Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
2010 оны эрүүл мэндийн зурхай.
Бичсэн: amga
Мэдээлэл нэмсэн: 2009-12-19

Хонины орд:
Эрүүл цовоо байна, эсвэл өвдөөд үхэх дөхнө. Ихэнхдээ хэнэггүй хүмүүс. Толгойдоо орсон болгоноор оролдож даралт   нь   ихэсч   нойргүйднэ, зүрхний өвчин  тусах хандлагатай.   Өвчтэй хониноос  илүү өрөвдөлтэй үзэгдэл гэж үгүй. Гэхдээ  хонины орд бол эрүүл бэлгэдэл   мөн   агаад   амьдралын   зөв   хэв   маягийг дагавал   залуу   нас,  хүч   чадлаа   олон   жил   хадгалж   чадна. Өвчний аливаа илрэлийг үл тоомсорлох бөгөөд ингэснээрээ өвчнөөс саллаа гэж үзнэ. Эмч нарын үгэнд төдий л үл орох өөрөө   тэднээс   илүү мэддэг  гэдэгтээ  итгэлтэй   байдаг.    Ер нь  өөрийн   эрүүл  мэндийг тоодоггүй   гэж   болно.  Тэвчээргүй өвчтөн. Түүний өвчинд хандах хандлага гэвэл "Оронд хэвтэлгүй,хөдөлж байх, бууж өгөхгүй байх, секс хэрэгцээгээ хязгаарлахгүй байх".
Эрүүл байхын тулд: Хатгаа авах, хоолой өвдөхөөс сэргийлж, шүд буйлаа эмчид байнга үзүүлж байгаарай.

Үхрийн орд:
Биеийн эсэргүүцэл сайтай тул өтөл буурал болтлоо   ямарч өвчин эмгэггүй амьдарч чадна. Биеийн хэлбэр, галбираа удаан хадгална.  Өөрийгөө л сүйтгэхгүй бол урт наслана. Хэт их ажиллаж, тамхи татаж хайрлаж дурладаг. Өөрөөр хэлбэл, хаана хэзээ яаж зогсохоо мэддэггүй. Аливааг хэтрүүлснээс   ихэнх   өвчин   нь  үүсдэг.   Эсвэл   сэтгэл   санаагаар унасан  буюу уйдаж, гомдсон үедээ өвчилдөг. Бие нь өвдөж байсан ч бусдад хэлдэггүй.
Өвдвөл дуулгавартай өвчтөн байж чаддаг, эмчийн зааврыг нэгд нэгэнгүй биелүүлж,бусдаас илүү тэвчээртэйгээр өвчнөө даадаг. Биеийн тамир, биеийн хүчний хөдөлмөр, хоолны лэглэм буюу ямарваа   нэгэн  хязгаарлалтыг  тэвчдэггүй. Таргалах хандлагатай.  Хоолны дэглэм барьж, идэвхитэй амралтыг эрхэмлэвэл зохино. Өвчилж болзошгүй эрхтэн,Тусах  магадлалтай өвчин:  таргалах, чихрийн өвчин, шар, хамуу, харшлууд, ханиад, шарх хувилах, толгой өвдөх шизофрени зэрэг юм.
Эрүүл  байхын тулд: Хөлөө хуурай дулаан байлгаж салхинд зохиулахаас сэрэмжил. Бага хугацаагаар, тогтмол унтаж амарч, хүндээр бие засч байгаарай. Хоолойны өвчнөөс сэргийлж явбал зохино.
 
