр эрэгтэй байвал аль залуу нь зүүн гар талд явна. Зам халтиргаатай, замын ажил хийгдэж байвал эрэгтэй хүн явган замын гадна талд алхана. Хэрэв гурвуулаа явж байгаа бол эмэгтэй нь юм уу ахмад настан нь голд нь алхана. Хэрэв хоёр эмэгтэй нэг эрэгтэй байвал эрэгтэй нь голд явбал ярьж хөөрөхөд ч эвтэйхэн байдаг. Хэрэв дөрвөн хүн байвал хос хосоороо хуваагдан явах нь зохимжтой. Үүнд эмэгтэйчүүд юм уу нас ахмад нь өмнө нь явна. Шатаар явах өнөөгийн дүрэм эрт дээр үеийнхээс ялгаатай болжээ. Тухайлбал 19-р зуунд шатаар өгсөхдөө эмэгтэй хүний хөөрхөн хөлийг санамсаргүй харчихаж болзошгүй гэж үзэн эрэгтэй нь заавал өмнө нь явдаг хатуу дэг байжээ. Гэтэл одоо үед шатаар өгсөхдөө эрэгтэй хүнийг нэг гишгүүр ард алхаж, шаардлагатай үед эмэгтэй хүнийг түшихэд бэлхэн алхана. Шатаар буухдаа эрэгтэй нь эмэгтэйнхээ өмнө нь алхаж эмэгтэй хүн гэнэт бүдэрлээ гэхэд туслахад бэлхэн явна. Анд нөхдийндөө ирж хаалгыг зөөлөн цохих юм уу хонхны дарна. Эрэгтэй хүн бэлэглэхээр авчирсан цэцгээ ороож авчирсан боодлоос нь суллаж гэрийн эзэгтэйд барьна. Үүний дараа л гадуур хувцсаа тайлна. Үүнд гэрийн эзэн эхлээд эмэгтэйчүүдэд, дараа нь эрэгтэйчүүдэд хувцсаа тайлахад нь туслана. Айлд тамхи татаж юм уу халамцуу |
|
Нийтийн бүжиг хөтөлбөрт орсон аливаа цэнгээнт арга хэмжээ нь сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал байдаг билээ. Эрт дээр үес ард түмэн бүр аливаа баяр ёслолын үеэр дуулж бүжиглэж хөгжилдөж ирсэн түүхэн уламжлалтай юм. Бүжиг хийх явцад хүний жүжиглэх ур дүй, хөгжим сонсон ойлгох чадвар, бие галбирын уян хатан байдал, хэмнэлийн мэдрэмж зэрэг чадвар нэгэн зэрэг илэрдэг төдийгүй хүмүүс хоорондоо танилцах, цаашид үерхэх таатай боломж бий болгоно. Ер нь хөгжим тоглодог дуу аятайхан аяладаг, эвлэгхэн бүжиглэдэг хүмүүсийн анд нөхөд, хамтран ажиллагсад нь нийтийг хамтарсан аливаа цэнгээн наргианд дуртайяа урьж оролцуулдаг нь нууц биш ээ. Тийм хүмүүс баяр цэнгэлийг чимж, цугларсан олныг хөгжөөн баясгана. Хамт олны дотор бүжиг сонирхдоггүй эр хүн уйтгарлан суух ньэвгүй байдаг. Муу бүжиглэдэгээ эс тоож бүсгүй болгоныг бүжигт урьж, бүжиглэх үедээ элдэв маяг гаргах нь хамтран бүжиглэж байгаа эмэгтэйгээ зовоож, тэр үдшийн баяр хөөрийг нь гутаана. Соёлтой бүжиглэдэг хээнцэр залуу бүжгийн үдэшлэг дээр зөвхөн дагуулж ирсэн бүсгүйтэйгээ бүжиглээд байхгүй аль болох олон эмэгтэйг урьж хүндэтгэл анхаарал тавьж байгаагаа илэрхийлнэ. Онцгой тэмдэглэлт үдэшлэг, баяр ёслолд оролцож байхдаа танихгүй эмэгтэй хүнийг бүжигт