|
Өдөр өдрийн нар шиг хуучин атлаа шинэ байхсан Өнөд холынх байтлаа дэргэдийнх юм шиг ойрхон байгаасай Өнөөх муу чинь, овоо доо гэгдэж үргэлж биш ч дурсагдаж байхсан Үүрийн гэгээ шиг, шинэдийн сар шиг гэгээн байхсан
|
| Огноо: 2010-11-11 05:15 |
Мэдээ нэмсэн: amga |
Уншсан: 306 |
дэлгэрэнгүй
|
|
Цав цагаан навчис тэнгэрээс хагдарч Хуучин гутлын уланд чахрана Цас орж байна гэж намайг тэнэглэхэд Хүмүүс аанай л толгой дохино Тэс хөлдүү моддын нөмөрт Даль хумин болжмор чичирч Зовлонт эх нутгийнхаа тухай Золгуй шүлэгч гиюүрэн дуулна
|
| Огноо: 2009-12-13 10:23 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 261 |
дэлгэрэнгүй
|
|
Судар шиг их амьдралын харгуйд Сур шиг харваад эргэн ирээгүй Суу алдарт залуу нас чамайг Санаж дурсахгүй хэн байна вэ?
|
| Огноо: 2009-12-13 10:19 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 628 |
дэлгэрэнгүй
|
|
Хэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар
Гүнж чиний сүмийн тэнд Түнэр харанхуй болж, Гүн шөнө үүлэн чанадаас Санасанчилан хүрвээс, Эвдэн нураасан хэрэм Саран гэнэт гарч гийлээ Эзэнгүй өнчин хуучин сүм Ухаж бузарласан булш
|
| Огноо: 2009-12-13 10:17 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 331 |
дэлгэрэнгүй
|
|
"Тал дээр хэвтдэг нь яс юм аа хө Тамд очдог нь сүнс юм аа хө Тавилан заяа нь болдоггүй юм бол Тамын чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү" Сийлэн бөөр, далай ван, төмөр зам, адууны умс Сиймхий гарах, модны холтос, Ромын эзэнт улс Авсны таг, архины бөглөө, соронзон хальс Архирах гөлөг, гайхах зөнөг,хадны аньс
|
| Огноо: 2009-12-09 12:02 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 363 |
дэлгэрэнгүй
|
|
Би үхэж... намайг хүмүүс мартахад Сүүдрээрээ гэрэл цуулж Булшин дээр минь нэг ирээрэй Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд Мартаагvй үлдсэн чамд Хөмөрч унасан манан баярлана Хөлд чинь торсон чулуу баярлана
|
| Огноо: 2009-12-06 10:21 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 280 |
дэлгэрэнгүй
|
|
Хувь дутсан дурлалаар өвдөж Хуурын чавхдас шиг хөг орж Хувцсан дотроо шатаж явахад минь Чи намайг тоогоогүй Тэгэхэд чи Холын холд Голын хор шиг л байсан Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж Хорвоог баръя даа гэж их бодсоон Бүтээгүй ээ Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд Зүүдээ чамаар л үргэлжлүүлж Тэр жилийн амттай зовлонгийн Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна
|
| Огноо: 2009-12-06 10:19 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 287 |
дэлгэрэнгүй
|
|
Ээжээ Таны Цас цагаан гантиг өлмийд чинь Цэцэг зулья гэж Цэцэг түүлээ, би Таны Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос Эзгүйд минь миний дууг сонсдог Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс Цэцэг түүлээ
|
| Огноо: 2009-12-06 10:15 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 1071 |
дэлгэрэнгүй
|
|
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
|
| Огноо: 2009-12-06 10:09 |
Мэдээ нэмсэн: ochko |
Уншсан: 324 |
дэлгэрэнгүй
|
|
|
Display:
|
| Яг одоо |
 |
-21°C |
|
|
Өнөөдөр |
Маргааш |
Баасан |
Бямба |
Ням |
|
|
|
|
|
| Ө: |
-15°C |
Ө: |
-17°C |
Ө: |
-16°C |
Ө: |
-12°C |
Ө: |
-18°C |
| Ш: |
-26°C |
Ш: |
-26°C |
Ш: |
-24°C |
Ш: |
-22°C |
Ш: |
-30°C |
| Өнөөдөр |
362 |
| Өчигдөр |
572 |
| Энэ 7 хоног |
1421 |
| Энэ сар |
3798 |
| Нийт |
254306 |
|
Та 254306 дэх зочин боллоо
Яг одоо зочин: 1 Login: 0 Нийт: 8 |
|
|
|