Ихэрийн орд:
Тэд өдөржин явж, холхиж өнгөрөөнө. Нэгэн байрандаа суугаад байх нь  түүний  хувьд зовлонтой. Түргэн огцом явдалтай, тийм чийрэг биш, ядаргаанаас айдаг, хэт хөдөлгөөнтэйгээсээ болоод амархан ядардаг. Өвчилбөл   ганцаардаж   гутарснаасаа   болоод  өвддөг.   Маш  бээрэг,  хатгалга амархан тусдаг, хоол, эмний зүйлээс хордлого авч болзошгүй. Ядарсан үедээ ядаргаагаа тайлж чаддаггүй.  Гаднө нөлөөллөөр хэл яриа, оюун ухааны сааталд орох, багтраа, үе мөчний өвчин тусна.Энэ ордыхны дунд элбэг тархсан өвчлөл: элдэв харшлууд, ханиад  мэдрэлийн ядаргаа юм.
Эрүүл байхын тулд: Махыг аль болох л бага идэх ёстой. Амарч, биеэ суллан, зөнд нь тавьж сурах ёстой. Осол аваарт хамгийн их өртдөг тул болгоомж сэрэмжтэй бай.
 
Мэлхийн орд:
Өвчин шаналгааг тэвчихдээ муу. Мэдрэлийн  систeмийн  хөгжил сайтай. Бүх юм нь өөрийнх нь аашнаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл тааруухан. Ихэнх өвчин сэтгэл санааны хямралтай байх үед нь тусдаг. Ийм тохиолдолд дадал  зуршил, амралт, хоол ундаа  сольж  зохицуулна уу гэхээс бус,   эмч   нараа   солиод   нэмэргүй.  Хэт   ганцаардах   үед,   эсвэл  хэт  олуулаа бужигнахад түүний ааш зан хувирдаг. Тиймээс хэмжээ хязгаараа мэдэж байвал зохино. Өөрийн хүсэл зоригийг дагаж байх ёстой. Шинэ хүнтэй танилцмаар байвал багахан аялал хийх, бүжиглэж цэнгэмээр байвал найз нөхдөө цуглуулан тайван чимээгүй байхыг хүсвэл ганцаараа салхинд гарах гэх мэт. Энэ бүхэн тайвширч,   амрах   сайхан   боломжийг   олгоно.   Ходоодны   шархлаатай   болох магадлал ихтэй.
Эрүүл байхын тулд: Хоолны дэглэм баримтлаж, ууранд орж, цагтаа унтан, бүрэн амарч байх хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал нь ховсдоход, эсвэл соронзонгоор эмчлэхэд түргэн илааршина. Шингэн юм аль болох л бага уух ёстой. Ходоод, элэг, давсаг, шулуун гэдэс зэрэг нь өвчинд өртөмтгий. Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд ашигтай.
 
Арслангийн орд:
 Эрүүл чийрэг биетэй, гайхмаар сайн дархлалтай. Арслангийнхан үүгээрээ бахархаж, өөрийнх нь гавьяа мэт боддог. Биеийн эсэргүүцэл дэндүү өндөр боловч тэд өөрийн хүчийг хэтрүүлэн үнэлж, бүх юманд оролцон  Тэдний бие тааруу байвч гаднаа мэдэгддэггүй. Хавар нь ягаарч, нүд нь гялалзаж байдаг. Угийн чийрэг болохоор өвчин тусавч амархан засардаг. Маш их хөдөлмөрлөдөг  тул  ядаргаанд орох нь элбэг. Спорт болон хөдөлгөөнт амьдралд дуртай. Идэж ууж, тамхи татахаас буцахгүй, мөн дур хүсэлд автахгүй байж чаддаггүй. Өөрийн  эрүүлмэндэд анзааргагүй ханддаг, болгоомжгүй, аливааг хэтрүүлэх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн нь зүрх. Сэтгэлийн хөөрөл нь шууд зүрхэнд нөлөөлснөөр цусны эргэлтийн   системд өөрчлөлт  орж   өвчилдөг.  Үүнд:  Llyc  багадалт,  тархины судасны нарийсал, цусны өвчин, хоолойны өвчин, мэдрэлийн ядаргаа хямрал,  ходоодны хий агшилт, сэвх гэх мэт. Өвчин нь богино хугацааны боловч хурц илрэлтэй, өндөр халуунтай өнгөрдөг. Арслангийнхан байгалийн гаралтай эмнээс засрал авахдаа хурдан байдаг.
Эрүүл байхын тулд: Эрчим хүчээ зөв зариуулж, архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй
 