урихдаа эхлээд өөрийгөө танилцуулах нь зүйтэй. Албан байгууллага, клубт болж байгаа үдэшлэг дээр таалагдсан эмэгтэй хүнийг шууд урьж бүжиглэж болно. Урьж хамт бүжиглэсэн эрэгтэй бүжиглэгч нь аятайхан бүжиглэсэн гэдгийг эмэгтэй нь ойлгуулж баярлаж талархсанаа илэрхийлнэ. Үдэшлэгт уригдан ирээд тухайн гэрийн эзэгтэй насанд хүрсэн охидыг нь урьж бүжиглэж талархлаа илэрхийлдэг журамтай. Тухайн үдэшлэгт ганцаараа ирсэн бүсгүйг бүжигт урихдаа онцгой анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүн хэн нэгэн эмэгтэйг дараагийн бүжигт урьсан бол өөр бүсгүйтэй хэрхэвч бүжиглэж болохгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн хэн нэгэн эрэгтэйд дараагийн бүжигт хамт бүжиглэхээ амлачихаад өөр хүнтэй бүжиглэвэл мөн эвгүй байна. Бүжиглэхээс татгалзаж байгаа бол үнэмшилтэй шалтгаан хэлэхгүй бол хүнийг тохуурхаж доромжилсон сэтгэгдэл төрүүлэх талтай. Хамтран бүжиглэгчийнхээ санамсаргүй алдааг анхаараагүй дүр үзүүлж дуугүй өнгөрөө,тааруу бүжиглэж байгаа хосуудыг шүүмжилж гоочлох нь дэмий. Нэг дороо тойрон бүжиглэж ядаж буй хос ,сэ хөөрсөндөө бүх ур чадвараа гайхуулж хамаа намаагүй бүжиглэж байгаа хос адилхан эвгүй харагдана. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бүжигт урихдаа баруун гараа сунгаж хүндэтгэл үзүүлдэг бол бүжиг дуусмагц баруун гараараа сугадаж байранд нь буцаан хүргэж өгөөд хамаатан садан нь юм уу танил нь дөхөж иртэл хажууд нь байна. Эрэгтэй нь эмэгтэй хүнтэй ярилцаж байхдаа нуруугаа харуулан эргэж болохгүй, түүний даашинз,үнэт чимэглэлд гар хүрэх юм уу нүд,хөл рүү нь харц салгахгүй ширтэн ичээж эвгүй байдалд оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Бүжиглэх үедээ тухайн бүжгийн төрөлд заасан зохистой зайг барих нь зүйтэй. Гэрийн эзэн зочноор уригдан ирсэн бүх эмэгтэйчүүдэд адилхан анхаарал хүндэтгэл үзүүлнэ. Гэхдээ бүжигт уригдаагүй эмэгтэй хүн дургүйлхсэн царай гаргаж энэ тухайгаа хэн нэгэн гомдоллох хэрэггүй. Эрэгтэйчүүд хоорондоо бүжиг хийдэггүй ч хамаатан садан юм уу,анд найз бүсгүйчүүд хослон бүж болно. Цагаан бүжиг зарлахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг урина. Уригдсан эрэгтэй бүжиг дууссаны дараа талархсанаа илэрхийлэх нь зохистой. Цагаан бүжигт таалагдсан эрэгтэй хүнээ урина гэдэг эмэгтэй хүний хувьд их зориг учир эрэгтэй хүн зохих ёсоор үнэлж талархлаа илэрхийлнэ. Дараагийн бүжигт урихад эмэгтэй зөвшөөрсөн бол түүнд талархлаа илэрхийлж бүжгийн ая эхлэхийг хүлээх зуур таг дуугүй байх нь эвгүй,яриа хөөрөө өдөж хүүрнэлдэх нь зүгээр. Бүжиглэхээр урьсан бүсгүй муухан бүжиглэдэг эсвээс ичиж зовоод байвал буруушааж шүүмжлэх хэрэггүй,харин зарим хөдөлгөөнийг хэдэнтээ давтаж зөвөлгөө өгнө. Гэртээ нөхөрсөг үдэшлэг ,диско бүжиг зохиож байгаа бол хөрш айлуудынхаа амгалан тайван байдалд саад хийхээргүй зохион байгуулах хэрэгтэй. Нөхөрсөг үдэшлэг дээр эхлээд өөрийн дагуулж ирсэн бүсгүйтэй дараа нь нэг ширээнд сууж байгаа найзуудынхаа эхнэрүүдтэй дараа нь бусад бүсгүйчүүлтэй бүжиглэнэ. Сайхан бүжиглэж чаддаг байх нь аливаа хүний тэр тусмаа эрэгтэй хүний гол үзүүлэлт. Ийм учраас эцэг,эхчүүд эрэгтэй хүүхдийг сургуульд байхад нь бүжгийн дугуйланд зориуд явуулж олон төрлийн бүжигт сургах нь зохилтой. Хүн дуулж, хөгжим тоглож чаддаггүй байж болно, гэхдээ бүжиглэж заавал сурсан байх ёстой. Вальс бүжигт уриад ганган сайхан эргэж байгаа эрэгтэй хүнд эмэгтэйчүүд туйлын элэгсэг ханддаг. Үе тэнгийн олон сайхан бүсгүй сууж байхад бүжиглэж чадахгүйгээсээ болон ичиж, уриад бүжиглэх зориг хүрэхгүй, дүлий дүмбэ оргиж суугаа хархүү үнэхээр өрөвдөлтэй харагдана. |
|
Дуурь ,балет,драмын жүжигт очих,хүндэтгэдэг дуучид оролцсон концерт үзэх нь аливаа хүний хувьд сэтгэлээ сэргээх ,гоо сайхны таашаал хүртэх сайхан бололцоо байдаг билээ. Гэтэл театрт очиход үзвэрийн газар биеэ зөв авч явж сураагүй дадаагүй хүмүүс сэтгэлийн баярыг гутаах үйлдэл "санамсаргүй " хийдэг нь нууц бишээ. Театрт очихдоо өдөр тутмын биш гоёлын хувцсаа өмсдөг юм. Бүсгүйчүүд хувьд үнэт эдлэлээрээ гангарах сайхан боломж гарна.Эрчүүд анд нөхдөө ялангуяа бүсгүй хүнийг театрт урьж байгаа бол партерийн суудалд нь илүү хүндэтгэлтэй байна. Аливаа хүнийг үзвэрт урихдаа тасалбарыг наад зах нь 4 хоногийн өмнө захиалж, урьж байгаа хүндээ театрт бол бараг долоо хоногийн өмнө мэдэгдэж хариуг авна. Хариу авсны дараа тасалбараа худалдан авна. Театрт ирээд үзвэрийн танхимд хамгийн түрүүнд эрэгтэй хүн эсвээс хамгийн залуу нь түрүүлэн орж үйлчлэгчид тасалбараа үзүүлнэ. Урьж байгаа хүн танилцуулга худалдан авч уригдсан хүндээ өгнө. Театрт ирээд эмэгтэй нь туфель сольж өмсвөл зүгээр. Үзвэрийн танхимд ороход суудал тань эгнээний дунд бол хамгийн ойр талаар очиж суудлаа эзлэн суусан хүмүүсээс уучлал хүсэж өөдөөс нь харан урдуур нь явж суудлаа эзэлнэ. Эрэгтэй нь эмэгтэйгийнхээ зүүн гар талд сууна. Суудлын дугаар таарсан ч эмэгтэй хүнийг захын суудалд суулгахгүй. Концерт,тоглолтонд бусад үзэгчдэд төвөг учруулахгүйн тулд цагтаа ирэх нь зүйтэй. Тоглолтын үед хоорондоо ярих,мэдэмхийрэн чанга дуугуур шивнэлдэх,юм идэх ,цаас сонин дугургаж болохгүй. Эвшээлгэх ,юм идэх ,цаас сонин дугургаж болохгүй. Эвшээлгэх нь бүр ч муухай. Ханиад хүрсэн юм уу найтаалгаж байвал үзвэрт явж болохгүй. Тоглолт дуусмагц гадуур хувцсаа авах гэж хаалга руу яаран гүйх хэрэггүй,тоглолтонд оролцсон жүжигчдэд алга ташиж талархал илэрхийлсний дараа яарч тэвдэлгүй хувцасны өлгүүр рүү очих нь зохилтой. Театр өлгүүрээс эхэлдэг гэсэн хэллэгийг санаж цүнх,тортой зүйл барьж орох эвгүй байдаг. Согтууруулах ундаа хэргэлсэн тохиолдолд театрт очиж болохгүй. Эцэг ,эхчүүд хүүхдүүдээ урлагт хүндэтгэлтэй хандаж хүмүүжүүлэхийн тулд аль багаас нь халуун ам бүлээрээ театрт очиж байх хэрэгтэй. |
|
Манай цаг үед юм гэнээ. Өнө эртний түүхт Доод Новгород хотод нэгэн ганц бие эмэгтэй гурван охины хамт аж төрөн суудаг байв. Гурван охины нь нас балчир, нэг нь төрөлхийн тахир дутуу төрсөн хөөрхийлэлтэй нэгэн байлаа. Ээж нь автобусны буудал дээр жимс зарж амьдралаа залгуулдаг байв. Ийм айлыг "эмзэг давхарга" гэж өрөвддөг ч тоох хүн үгүй билээ. Охидын томыг Наташа гэх бөгөөд ээждээ нэмэр болдог ганц хүн нь. Ээжтэйгээ ээлжлэн жимс зарах түүнд байнга хичээл тасалдгаас болж найз нөхөд ч байхгүй. Бусад охид шиг гангалж гоодохын талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Эмээ, ээж хоёрынхоо хуучин хувцсыг засаж тордоод л өмсөнө. Гэвч нэг удаа танил нь түүнийг загвар өмсөөд үзээч гэв. Наташагийн мөрөөддөг зүйлээс тэнгэр газрын ялгаатай сонсогдсон ч "мөнгө" гэх нэг л үг сонирхлыг нь татжээ. Ингээд Наташаг зарим нэг арга хэмжээнд оролцуулах боллоо. Камерын өмнө зогсож сурсан ч "алдартай модель" болъё гэж огт бодсонгүй, олсон жаахан мөнгөндөө л баярлаж байв. Гэхдээ өөрийгөө тордоод сурчихжээ. Удалгүй Доод Новгород хотод гадаадын агентлагаас хүмүүс ирэв. Бүх охид хар богино банзалтай тайзан дээр гарах ёстой аж. Хоцорсон Наташа аль хэдийнэ эгнээд зогсчихсон охидын хажуугаар сэм орохдоо өөрийн хамаг новшоо ухан байж олсон хар банзлаасаа ичиж байлаа. Харин Москвагийн загварын агентлагийн зурагчин Алексей Васильев ирээдүйн супер моделийг таньжээ. Ингээд л амьдрал нь орвонгоороо эргэлээ. Алексей Васильев Наташаг аваад Москва явжээ. Ядуухан охинд илүү өндөр түвшинд хүрэхийн тулд англи хэл зайлшгүй сурах хэрэг гарчээ. Хичээх л хэрэгтэй байлаа. Хэрвээ энэ боломжийг алдвал жимсээ зарна шүү дээ. 1999 онд Францын "Madison" агентлагийн шалгаруулалтад оролцохор Парис луу явжээ. Хоёрдугаар байранд орсон Наташад том амжилт мэт