|
I didn't mean to.
Голдуу "I'm sorry, but", "I apologize, but" -ийн араас үргэлжлүүлэн хэлдэг. Атгаг санаалаагүй юм шүү. Зориуд тэгээгүй юм шүү.
|
| Огноо: 2010-11-11 08:41 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 348 |
дэлгэрэнгүй
|
|
Энд бичсэн үгнүүдийн аль нь зөв бэ? 1а. Соливол б. Солибол в. Сольвол 2а. Хөрч б. Хөрж
|
| Огноо: 2010-11-11 08:39 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 293 |
дэлгэрэнгүй
|
|
Энд бичсэн үгсийн аль нь зөв бэ? Эхлээд өөрөө хариулаарай. Дараа нь хариутай нь тулгаж үз. Нэг ч алдаагүй зөв хариулсан бол сайн байна. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон "Монгол үгсийн дүрмийн толь" номыг ашиглаарай. 1.а Нударга б. Нудрага 2.а Ивэрхий б. Эвэрхий в. Ивирхий 3. а Хиртхийх б. Хирдхийх в. Хэртхийх г. Хэрдхийх 4.а Дүрэлгэр б. Дүрлэгэр 5.а Дамжлагууд б. Дамжилгууд в. Дамжилагууд 6.а Нулимс б. Нулмас в. Нулимас 7.а Цувдаа б. Цувдай 8.а Мурий б. Муруй 9.а Хэрцгий б. Хирцгий Хариу: 1а, 2б, 3в, 4а, 5а, 6а, 7б, 8а, 9а |
| Огноо: 2010-11-11 08:37 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 171 |
|
"Миний мишээл сая доллар хүрдэг" гэж Чарльз Шваб надад хэлж билээ. Одоо бодоход тэрээр жинхэнэ үнийг бууруулсан бололтой. Швабын бүхий л төрх, сэтгэл булаам байдал, хүмүүст таалагдах чадвар нь түүний цорын ганц шалтгаан байв. Түүний дур булаам инээмсэглэл нь онцгой билээ. Үйлдэл бол үгнээс илүү нөлөөтэй байдаг. Инээмсэглэл нь "Та надад таалагдаж байна. Надад аз жаргал авчирлаа. Би таныг харах дуртай" гэж хэлдэг билээ. Хүмүүс нохойд хайртай байдгийн учир энэ. Нохой тэднийг харахдаа ямагт баярлан хөөрч, үсчиж байдаг шүү дээ.
|
| Огноо: 2010-11-11 08:33 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 286 |
дэлгэрэнгүй
|
|
Ъ, ь энэ хоёр ямарч дуудлагагvй учир тэмдэг vсэг гэнэ. Vгийн дунд буюу эцэст орсон я, ё 2-ыг ємнєх гийгvvлэгчээс нь саланги тусгаар дуудахын тул я, ё - гийн ємнє хатуугийн тэмдэг (ъ) бичнэ. Жишээ нь: гаръя, очъё, олъё, уулзъя гэх мэт. Эм vгэнд е ємнєх гийгvvлэгчээс нь тусгаар саланги дуудахын тул зєєлний тэмдэг (ь) бичнэ. Жишээ нь: vзье, мэдье, хэлье, єгье, бичье гэх мэт. Бас ь дан гийгvvлэгчийг зєєлрvvлэх vvрэгтэй байдгийг дээр єгvvлсэн билээ. Жишээ нь: харь, хувь, амь гэх мэт. Хэрэв эр vгэнд зєєлєрсєн гийгvvлэгчийн дараа я, ё 2-ыг саланги дуудах хэрэг тохиолдвол ь - ъ болгон солихгvй, ь дараа шууд я, ё 2ын аль нэгийг бичнэ. Ингэхэд ь нь тусгаарлах зєєлрvvлэх 2 vvргийг нэг зэрэг гvйцэтгэнэ. Жишээ нь: больё, харья, гавьяат, харьяат, сольё гэх мэт. |
| Огноо: 2010-01-08 10:23 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 176 |
|
-ын (ыг) нєхцєлийг ж, ч, ш, г, ь, и - гээс бусад гийгvvлэгч эгшгээр тєгссєн эр vгэнд бичнэ. Жишээ нь: малын, хувцасыг, олныг, аавын, даргын, домбыг гэх мэт. -ийн (ийг) нєхцєлийг эм vгэнд залгана. Жишээ нь: эхийн, vхрийн, хєгшдийн, мєнгийг, сvмбийг гэх мэт. -ийн (ийг) нєхцєлийг бас ж, ч, ш, г, ь, и - гээр тєгссєн эр vгэнд бичнэ. Жишээ нь: Шавжийг, ачийг, багшийн, цогийг, завийг, ангийн гэх мэт |
| Огноо: 2010-01-08 10:22 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 130 |
