| Мэдээлэл нэмсэн: 2009-11-25 |
Уншсан хүн эцэг эхийнхээ ачыг хариулах боломжийг эрэлхийлэх нь
Эрт үед Бурхан Багш өндөр уулын оройд модон дунд байрлах, чимээ аниргүй амар түвшин сүмээсээ гарч Да Би Чиу хэмээх довцогт хоёр зуун тавин шавь, гурван түмэн найман мянган их бодисадва нарын хамт морилон очжээ. Нэгэн өдөр Бурхан багш дүү нараа удирдан дагуулж тэр зүгт явж байхдаа замын хажуу д байх хүний хувхайрсан ястай таарч гэнэ. Бурхан Багш хувхай ясыг гэнэт харж хөдлөлгүй зогсч дээд үеэ эрхэмлэн хүндэтгэж биеэ мэхийн таван махбодиор газар тэврэн хэвтэж хичээнгүйлэн ёслон мөргөв. Энэ үедээ хэнтэй ч үл дуугаран байх тул дагалдан явсан олон шавь нь учрыг хэлж өгөхийг хичээнгүйлэн хүсэхэд Бурхан Багш энэрэнгүйгээр, энэ тухай асууцгаасан чинь маш сайн хэрэг боллоо. Та нар намайг дагалдан гэрээсээ даяанчилж гараад их удсан боловч зарим зүйлийг ухаарч ойлгоогүй байна.
Энэ бол зүгээр ч овгор шорооны дэргэд байгаа хувхай яс төдий зүйл биш юм. Магадгүй бидний дээд үеийн өвөг дээдсийн цогцос яс ч юм билүү.
Ер нь хаанахын ч хүн байлаа гэсэн өвөг дээдэс, эцэг эхдээ мөргөхгүй хүн гэж байх уу? Чухам ийм учраас би энэхүү цогцос ясанд маш хичээнгүйлэн мөргөлөө гэв. Бурхан Багш цааш үргэлжлүүлэн өгүүлсэн нь:
Одоо та нар энэхүү хувхай ясыг хоёр хэсэг хуваагтун. Хэрэв эрэгтэй хүний яс бол түүний гадна талын өнгө нь цагаан бөгөөд жин нь хүнд байдаг. Харин залуу эмэгтэй хүний яс бол хар өнгөтэй, бас хөнгөн байдаг юм гэжээ. Гэтэл нэг шавь нь ямар учраас ийм ялгаатай байдгийг асуув. Бурхан Багш хариулсан нь:
-Эрэгтэй, эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа өмсөх дээл хувцас нь цөм адилгүй байдаг. Жишээ нь, эрэгтэй хүн толгойдоо нарны, салхины гэх мэт төрөл бүрийн малгай өмсөж, биедээ урт цамц өмсөн дээлээ бүсэлж урт түрийтэй гутал өмсөнө. Нэг удаа л хармагц эрэгтэй хүн болохыг шүүд танина. Эмэгтэй хүн ертөнцөд амьдарч байхдаа баясгалантайгаар анхилам сайхан үнэрт оо, энгэсэг түрхэнэ. Биедээ агар, зандан, хүжийн үнэрт ус цацаж бүх биеэ чимэглэн баясгалант сайхан царайгаар олны дунд явдаг. Хүн хармагц эмэгтэй хүн гэдэг нь тодорхой танигдана. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс цус, мах, ясаараа ч мөн ялгаатай. Гэвч хүн нас барсны дараа эрэгтэй эмэгтэй бүгд л хувхай яс болон хувирч ямар ч ялгаагүй мэт болдог. Харахад ийм ялгаагүй мэт боловч цаанаа нарийн ялгаатай байдаг гэжээ.
Бурхан Багш энэ тухай цааш өгүүлсэн нь:
-Эрэгтэй хүн энэ ертөнцөд амьдарч байх хугацаандаа үргэлж сүм дуганд орж, гарч бурханы номын тайлбар сургаал, ач тусыг сонсч бурханд хичээнгүйлэн мөргөл хийж гурван эрдэнэд залбиран бурханы номыг сүслэн залбирдаг. Ингэсний ачаар эрэгтэй хүн энэ төрөлдөө буяны сайн сайхан зам мөрийг олж авдаг бөгөөд түүнийг хорвоогоос хальсны дараа яс нь ариун цагаан хаш мэт өнгөтэй, хүнд жинтэй болдог.
Эмэгтэй хүн энэ ертөнцөд амьдарч байхдаа бусдын янаг хайрыг хүлээн авч, номын дуу сонсох, сүм дуганд мөргөх цаг зав нь хязгаарлагдмал болдог. Тэд хүүхэд төрүүлэн хүү, охиноо бойжуулан, энхрийлэн хайрлаж хөхөө хөхүүлэн цагаан сүүгээрээ тэжээдэг. Тэрхүү хөхүүлсэн сүү нь хүүхдийн цус болон хувирна. Нэг хүүхдийг тэжээн хөхүүлсэн сүү нь найм болон түүнээс дээш дэн /нэг дэн хэмжээ нь 768 кг-аас их байна/ болдог байна. Иймээс эхийн бие төдий чинээ турж эцэн, яс чөмөг нь хүртэл хорогдон өнгө нь хар бөгөөд жин хэмжээ нь самбай мэт хөнгөн байх нь олон байдаг байна.
Бурхан Багшийн энэ үгийг сонссон нэг шавь нь ихэд уярч:
-Хүүхэд төрөхөд зүрх сэтгэлийг хутгаар огтолсон мэт болж тэсэхийн аргагүй өвдөн хоёр нүдний нулимс өөрийн эрхгүй мэлмэрэн асгарадаг билээ. Энэрэлт эхийн буянт эрдмийн ачлалыг хэрхэн ойлгож яаж хариулах вэ? гэж асуув.
Бурхан Багш, та нар миний хэлэхийг анхааран сонс. Эх хүн жирэмсэн болсноос хойш арван сарын турш хязгааргүй зовиур зүдгүүрийг эдэлж амьдардаг юм шүү.
Нэг дэх сардаа: Хүүхдийн үр хөврөл үүсч эхийн саванд өвсөн дээрхи шүүдрийн мөхлөг лугаа наалдан өтгөрдөг. Энэ бол хүүхдийн хувь заяаны эхлэл болдог.
Хоёр дахь сардаа: Ерийн нэг хэсэг исгэлэн тос мэт бөөм бүрэлддэг ажээ.
Гурав дахь сардаа: Дотроо элдэв бүрэлдвэр бүхий бөөрөнхий цогц болон бүрэлдэн тогтоно.
Дөрөв дэх сардаа: Эхийн хэвлийд амьтны жижигхэн дүрс арай гэж бүрэлдэн тогтоно.
Тав дахь сардаа: Хэвлий дэх хүүхдийн чухал эрхтэн болох толгой, хоёр гар, хоёр хөл бий болно.
Зургаа дахь сардаа: Хүүхдийн амьсгалын болон зургаан нүх сүв нээгдэнэ. Энэхүү зургаан зүйл бол чих, нүд, хамар, ам, хэл, мэдрэл зэрэг болно.
Долоо дахь сардаа: Хэвлий дэх хүүхэд өсч гурван зуун жаран хэсэг ясны үе бас найман түмэн дөрвөн мянган үсний сүв бий болдог юм.
Найм дахь сардаа: Энэ сард хүүхдийн толгой тархи хоёр зэрэг боловсорно.Хоёр нүд, хоёр чих, хамрын хоёр нүх, ам, хошного, шээсний сүв зэрэг цөм нээгдэнэ.
Ес дэх сардаа: Хэвлий дэх хүүхэд хоёр гар, хоёр хөлөөрөө үргэлж хамаа намбаагүй өшиглөн тонгочиж эхийнхээ голыг таслах шахам тарчлаан зовооно. Тэрчлэн хүүхэд нь уул мэт хөдөлснөөс эх нь унтах, идэх уух, босох суух, явахад хэцүү болж зовлон зүдгүүртэй учирдаг.
Арав дахь сардаа: Хүүхдийн бүх эрхтэн нэг нэгээрээ бүрэлдэн гүйцэлдэж төрөхөд бэлэн болсон байна. Арван сар болмогц эх нь өвдөж хэвлий дэх хүүхэд хэвтэшнээсээн бууж төрөхөд эхийн умайнаас цус, ус, гол горхи мэт холилдон урсана.
Хэвлий дэх хүүхэд урсаж буй цус усны хамтаар хялбархан доошилж гар хөлөө эвхмэгц амархан төрдөг байна. Төрсний дараа ч зовлон багатай тэнхэрдэг.
Гэвч хүндрэлтэй төрж зовж зүдрэх ядвал цөөнгүй. Хүндрэлтэй төрөх үед хүүхэд нь хэвлийг гар, хөлөөрөө өшиглөнө, нударна, маажна. Ингэхэд эхийн гэдэс, сав суулганы махыг мянган хутгаар өөлөн авч түмэн сумаар харвасан мэт сэтгэлд мэдрэгдэн тэсвэрлэхүйеэ бэрхээр зовон тарчилдаг. Энэрэлт эх тэрхүү их зовиур зүдгүүрийг хүлцэнгүйгээр шүд зуун тэсвэрлэж давж гарах нь үхээд боссонтой адил байдаг юм.
Энэ мэтээр эхээ түмэн давхар зовоож төрсөн хүүхэд нь эхийн ачийг өчүүхэн ч мартаж үл болно. Хүн зэрлэг араатан жигүүртэн амьтдаас сэтгэхүй болон хувь тавилангаараа их дээгүүр болохоо байнга санаж явах хэрэгтэй.
Одоо нэг алхам ахиж энэрэлт эхийн ачлал, арвин их гүн буянт өршөөл хайрыг өгүүлье.
Нэгдүгээрт: Эх хүний хүүдээ дахин дахин эргэн харгалзан, хайрлан энхрийлэн өсгөдөг энэрэнгүй их хайраа.
Хоёрдугаарт: Эх хүн туйлийн хүнд зовлон зүдгүүрийг эдэлж төрүүлсэн боловч үр хүүхдээ ямагт хамгаалан энэрч байдаг энэрэнгүй их хайраа.
Гуравдугаарт: Эх хүн тарчлан зовж байж хүүхдээ төрүүлсний хойно түүнийг өсгөн бойжуулахын хүнд зовлонгоос огтхон ч ухарч няцалгүйгээр хайрлаж байдаг энэрэнгүй их хайраа.
Дөрөвдүгээрт: Хүүхэддээ хамгийн сайн сайхан үнэр, амттай хоол өгч тэжээн торниулсан энэрэнгүй их хайр халамжаа.
Тавдугаарт: Эх хүн төрүүлсэн хүүхдээ амар тайван нойрсуулж амраахын төлөө дуугаа хураан, чанга гишгэлгүй, хүйтэнд хөрч, нойтонд норохыг үл хайхран зүтгэсний энэрэнгүй их хайр халамжаа.
Зугаадугаарт: Эх нь хүүхэддээ цагаан сүүгээ тасралтгүй хөхүүлэхийн хэрээр өөрөө турж эцдэг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
Долдугаарт: Эх хүн хүүхдээ ямагт ариун цэвэр, сайхан байлгахын тулд бохирыг нь цэвэрлэж, хирийг нь угаан, халуунд халж, хүйтэнд даарч зүдэрдэг нь гүн их хайр халамжаа.
Наймдугаарт: Алс хол яваа хүүхдээ эх нь мөрөөдөн санаж дэргэд нь байхсан хэмээн хүсэж, хайрын хулимсаа асгаруулан уйлан дуулж байдаг энэрэнгүй их хайраа.
Есдүгээрт: Эх хүн төрүүлсэн үр хүүхдээ зовлонд учрахад хязгааргүй өрөвдөн хайрлаж, ямарт үрдээ зөвийг өгч шаналж тарчлан уйлан хайлж суудаг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
Аравдугаарт: Энэрэлт эх төрүүлсэн үр хүүхдээ энхрийлэх хайрын сэтгэл нь үүрд тасралтгүй бадарч байдаг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
НЭГДҮГЭЭР МАГТААЛ: ҮР ХӨВРӨЛӨӨ ХАМГААЛАХ ӨРШӨӨЛ ХАЙР
Ертөнцөд хүний биеийг олж төрөх маш хэцүү. Сүнс нь олон дахин эргэлдэн тойрч, тэнэж төөрч байж арай гэж хүний биеийг олж аав ээждээ заяагдан эхийн хэвлийгээр дамжижхүн болж төрнө. Таван сар болоход эхийн гэдсэн дотор хүний таван цул, зургаан сав бүрэлдэнэ. Зургаан сар болоход зургаан гайхамшиг буй болж нүд, чих, хамар, ам, хэл, оюун ухааны үүд нээгдэнэ.
Эхийн гэдэс өдрөөс өдөрт томорч, бие нь уул мэт хүндрэнэ. Хэвлий дэх хүүхэд нь хөдлөн доргиход энэрэлт эхийн бие нь газар хөдөлж, салхины аюул гарч байгаа мэт сэтгэгдэл төрж зүдэрнэ. Бие нь өдрөөс өдөрт ядран доройтож байвч гэдсэн дэх хүүхдээ бодон өөрийн биеэ арчлахыг хойшлуулж гоё сайхан дээл хувцсаа тайлан далд хийж хадгална. Мөн биеэ гоё сайхан авч явахаа болж зөвхөн хэвлий дэх үрийг хамгаалан арчлах сэтгэлтэй байна.
ХОЁРДУГААР МАГТААЛ: ТӨРӨХИЙН ЗОВЛОНГ ХҮЛЭЭХ ГҮН ИХ ХАЙР
Арван сарын турш хэвлий дэх үр хөврөлийн өдрийг дуусгаж сарыг нь гүйцээж хүүхэд төрөхийн өмнө эх хүний бие хүнд өвчин туссан юм шиг дөрвөн мөч нь ямар ч тэнхээ чадалгүй болно. Өдөр болгон толгой нь эргэн нүд нь эрээлжилж ялангуяа сэтгэл санаа нь тогтуун бус болоод төрөхөд хэцүү санагдана. Гэвч хүүхдээ эрүүл мэнд төрүүлье хэмээн үргэлж санаа зовон найз нөхөддөө, миний хамгийн их айж байгаа зүйл бол өөрөө энх мэнд төрөхөөс гадна эрдэнэ мэт хүүхдийнхээ амь насыг чөтгөр шуламын хорлолоос хамгаалан бойжуулах л явдал юм хэмээн ярьдаг болой.
ГУРАВДУГААР МАГТААЛ: ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД АМРАХАА МАРТАХ ӨРШӨӨЛ ХАЙР
Эх хүн хүүхдээ төрүүлэхдээ асар их хүч тэнхээ алдан тамирдаж таван цул зургаан сав нь тасран салж байгаа мэт тарчлан зовно. Хэсэг зуур бүрэг бараг болон ухаан алдаж яг хонь нядалж байгаа юм шиг маш их цус булгийн ус мэт урсан гардаг байна. Ингээд хүүхэд төрүүлэхийн зовлонгоос эсэн мэнд гарсан эх хүн сая нэг сэхээ орж юуны өмнө хүүхэддээ хайр хүрч энх мэнд төрсөндөө сэтгэл нь баясна. Нялх хүүхдээ элгэндээ тэвэрч нүүрэнд нь инээмсэглэл тодорч саяхан төрөхдөө өвдөж байсан зовлонгоо мартана. Гэвч нэг хэсэг хугацаа өнгөрөөд эх хүний бие нь дахин өвдөж эхэлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР МАГТААЛ: ААВ, ЭЭЖ ЗОВЛОНГОО МАРТАЖ ЖАРГАЛАА УРЬДАГ ЭНЭРЭЛ ХАЙР
Аав, ээж хүн хүүхдээ далай мэт тхээр хайрлана. Өдөр шөнийг ч ялгалгүй, хөмсөг зангидан уурлалгүй энэрэх үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн аргагүй зузаан юм. Зөвхөн хүүхэд нь цатгалан дулаан байвал өөрөөр өлсөж даарсан ч сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр цэнгэл хэмээн баясаж санаа нь тайвширдаг байна.
ТАВДУГААР МАГТААЛ: ХҮҮХДЭЭ ХУУРАЙЛЖ ӨӨРӨӨ НОРОХ ӨРШӨӨЛ ХАЙР
Эх хүн үл ялих бага зүйлд ч хүүхдээ хайрлаж байдаг. Хүүхэд нь орон дотроо шээж хөнжил дэвсгэрийг нь норгодог. Энэ үед эх нь өөрөө нойтон дээр нь хэвтэж хуурай дээр нь хүүхдээ хэвтүүлж хуурайлдаг. Тэгээд өөрөө нойтон дээр нь унтахдаа бэрхшээж гоморхох сэтгэл ер төрдөггүй.
Харин хүүхэд нь сайн байвал өөрөө даарч бээрсэн ч өчүүхэн төдий ч халширдаггүй. Эх хүний хоёр хөх бол хүүхдийн хувьд ивээлт тэжээлт булаг бөгөөд халуун бүлээн элч, хоол тэжээлийг өгч эрүүл чийрэг бойжуулдаг юм. Эх хүний хоёр гар бол хүүхдээ нар салхинаас хамгаалдаг. Аав, ээж хоёр нь хүүхдийнхээ идэж уух, унтаж амрах байдлыг байнга анхаарч шинжиж байдаг. Хүүхдийн өсөлт бойжилт, бие нь сайн түргэн торниж байвал эх хүний сэтгэл нь ханаж өөр ямар ч зүйлийг хүсэж шаарддаггүй.
ЗУРГААДУГААР МАГТААЛ: ЭХ ХҮН ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЖ ӨСГӨХ ГҮН ИХ ХАЙР ХАЛАМЖ
Газар дэлхий амьд бүхнийг бий болгон амьдруулдагийн адил эх хүн олон хүүхдээ хөхүүлж асардаг ачтан билээ. Эцэг, эхийн үр хүүхдээ ачлах сэтгэл санаа, хайр халамж цөм адилхан байдаг. Аав, ээж төрүүлсэн хүүхдээ ямар ч муухай байсан хэзээ ч муухай гэж боддоггүй. Хүүхдийнх нь гар хөл муу, тахир дутуу байсан ч сэтгэл санаа нь улам зовж, голох нь байтугай бүр ч илүү хайр халамж үзүүлдэг. Учир нь хүүхэд бол эцэг эхийн элэг, зүрх мэт байдаг. Иймд аав, ээж хайрын сэтгэлээ үргэлж догдлуулан хүүхдээ үнэхээрийн их хайрлан халамжилдаг тул тэдний үлэмж агуу ачлалыг нь дээдлэн хүндэтгэ.