Охины орд : 
Тэд спортод цагаа үрэхийг хүсдэггүй. Ховорхон өвддөг. Тэдний дунд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн бараг байхгүй гэхэд болно. Тэд эмчид ойр ойрхон үзүүлдэг. Биеийн эмзэг эрхтэн нь ходоод юм. Хэт хөөрч догдлохоос хүнд хоол идэхээс сэргийлж явбал зохино. Гадны нөлөөлөлд автахдаа амархан.Тэд тийм ч хурдан, хялбар эмээл дээрээсээ унахгүй ч сэтгэл түгших нь хурдан. Түүнд хувийн  ажиглалтынх  нь бүрдүүлсэн бүрхүүл  байх шиг   санагдана.Амархан ядарч өнгө зүсээ алддаг. Уушиг болон булчин шөрмөс нь дутуу хөгжилтэй байх нь бий. Мэдрэлийн систем сайтай боловч стресс, элдэв маргаан эрүүл мэндэд нь муугаар нөлөөлдөг.  Гунигт явдал тохиолдвол хоол унднаас гарчихдаг. Тэд биеэ анхаардаг тул өвчнөө хүндрүүлдэггүй. Заримдаа энэ зан нь хэтрээд биеэ хэт чагнах, цэвэрлэж арчих дуртай, нянгаас айж эмээдэг болоход хүргэдэг. Энэ нь сексийн амьдралд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Өтгөн хатах нь бие махбодыг   хордуулах  аюултай  тул   анхаар. Сэтгэл   санаатай  холбоотойгоор ходоод  мушгиж   өвдөх   нь   элбэг.
Эрүүл байхын тулд: Тогтмол   цагт хөнгөн хооллож, хоолны дэглэм сахин, агаарт гарч, хүндээр тогтмол бие засч  байх нь чухал.
 
Жинлүүрийн орд:
Өвчин эсэргүүцэх дархлал тааруухан. Гадаад төрх нь хуурамч байдаг. Гол дайснууд нь чийг бам, хүйтэн. Үе мөчний болоод нуруу нугасны өвчин тусах хандлагатай. Арьсны өнгө байдал нь, ялангуяа нүдний зовхины өнгө эрүүл мэндийнх нь толь болдог. Эмзэг эрхтэн нь бөөр. Согтууруулах ундаанд амархан автдаг, согтдог хүмүүс байхгүй. Давсыг аль болох л бага хэрэглэвэл сайн. Цагаан цуу, хүчлүүд, нимбэгийн төрлийн жимс хориотой. Эдгээрийг аль болох л бага хэрэглэж, эсвэл өөр зүйлээр солих хэрэгтэй. Тухайлбал, цууны оронд цөцгийн тос хэрэглэх гэх мэт. Мэдрэлийн систем нь тийм ч сайнгүй. Үзэн ядалт, дургүйцэл, ажил болон гэрийн орчны өөдгүй хүрээлэл янз бүрийн хямралын шалтгаан болдог. Өвдсөн тохиолдолд бусдаар халамжлуулж, хайрлуулж, өрөвдүүлэх дуртай. Тэдэнд амьдралын эрч хүч дутдаг. "Гимнастик хийвэл сайн. Цусны эргэлт тааруухан бол хөл гараа дулаан байлгах ёстой.
Эрүүл байхын тулд: агаарын нэгэн хэмд амьдарч. таатай орчныг бүрдүүлэн, сарнай цэцэг тариарай. Теннис тоглож, тэшүүрээр гулган сард нэгээс хоёр удаа иллэгэнд явж, химийн гаралтай эм тариа хэрэглэвэл зайлсхийгээрэй.
 