|
1.Зєєлєрсєн эгшигт гийгvvлэгчийн дараа заримдаг гийгvvлэгч орвол ь - и болохгvй хонь + чин = хоньчин халь + ж = хальж тарь + сан = тарьсан арьс, хальж гэх мэт 2. 2 vгнээс бvтсэн vгийн ь - и болохгvй ааль + гvй = аальгvй горь + гvй = горьгvй суурь + гvй = суурьгvй тохь + гvй = тохьгvй |
| Огноо: 2010-01-08 10:22 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 133 |
|
1.Заримдаг 9 гийгvvлэгчийн аль нэгээр тєгссєн vгэнд vйл vг vvсгэх "л" нєхцєлийг залгавал эгшгийг ємнє нь бичнэ. Жишээ нь: эх + л =эхэл товч + л = товчил бат + л = батал тоо + л = тоол суга + л = сугал хага + л = хагал "л" нєхцєлтэй vгэнд цааш нь нєхцєл залгахад эгшиг заавал шаардагдахгvй бол эгшгийг ард нь бичиж болохгvй. Жишээ нь: эхэл + ж = эхлэж гэж бичиж болохгvй эхэл гэж бичнэ. Жич: Заримдаг гийгvvлэгчээр тєгссєн заримдаг vгэнд л нєхцєл залгахад vгийн vндэс эвдэрмээр байвал эгшгий нь ард нь бичдэг дvрэм бий. Жишээ нь: Vндэс + л = vндэслэ Хувцас + л = хувцасла 2. Эгшигт 7 гийгvvлэгчийн аль нэгээр тєгссєн vгэнд vйл vг vvсгэх "л" нєхцєл залгахад эгшшийг нь ард нь бичнэ. Жишээ нь: хэв + л = хэвлэ таг + л = тагла жор + л = жорло ажил + л = ажилла ялгал + л = ялгалла сум + л = сумла |
| Огноо: 2010-01-08 10:21 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 131 |
|
2 гийгvvлэгч дараалан ороод тvvний 2-р гийгvvлэгч нь хэлний гvн угийн "г" буюу хэлний гvзvvрийн "н" байвал 2-р гийгvvлэгчийн ємнє богино эгшиг бичигдэхгvй. Жишээ нь: хурга, алга, сурга хазгар, торго, бичнэ, явна, олно гэх мэт. Хэрэв 2-р гийгvvлэгчийн ємнєх гийгvvлэгч нь хэлний vзvvрийн "н", хэлний гvн угийн "г" байвал тvvний ялгах эгшиг дээрх дvрэмд хамаарагдахгvй бичигдэнэ. Бас 2-р гийгvvлэгчийн ємнєх гийгvvлэгч зєєлєрсєн бол "н" эгшиг бичнэ. Жишээ нь: багана, шанага, санана, сахилга, солино гэх мэт. Язгуур нэр vг ба одоо ирээдvй цагт vйл vгэнд дараалан орсон 3 гийгvvлэгчийн 3-р нь хэлний угийн "г" буюу хэлний vзvvрийн "н" байвал 3-р гийгvvлэгчийн ємнє зохих балархай эгшиг бичнэ. Жишээ нь: хундага, янзага, эрдэнэ, урсана, vзэгдэнэ, vйлдэнэ гэх мэт. Язгуур нэр vг ба одоо, ирээдvй цагт vйл vгнээс бусад нэр vг vйл vгийн дагавруудад энэ дvрэм хамаарахгvй. Жишээ нь: дурсгал, явцгаа, ярьцгаа гэх мэт.
|
| Огноо: 2010-01-08 10:20 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 146 |
|
Бvдvvлэг vг хэллэг нь ярианы найруулгад бага сага байх боловч олон нийтээр vзэж судлах бичиг зохиолын хэл найрлагад харш зvйл юм. Иймээс бvдvvлэг vг хэл, найруулгад орохоос болгоомжилж аль болохоор хасаж найруулахыг эрхэмлэдэг. Ялангуяа мэргэжлийн утга зохиол, албан бичиг, эрдэм шинжилгээний найруулгад огт хэрэглэдэггvй. |
| Огноо: 2010-01-03 07:22 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 183 |
дэлгэрэнгүй
|
|
Ганц сурагчид гэлтгүй томчууд ч гээгдэх эгшгийн дүрмийг төдийлөн сайн мэддэгггүй, хольж хутгадгаас маш их алдаатай бичдэг. Тиймээс манай монгол хэл-уран зохиолын багш Б.Жавзмаа энэ сэдвийг сонгож хичээлээ эхэлж байгаа юм. Дараагийн дугаарт ямар сэдвээр зөвлөгөө авмаар байна, саналаа 8881-9435 руу ирүүлээрэй!