ДОЛДУГААР МАГТААЛ: УГААЖ ЦЭВЭРЛЭХ ӨРШӨӨЛ ХАЙР ХАЛАМЖ
Эх хүн уул нь алтан мөчир, мөнгөн навч шиг биетэй бөгөөд лянхуа цэцэг мэт бадармал сайхан царайтай, оюун ухаан нь дэлгэр хөгжингүй, хөмсөн нь залуу хулс модны шинэ ногоон навч шиг, царай нь улаан ягаан мандарваа цэцгийн дэлбээ мэт өнгөтэй залуу насны цог жавхаа нь бадарсан байдаг. Гэвч цаг үргэлж хүүхдийнхээ төлөө сэтгэл санаа нь зовсноос болоод цэцэг мэт сайхан царайд нь орчлонгийн үрчлээ нугалаа сууж, дун цагаан хоёр гар нь хүүхдийнхээ бохир буртагийг угаасаар байгаад арьсны гэмтэл болон яр шархаар дүүрч хатуурсан байна. Эх хүний хөөрхий бөгөөд хүндэтгэлтэй сайхан сэтгэл үр хүүхдийнхээ төлөө эрдэнэ мэт залуу насаа өнгөрүүлж үүний хар гайгаар царай дүүрэн үрчлээ, харц дүүрэн ядаргаа болон хоцордог юм шүү.
НАЙМДУГААР МАГТААЛ: ХОЛ ЯВАХАД НЬ ХОЙНООС НЬ ЗОВОХ ГҮН ИХ ХАЙР
Хайрт хүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд ямар ч хүний элэг зүрх эмтэрч, энэлэн шаналж зовдог билээ. Түүн шиг хайрт хүү нь харь хол газар байвал энэрэлт эхийн сэтгэл амрахын аргагүй зовдог юм. Мөн хүүхэд нь орон нутгаасаа гарч уул усыг гатлан явахад эцэг эх нь бурхандаа даатган залбирч, эсэн мэнд яваад нэг өдрийн өмнө ч болов хурдан буцаж ирэхийг хүсэн мөргөдөг байна.
Гэтэл зарим хүүхэд хэдэн жилээр чимээ сураггүй алга болоход эцэг эх нь өдөр шөнөгүй саравчлан холын бараа харж, нулимсаа асгаруулан сэтгэлийн хүчир зовлонг эдэлдэг. Ой шугуй доторх хүн гөрөөс хүүхдээ алдсан мэт уйлан энэлж элэг зүрхээ эмэртэл санах нь хэн бүхэнд өрөвдөн уярмаар байдаг.
ЕСДҮГЭЭР МАГТААЛ: ЭЦЭГ, ЭХ ХҮҮ, ОХИДОО ХӨӨРХИЙЛЭХ ГҮН ИХ ХАЙР ХАЛАМЖ
Эх хүний энэрэл хайр мятаршгүй бат бөх бөгөөд үнэхээр шандашгүй гүн зузаан байдаг. Хүүхдэд нь зовлон тохиолдмогц энэрэлт эх нь өдөр шөнөгүй бурхан тэнгэртээ залбиран даатгаж хүүхдийн минь зовлон надад ирээсэй гэж мөргөдөг байна.
Ингээд бодоход эхийн хайр ямар агуу болох нь тодорхой. Хүүгээ хол явахад нь эх хүн сэтгэлээрээтүүнтэй хамт явж, хүүхэд нь даарч хөрөх, өлсөж ундаасах зэрэг зовлон тохиолдохоос айж суудаг. Хэрэв хүүхдээ ямар нэгэн бүтэлгүй зүйлтэй тохиолдсон гэж сонсвол эх нь хоол унднаас гараад үргэлж сэтгэлийн зовлон эдэлж тайван сууж чаддаггүй.
АРАВДУГААР МАГТААЛ: ЭЦЭГ, ЭХ НЬ ХҮҮХДЭЭ ӨРӨВДӨХ ГҮН ИХ ХАЙР ХАЛАМЖ
Эцэг, эх хүний санаа сэтгэл бол нар, сарны гэрэл газар дэлхийг мөнхөд гийгүүлэхийн адил ямагт үр хүүхдээ хайрлаж түүнийг хаана ч явсан сэтгэл нь үргэлж хамт ивээж байдаг.
Ер нь зуун настай аав, ээж нь наян настай хүүхдээ ч нялх хүүхэд мэт хайрлан санадаг. Аав, ээжийн өршөөл хайрын ач гавьяаг магтаад магтаад баршгүй энэрэл хайрын дээд болой.
Бурхан Багш ийнхүү эцэг, эхийн арвин их өршөөл хайрыг айлдаж дуусаад цааш өгүүлсэн нь:
-Эцэг эхийн ачлалыг бусдад ойлгуулж хэлэхэд бэрх юм. Миний мэдэхээр зарим хүний төрөлх зан ааш нь эелдэг даруу сайхан байвч заримынх нь сэтгэл санаа хүйтэн цэвдэг, догшин хэрцгий байдаг. Тэд хэзээ ч эцэг эхийн ачлал хайрын тухай огт бодохгүй бөгөөд эцэг, эхдээ яаж хандаж яваагаа ч ер мэддэггүй, ухаарч ойлгох тэнхэлгүй тэнэг муу хүмүүс мөн.
Эцэг, эхийн ачлал хайрыг мартаж ачийг бачаар хариулдаг үр хүүхдийн элбэрэлгүй, журамгүй, ачлалгүй нь үнэхээр сэтгэл эмтрүүлдэг болохыг та нар цөм мэдэж байгаа.
Эх хүн гэдсэндээ хүүгээ тээж арван сар жирэмсэн явахдаа босох суухдаа ч зүдэрч, идэж ууж, унтаж хэвтэж чадахгүй хүнд өвчинд нэрвэгдсэн юм шиг ямар ч цог жавхаагүйгээр явж жирэмсний хугацаа дуусмагц хүүхдээ төрүүлдэг.
Энэ их хүнд зовлонг амсч байгаад арай гэж төрүүлсэн хүүхдээ эх хүн өсгөхдөө мөн төдий чинээ сэтгэлийн зовлон эдэлдэг. Энэ нь хичнээн бэрх байсан ч эх хүн хүүхдээ биеэсээ салгалгүй элгэндээ тэврэн, гар нь өвдөж, хөл нь чилж байсан ч түүнийг зовлон гэж бодолгүй хүүхдээ хараад л баясгалан төрдөг.
Тэрчлэн хүүхдийн хиртэй хувцас хунарыг угааж, шөнө нь орондоо шээхэд нь ээж нь нойтон газар нь хэвтэж биеийн халуун илчээрээ хатаан, хүүхдээ хуурай газар нь унтуулдаг боловч ер бэрхшээх сэтгэл төрдөггүй. Хүүхэд нь хөхөө хөхөж байгаа нь нэг ёсондоо эхийн цус шүүсийг сорж байгаа тул аажмаар эх нь турж эцдэг байна.
Дөнгөж төрсөн нялх амьтан торниж бойжсоор том хүүхэд болж улмаар том залуу хүн болдог. Энэ бүх хугацаанд эцэг, эх маш их хүч хөдөлмөр гарган хөлсөө урсгаж хүүхдээ бүх талаар хүмүүжүүлэн үр хүүхдээ тусдаа амьдрал, ажил үйлс, гэр оронтой болтол нь туйлын ихээр сэтгэл зовж байдаг.
Хүүхэд өвчилбөл эцэг, эхийн сэтгэл нь маш ихээр зовж түүний төлөө өөрөө өвддөг юм. Хүүхдийн бие нь сайн болбол эхийн сэтгэл амарч аажмаар ядаргаа шаналгаа нь арилж бие нь сайжирдаг байна.
Аав, ээж нь хэдийчинээ зовлон зүдгүүр амссан ч хүүхдээ өсгөж торниулан том хүн болгохыг байнга хүсдэг байна. Гэтэл зарим хүүхэд том болмогц ахас, ихэсээ хүндлэхийг мэдэхгүйгээр барахгүй эцэг эхээ ч асарч хамгаалахгүй тэдний сургаалийг хайхрахгүй харин ч эсэргүүцэж өгүүлэл тавьж хэрэлддэг байна. Түүгээр ч зогсохгүй эцэг эхдээ дайсагнан, гэр дотроо байгаа настай хүнийг хөгшин зөнөг хэмээн доромжилж ах, эгч, дүү, төрөл садан гэж тоохгүй харилцан зодолдож хүний ёс журам алдан их нүгэл үйлдэж ачит аав ээжээ сэтгэл санааны өвчтэй болгодог байна.
Зарим хүүхэд хэдийгээр эрт сургуульд орж ном уншиж сурсан ч ахмад хүмүүс хийгээд эцэг эхийн сургаалыг тоохгүй эсэргүүцэн зөрчиж, өөрийн дураар гэрээс холдон тэнүүчлэн бусдын зөвлөлгөөнийг үл ойшоожомогшин бардагнаж, би бүхнийг мэдэж, чадаж байна хэмээн биеэ тоодог. Цаашид энэ муу чанар нь улам лавшраад хүн чанар нь хувиран харгис, хэрцгий болж, өштөн дайсны сэтгэл гарган эцэстээ эцэг эх, төрөл садангаа орхин өдөр хоног өнгөрөх тутам үнэн худлыг ялгахгүй болж өөрийн биеэ хорлож тэнэгийн туйлд хүрнэ.
Энэ дутагдал нь цааш гүнзгийрэн муу хүнтэй нийлээд аав ээж, гэр орноо бүүр хаяж орон нутгаасаа салан алс хол явж худалдаа наймаан хийн янз бүрийн хэрэг үйлдэж, өдөр хоног өнгөрсөөр хөгширдөг. Бас зарим нэг нь хүний газар эхнэр авч эцэг, эхийн ачлал хайрыг өчүүхэн ч бодохгүй, нас бартлаа төрсөн нутаг, унасан газар угаасан усандаа буцаж очдоггүй, хэрхэн өсч бойжиж хүн болсноо огт мартдаг байна.