Хилэнцийн орд:
Амьдралын эрч хүч асар ихтэй шаардагддаг. Хилэнцийнхэн энэ дэлхийд ирхэд нэг хүн нас бардаг. Мөн эсрэгээр Хилэниийнхэн энэ дэлхийгээ явхад буюу нас барахад маш их эрчим хүч сулардаг тул шинэ хүн төрдөг.Амьдралын бусад асуудалд ханддагтайгаа адил өөрийгөө хувь заяаныхаа, эрүүл мэндийнхээ   эзэнд  тооцдог.   Энэ  нь   ч   үнэн   байдаг.  Тэр өөрийгөө   гутранг өөдгүй бодол, аюул заналыг үл тоомсорлодог зангаараас сүйтгэж чаддагтайгаа  адил бүх эрчим хүчээ иуглуулан төвлөрүүлээд эдгээж чадна. Ямар нэгэн зүйл      сонирхлыг нь татвал өвчтэй байгаагаа ч умартдаг. Тэд тэсвэр тэвчээртэй. Өвчин эсэргүүиэх чадвар сайтай, урт удаан насладаг.
Эрүүл байхын тулд: Эмч нарт итгэдэггүй, өвчнөө анзаарахгүй байхыг хичээдэг. Ууж идэх дуртай. Хамар, хоолой, зүрхний өвчинд өртөмтгий, хөл, нуруу нь өвддөг. Цусны эргэлтийн систем хямарч, судас  өргөсөх  өвчин  тусаж  болзошгүйг  анхаар. Аюулыг үл тоомсорлодгоосоо болоод аваар осолд орох нь элбэг. Гал түймэр, дэлбэрэлтээс   болгоомжилбол зохино.
 
Нумын орд: Хөнгөн хийсвэр зангаасаа болоод эрүүл мэндээ баллахгүй бол б ухаан, ой тогтоолтоо насны эиэс хүртэл хадгалах боломжтой. Дуртай, бие бялдрын хөгжил сайтай хүмүүс. Нас ахихаараа таргалавч сул дорой болдоггүй. Эрүүлээр аж төрдөг, бага уудаг, эрт унтдаг. Тэд өвчиндөө удаан xyгaцaaraap захирагддаггүй, учир нь тэр хэвтээд байх аргагүй болтлоо их ажил төлөвлөдөг. Томоохон саад бэрхшээлийг хялбархан давдаг, жижгийг саадыг үл анзаардаг. Үүнээс болоод, элдэв гэмтэл буюу гар хөлөө булгалах, хугалах шөрмөсөө гэмтээх явдал элбэг байдаг. Гэвч гайхмаар хурдан эдгэдэг. Ташаа, мөр, гар, уушиг, элэг шулуун гэдэс нь өвчлөмтгий, эмзэг байдаг. Илүү хуруутай байх нь бий. Таргалах хандлагатай. Арьсны элдэв өвчин тусч болзошгүй.
Эрүүл байхын тулд:
Хоол хүнсэндээ аминдэмийг түлхүү хэрэглэгтүн. Мөн эрүүл агаарт их гарах дөлгөөнтэй   байхыг хичээгтүн.  Үүнээс   гадна   цусны   шинжилгээ   хийлгэгтүн. Ажил амралтаа сайтар зохииуулах нь чухал.
 