санагдана. Ажилтай боллоо. Одоогоор Наташа маань "Viva" агентлагийн загвар өмсөгч. Сарын 600 франкийн цалин авч, дээр нь зочид буудалд амьдарна. Өртөг өндөртэй Парист ийм мөнгөөр амьдрах бол бас л асуудал. Тэгтэл ард нь бас ээж дүү нар нь байдаг... Хичээгээд л байлаа. Зүтгэл нь талаар өнгөрсөнгүй ээ. Нью-Йоркийн өндөр зэрэглэлийн загварын долоо хоногт оролцох урилга ирэв. Gucci, Calvin, Klein, Ives Saint Laurent-ийн хамгийн сүүлийн үеийн загваруудыг олонд танилцуулахаар болжээ. Энэ үйл явдал л Наташагийн амьдралыг эрс өөрчилсөн юм. Одооноос эхэлж Наташа дэлхийн шилдэг загвар зохиогч, зурагчидтай хамтарч ажиллана. Зураг нь хамгийн алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимнэ. Ингээд болор шаахайтай болоод авлаа. Одоо харин сэтгэлээ нээх ханхүү, дээдсийн цэнгээн дутаад байв. Нэгэн удаа хаалттай үдэшлэгт оролцжээ. Зөвхөн дээдэс, баячууд, алдартны хүрээлэн... Ширээний нөгөө буланд найз хүүхнүүдийнх нь чих рүү сайхан үг цутгаж байсан залуу аажим түүн дээр ирлээ. Харсаар байтал өөр хүүхнүүдтэй алиалаад байсан тэр эр Наташад таалагдсангүй. Сүүлд өнөө залуу "шууд халдахаас айгаад" хэмээн өөрийгөө цагаатгасан гэдэг. Түүний нэрийг Жастин Портман гэх бөгөөд Английн лорд угсааны хүн аж. Ханхүү мөн байв!!! 2001 оны зун Наташа Африк руу зураг авалтанд явжээ. Нэрэлхүү лорд түүнтэй хамт зуныг өнгөрөөв. Одоо тэд дурлалт хосууд. Африк тэдэнд нуган үр заяасан. Наташаг төрөхөөс нь өмнөхөн Портман сүйнийхээ бөгжийг өгчээ. Өнөө л нэрэлхүү зан нь түүнийг хүлчихээд байж. Бяцхан Лордод Лукас хэмээх нэр өгчээ. Одоо супер модель маань гэр бүлтэйгээ дэлхийгээр аялж яваа. Наташа төрөлх хотоо байнга эргэдэг байна. Анх Портман эхнэрийнхээ амьдарч байсан байрыг хараад хэлэх ч үг олдоогүй гэдэг. Сая сая фунт жилдээ олдог супер моделийн өссөн газар гэхэд даанч... Харин одоо ээж дүү нар нь шинэ том байранд орсон. Дүүдээ тахир дутуугийн тэрэг авч өгчээ. Харин нөгөө дүү нь Англид сурч байгаа. Тахир дутуу хүүхдийн зовлонг биеэрээ мэдэрсэн Наталья одоо "the Nalced heart" гэх сан байгуулжээ. Энэ сан нь хандивын хүлээн авалт бүрээс 400.000 доллар цуглуулдаг. Наташа нэгэнтээ: "Бага мөнгө олох хэцүү, их мөнгө олох амар" гэсэн байдаг. Өөрөө бол энэ хоёрын ялгааг сайн мэднэ. Бүх мөнгө хүүхдүүдийн сайн сайханд зориулагдана. Ингэж Үнсгэлжин маань хүүхдүүдэд эр зориг итгэл найдварын хамтаар юутай ч зүйрлэмгүй баяр бэлэглэдэг юм байна.
|
|
Лекцүүд |
|
| Display: |
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