Зарим хүмүүс ажил хөдөлмөр эрхлэхгүй харь газар тэнүүчлэн муу хүнтэй нөхөрлөж, өөрийн биеэ хичээхгүй гэмт хэрэг үйлдэн шоронд орж, хүндээр шийтгэгдэн зарим нь тэндээ үхдэг байна. Бас хүнд өвчинд нэрвэгдэж өвчний мөр хөөж ганцаардан гудамж захаар тэнүүчлэн явсаар нар салхинд гандаж ядраа сүлд, хийморь нь зайлан, эцэг эхийн ачийг хариулах сэтгэл зүрхгүй болж амиа хорлодог ч хүүхэд байдаг.
Гэтэл эцэг эх нь хол явсан хүүхдийнхээ араас өдөр шөнөгүй санан шаналж ирэхийг нь хүлээн, зай завсаргүй сэтгэлээ зовоож сураг чимээ сонсч нүдээ ширгэж, сэтгэлээ цөхөртөл ширтэн харж гашуун нулимсаа асгаруулдаг. Ингэсээр нүд нь юм үзэхгүй болж амьсгал нь давхцан өвчин эмгэг тусч, ажил хөдөлмөрийн чадвараа алдан насан эцэслэтэл хүүхдээ мөрөөдөн шаналсаар ертөнцөөс хальдаг байна.
Зарим хүүхэд хэдийгээр сайн сурлага чадвартай ч гэсэн өөрийн гэсэн бат бодолгүй байснаас муу хүнтэй нөхөрлөж түүний хорон санаа нөлөөнд автан буруу замаар ордог. Улмаар элдэв муу хэрэг үйлдэн, өдөр шөнөгүй архидан, согтуурч, ах дүү, элгэн садандаа хор хохирол учруулан засаршгүй хүн болдог байна. Эцэг, эхийн ачийг мэддэггүй хүүхэд нь өглөө гэрээс гарч шөнө дөлөөр буцаж ирэвч эцэг эхийн эрүүл мэндийг асуухгүй үл хайхрах, өрөвдөх сэтгэлгүй тул өтөлж ядарсан эцэг эх нь харж асрах, сувилах хүнгүй хоцорч, муу хүүхдийн харгайгаар сэтгэл амар тайван байж чадахгзй болдог. Түүгээр ч зогсохгүй бусдаад муу хүүхдийнхээ төлөө зэмлэл доромжлол хүлээдэг юм. Бас зарим хүүхэд хөгшин эцэг эхтэйгээ тоож дуугарахгүйгээр барахгүй нас барсан байхад нь эмгэнэн гашуудаж хайрлан хүндэтгэх ёслолыг ч гүйцэтгэх дургүй байдаг байна. Ийм хүүхдийн эцэг эх нь элбэрэл журам ачлалгүй хүн заяажээ хэмээн шаналан гомдож дээш хэлэхэд тэнгэр хол, доош хэлэхэд газар хатуу болж яах ч аргагүй болж гомдол цөхөрлийн туйлд хүрдэг байна. Иймд үр хүүхэд болсон хүн хөгшин эцэг эхээ асран хөтөлж байх нь хүн төрөлхтний тогтсон жам ёс билээ. Гэвч зарим хүүхэд дорой хөгшин, үзэмж чадал муутай гэж шоолон хэлэхээс туйлын их ичингүйрэн зовж тэднээсээ зугатан нэрэлхэн явдаг байна.
Зарим хүүхэд эхнэр хүүхдээ тэжээнэ гээд ажилдаа чармайж эцэг эхээ мартаж ерөөс хайхрахгүй болчихдог. Тэгээд эхнэрийнхээ үгэнд орж эцэг, эхийн үгийг огт ойшоохгүй болохоос гадна түүний ахмад хүмүүсийг хүндлэх сэтгэлгүйг нь эцэг эх нь харж санаа сэтгэл нь зовж яс нь хавтайж суудаг.
Бас зарим охид нөхөрт гарсны дараа эцэг эхээ хүндэтгэн үг зааврыг дагахгүй болохоор нь эцэг эх нь хатуу зөөлөн арга бүхнийг хослуулан хүмүүжүүлэх гэж оролддог боловч үр дүнд хүрдэггүй.
Тэрчлэн эр нөхөр нь бас аашилж зодох явдал ч цөөнгүй гардаг юм. Гэвч засарч зөв замд орохгүй аажмаар холдож байсан ч эцэг эх нь үр хүүхэддээ гомдолгүй харин үүрд зовниж байдаг.
