Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Яруу найраг
Бичсэн: Admin

suragch.comӨдөр өдрийн нар шиг хуучин атлаа шинэ байхсан
Өнөд холынх байтлаа дэргэдийнх юм шиг ойрхон байгаасай
Өнөөх муу чинь, овоо доо гэгдэж үргэлж биш ч дурсагдаж байхсан
Үүрийн гэгээ шиг, шинэдийн сар шиг гэгээн байхсан

Огноо: 2010-11-11 05:15 Мэдээ нэмсэн: amga Уншсан: 356 дэлгэрэнгүй

suragch.comЦав цагаан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чахрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хүмүүс аанай л толгой дохино
Тэс хөлдүү моддын нөмөрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгуй шүлэгч гиюүрэн дуулна

Огноо: 2009-12-13 10:23 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 279 дэлгэрэнгүй

suragch.comСудар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?

Огноо: 2009-12-13 10:19 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 652 дэлгэрэнгүй

suragch.comХэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан
Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад
Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол
Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар

Гүнж чиний сүмийн тэнд Түнэр харанхуй болж,
Гүн шөнө үүлэн чанадаас Санасанчилан хүрвээс,
Эвдэн нураасан хэрэм Саран гэнэт гарч гийлээ
Эзэнгүй өнчин хуучин сүм Ухаж бузарласан булш

Огноо: 2009-12-13 10:17 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 417 дэлгэрэнгүй

suragch.com"Тал дээр хэвтдэг нь яс юм аа хө
Тамд очдог нь сүнс юм аа хө
Тавилан заяа нь болдоггүй юм бол
Тамын чинь үүдэн дээр заргатайгаа бууна шүү"
Сийлэн бөөр, далай ван, төмөр зам, адууны умс
Сиймхий гарах, модны холтос, Ромын эзэнт улс
Авсны таг, архины бөглөө, соронзон хальс
Архирах гөлөг, гайхах зөнөг,хадны аньс

Огноо: 2009-12-09 12:02 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 384 дэлгэрэнгүй

suragch.comБи үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Огноо: 2009-12-06 10:21 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 305 дэлгэрэнгүй

suragch.comХувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна

Огноо: 2009-12-06 10:19 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 298 дэлгэрэнгүй

suragch.comЭэжээ
Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

Огноо: 2009-12-06 10:15 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 1089 дэлгэрэнгүй

suragch.comИжийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн

Огноо: 2009-12-06 10:09 Мэдээ нэмсэн: ochko Уншсан: 338 дэлгэрэнгүй

Display:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 29°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 460
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5361
Энэ сар 14242
Нийт 308850
Та 308850 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 12
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо