| Мэдээлэл нэмсэн: 2009-12-16 |
Хоол ундыг тодорхой цагт хэрэглэх нь зєв эрvvл хооллолтын vндэс юм. Тодорхой цагт ходоодны шvvсийг сайн ялгаруулж ,Хоол боловсруулах аятай нєхцєлийг бvрдvvнэ. Зарим хvмvvс єдєрт 3 удаа, 2 удаа ч хооллодог.Хоолыг нэг доор их хэмжээгээр хэрэглэх нь ходоод хэт дvvрч ,хана нь сунахаас гадна тvуний хєдєлгєєн ,дамжуулалт муудаж хоол ундыг шvvсээр боловсруулах явдал муудна. Хоол ходоодонд удаан байж хоол боловсруулах булчирхайн ажиллагааг муутгана. 7-8 цаг буюу тvvнээс дээш их зайтай хооллох хэрэгтэй болдог. Vvний vр дvнд маш их ховдоглон идэх хvсэл тєрнє. Нэг удаа их хэмжээний хоол идэх нь судас хатууруулж єєх хуралдах явдлыг ихэсгэнэ.
Орчин vед зєв зохистой хооллох журмын vндсэн зарчим нь хооллох хугацааг уртасгах, хэт их идэхийг хязгаарлаж бага багаар багаар ойр ойрхон хооллох явдал юм. Хvн хэт єлсєх, хэтрvvлж хооллохоос татгалзах ёстой. Єдєрт 4-5 цагийн зайтайгаар 4-5 удаа хоолловол хоол боловсруулах эрхтний ачааллыг жигд тархааж бvрэн боловсруулах шvvсээр хангана.
Хоол боловсруулах булчирхайн тасралтгvй ажиллагаа нь хоол боловсруулах шvvсний хvчийг бууруулах ялгаралтыг бууруулж, хэт орой идсэн хоол шvvс ялгаруулдаг булчирхайг хэт ажиллаж цуцахад хvргэдэг. Унтахаас 3 цагийн ємнє оройн хоолоо идэх нь чухал. Унтахын ємнє компот, жимс, тараг ууж болно.
Єлсєхvйн гайхамшиг
Буруу хооллолтын дvнд vvссэн гаднын бодисын хуримлал, дутуу боловсруулсан хоолны vлдэгдэл, ялзмаг, агаар усны бохирдлоос vvдэлтэй хог шаар, насан туршдаа замбараагvй хэрэглэж ирсэн эмийн бодис, хvнсэнд нэмэлт болгосон химийн бvтээгдэхvvн энэ бvгдээс биеэ ариутгаж цэвэршvvлэхэд єлсєлт л тусална.
Єлсєлт нь :уснаас єєр юм огт хэрэглэхгvй
Мацаг барих нь: шашны зан vйлтэй холбоотой, билгийн тооллын сард 4 удаа тохиох дvйцэн єдрєєр махан хоолноос татгалзах,
Хоол сойх нь: бvрэн єлсєлт бус тараг уух,жимс идэх зэргээр цэвэршvvлнэ.
Хоол тэжээл гэдэг хvний амьдралд чухал болохоор турах нэрийдлээр ходоодоо сойж євчин хуримтлуулахын оронд бага багаар хоолны дэглэм баримтал эрvvл мэнд гоо сайхандаа анхаараарай. Дараагийн дугаарт охид хєвгvvддээ хооллох горимын талаар сонирхолтой мэдээлэл хvргэх болно.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