Зарим охид эцэг эхээ хүндлэхгүй бөгөөд нөхрөө даган харийн газар очиж өөрийн эцэг эх, орон нутгаа санахгүй захиа чимээгүй харилцаагаа тасалсан ч эцэг эх нь түүний хойноос үргэлж санаа зовон бараа харж, чимээ сонсч, сэтгэл өвдөн, унтаж амрахаа ч мартдаг байна. Эцэг эх бологсод хүүхдийнхээ төлөө үүрд сэтгэл зовниж санах явдал бол мах цусанд нь шингэсэн хэзээ ч хувиршгүй зүйл мөн.
Ер нь эцэг эхийн хайр сэтгэл, ач тус хэмжээ хязгааргүй болохыг үзэг, харандаагаар илэрхийлэн бичиж хэзээ ч дуусахгүй их юм. Үр хүүхэд бологсод ахас дээдсээ эс хайхран хүндлэхгүй бол түүний их хүнд ял нь энэ ба хойт насанд нь хэзээ ч уучлагдан өршөөгдөхгүй.
Бурхан Багшийн энэ мэтээр айлдсан эцэг эхийн гүн зузаан өршөөл хайрыг өгүүлж барахгүй бөгөөд энэ сургаалийг сонссон хүмүүс маш их гэмшин зовж зарим нь газар сөгдөн сууж, тэнгэрт мөргөөд өвчүүгээ дэлдэж өөрийн биеэ буруушаан гомдон шаналснаас болж бүх биеийн үсний бүв бүхнээс цус нэвчин урсах ба цаг зуурын бачимдлаас ухаан алдаж байв. Төдий удалгүй ухаан орж сэргээд том дуугаар бархиран уйлж би яасан их нүгэлтэй хүн бэ? Аав ээж минь үрийн төлөө ямар их хүнд зовлон эзэлж байсныг бид төсөөлөхийн аргагүй ажээ.
Энэ бүхнийг бодоход бид нар уучлашгүй их ялтай билээ. Өнгөрсөн үеэ бодоход харанхуй шөнийн турш сохор, дүлийгээр мунгинан тэмтчиж зорилгогүй тэнүүчилж явсантай адил байна.
Бас согтуу хүн амаараа газар үмхэж галзуу мэтээр агсран өдөр цагийг өнгөрүүлж байгаа мэт өөрийн үйлдсэн гэмт хэргээ ер ойлгон бодолгүй явж иржээ.
Одоо Бурхан Багш Таны ач сургаалаар зүүд нойрноос сэрсэн мэт болж, өөрийн түмэн буруугаа ойлгон мэдлээ. Төрөл садан, ахмад үеэ хүндэтгээгүй явж ирснээ бодоход хамаг биенээс минь хөлс гарч, элэг зүрх минь эмтрэн шимширч, энэрэлт эцэг эх минь бидний юу ч мэдэхгүй явж ирснийг минь уучилж, нэг удаа буруугаа гэмшин хүлээх тохиол боломж олгоно уу хэмээн гуйя. Аав ээжийн ачлалыг хариулах аргыг хэлж хайрлана уу хэмээн буруугаа хүлээн Багш Танаасаа наминчлан гуйя гэвээ.
Бурхан Багш, та нар эцэг, эхийн өршөөл хайрыг нэгэнт мэдэж авсан болохоор одоо та нарт зургаан зүйлийн үйлийг үлгэрлэн тайлбарлая гээд айлдсан нь:
Нэгэн зүйл: Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ дамнаж баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч явахад мөрийг чинь дамнуурга нь цоолон өвчлүүлж цус нэвчин урсаж ясанд чинь хүрч янгинасан ч үүнийг зовлон гэж хэлэхгүй. Мөн цус нь урссаар хөл нь нэл цусаар будагдсан ч, энэ мэтээр мянга түмэн удаа явсан ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн элдэв юм, хоол унд ховор цаг үед төрөөд идэх уух зүйлийг олж эцэг эхээ тэжээхийн төлөө явж зүдэрч зовж хоол унд олж өгөх, ахмад ихсээ хүндэтгэн дээдэлсэн боловч эцэг, эхийн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдвай.
Нэгэн зүйл: Хүн эцэг, эхээ эсэн мэнд байхын төлөө залбиран өөрийнхөө хоёр нүдийг ухаж бурханд өргөх үйлдлийг мянга, түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн өөрийн эцэг эхийн төлөө зүрхээ сугалж гаргаад их өвчилж зовсон ч энэ мэтээр мянга, түмэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө галд орж шатахаас буцахгүй бөгөөд ясаа хугалж, чөмгөө гаргахаас ч няцахгүй явж, энэ мэтээр олон мянган удаа давтсан ч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө халуун төмөр бөмбөгийг залгиж бүх биеэ түлж мянган удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн их ачлалыг ганц удаа ч хариулж чадахгүй гэж Бурхан Багш айлдав.

| Нүүр хуудас Буцах Дээш буцах |