Гээгдэх эгшгийн дүрэм
1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уул үгийн эцсийн өмнөх богино эгшиг үсгийн дүрмийн бусад зүйлийн ёсоор шаардагдахгүй бол гээгдэнэ
Жишээ нь: үсэг + ийн = үсгийн
Аймаг + аас = аймгаас
Дэвтэр + ээр = дэвтрээр
2. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн дагавар залгахад уул дагаврын өмнө үгийн дүрмийн ёсоор эгшиг жийрэглэх явдал шаардагдвал мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх богино эгшиг гээгдэнэ.
Жишээ нь: арав + н = арван
Боловсор + л = боловсрол
Бусад + д = бусдад
Сурагчид + д= сурагчдад
үсэр + х = үсрэх
3. "И"-ээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн эцсийн богино эгшиг гээгдэнэ.
Жишээ нь: Хурга + аар = хургаар
Мөнгө + ийг = мөнгийг
Хэрэглэ + ээд = хэрэглээд
Эгшиг гээгдэхгүй шалтгаан
1. Эгшигт 7 гийгүүлэгчийн аль нь эгшиггүй болоход хүрвэл богино эгшгийг гээж болохгүй.
Жишээ нь: Самбар + ын = самбарын
Боловсрол + оор = боловсролоор
2. Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч эгшиггүй болоход хүрвэл богино эгшгийг гээж болохгүй.
Жишээ нь: буцсан + аас = буцсанаас
Төгссөн + ий = төгссөний
3. Үйлт нэрийн ирээдүй цагийн "Х" нөхцлийн өмнө богино эгшгийг гээхгүй.
Жишээ нь: Үзэх + ээр = үзэхээр
Давтах + ыг = давтахыг
Олох + ын = олохын
4. Хэлний үзүүрийн "Н", хэлний угийн "Г" үсгийн ялгах эгшгийг гээхгүй.
Жишээ нь: Санал + аар = саналаар
Онол + ыг = онолыг
Хагас + аар = хагасаар
Магад + аар = магадаар
5. Ж, Ч, Ш гурваас бусад гийгүүлэгчийн дараа орсон "И" эгшиг өмнө гийгүүлэгчээ зөөлрүүлэх үүрэгтэй ордог учраас түүнийг гээж болохгүй.
Жишээ нь: Охин + оо= охиноо
Танил + аас = танилаас
Барил + ыг = барилыг
6. Дараалан орсон гийгүүлэгчийн гурав дахь нь болж орсон хэлний үзүүрийн "Н", угийн "Г"-ийн өмнөх эгшгийг гээхгүй.
Жишээ нь: Хундага + аар = хундагаар
Эрдэнэ + ээс = эрдэнээс
Харагдана + аа = харагданаа
7. Хүний овог нэр, хот газрын нэр зэрэг тусгай нэрийн балархай эгшгийг гээхгүй
Жишээ нь: Улаанбаатараас
Төмөрөөс
Базараас
Бэлтгэсэн: АБТА, ахмад багш Б. Жавзмаа
|
| Огноо: 2009-11-30 11:39 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 365 |
|
| Огноо: 2009-11-24 10:45 |
Мэдээ нэмсэн: admin |
Уншсан: 301 |
|
|
Display:
|
| Яг одоо |
 |
27°C |
|
|
Өнөөдөр |
Маргааш |
Мягмар |
Лхагва |
Пүрэв |
|
|
|
|
|
| Ө: |
29°C |
Ө: |
13°C |
Ө: |
10°C |
Ө: |
10°C |
Ө: |
19°C |
| Ш: |
10°C |
Ш: |
0°C |
Ш: |
-3°C |
Ш: |
0°C |
Ш: |
1°C |
| Өнөөдөр |
457 |
| Өчигдөр |
806 |
| Энэ 7 хоног |
5358 |
| Энэ сар |
14239 |
| Нийт |
308847 |
|
Та 308847 дэх зочин боллоо
Яг одоо зочин: 1 Login: 0 Нийт: 11 |
|