Матрын орд:
Нас ахих тусам хүч чадал орж байдаг. Тэвчээртэй, өвчин эсэргүүцэх дархлал сайн. Өөрийгөө хамгаалах зөн сайн хөгжсөн. Илүү яс ургахгүй.  Ясжих   өвчин   тусахгүй   бол   хэнээс   ч   урт   наслана.   Өвчний   эхний   шинж  тэмдгүүдийг анзаардаггүй. Байнгын ачаалал нь мэдрэл болон булчин шөрмөст муугаар нөлөөлнө. Эмзэг эрхтэнүүд: Гуя, ташаа, яс, булчин, цусны эргэлтийн систем, бамбай булчирхай, арьс. Арьсаа дээд зэргийн цэвэр байлгах шаардлагатай. Кальцийн илүүдлээс болж зовох нь элбэг. Тухайлбал, шүдэнд чулуу, илүү яс энд тэнд ургах гэх мэт. Дүлийрч магадгүй. Ихэвчлэн нэгэн төрлийн хоол иддэг нь тийм ч сайнгүй. Учир нь дааврын дутагдлаа нөхөхөд амин дэмийг ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайнгүй.
Эрүүл байхыг  хүсвэл: Давс багатай, тэжээллэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Өчүүхэн зүйл дээр санаа зовж, эрүүл мэндээ сүйтгэхээ боль. Өөрийгөө сайтар хянаж, зөв амьдарвал зохино. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс их зүйлийг шаардахаа больж, таагүй явдлыг түргэн мартаж сураарай.
 
ХУМХЫН ОРД:
Урт наслах тавилантай. Спортод, мөн ан хийх дуртай нарийн дэглэм баримталдаг. Өвдвөл эмчлэхэд амаргүй. Эмчлүүлэхээс амархан залхдаг   тул   хоёр   гурван   өдөр  болоод  л   татгалзаж   зайлсхийдэг.   Эмчилдэг шууд үр дүнгээ өгөх ёстой гэж үздэг. Алиа хошин  зан түүний хувьд сайн   болдог,  тиймээс   хумхынхан   ядаргаагаа   тайлахын   тулд хошигнодог. Мацаг барьж   байснаа   гэнэт   их   идэх,   амарч   байснаа   учир   зүггүй  ажиллах. Ходоодны хүчил ихсэх, үе мөчний өвчин тусах, хоол боловсруулах эрхтэн хямрах, халдвар авах, цусан хангамж муудах магадлалтай.Халууныг тэвчдэггүй. Өсгий, шагайн яснууд нь эмзэг.
Эрүүл байхын тулд: Аминдэм  их  хэрэглэж,   цэвэр агаарт   тогтмол   гарч,   цусны   шинжилгээг   ойр ойрхон өгч байх ёстой. Ажлаа төлөвлөж, цаг заваа тохируулахгүй  бол стресст орох хандлагатай. Хааяа ганцаархнаа байж амарч сур. Орчноо байнга өөрчилж  найз нөхөдтэйгээ эрүүл агаарт гарч, бүжгэнд явж бай.
 
Загасны орд:
Ихэнх нь бие султай, эмзэг байдаг. Гэнэт хүндээр өвчилдөг.Зарим нь бие эрхтний согогтой байдаг. Хөл өвдөх, уушиг өвчлөх хандлагатай. Доороосоо даарч норвол ханиад хатгалга амархан тусдаг. Гар, хөл, хөлийн ул тавхай нь эмзэг. Судасны бүдүүрэл, үе мөчний өвчин, хавдар,  юм ургах ханиад томуу тусах магадлал өндөр. Мө н нүдээ анхаарч, хэт ядраалгүй, ойр ойpxoн  нүдний эмчид үзүүлж байвал зохино. Тэд эрүүл мэнддээ санаа  тавьдаг,бас биеэ чагнамхай. Ханиад хүрэв үү дээ гэж бодмогцоо өвчний шинж тэмдгийг хайж эхэлдэг. Анагаахын чиглэлийн бүх төрлийн сэтгүүл, зөвлөмжүүдийг унших дуртай. Заримдаа өөрөө өөртөө онош тавьж төөрөлддөг. Бусад бүх ордоос ч илүү шизофренид өртөх хандлагатай.
Эрүүл байхын тулд: дулаан хуурай агаартай   сууцанд   амьдарч,   ил   задгай   уулархаг   газар,   эсвэл   далайн   эрэгт амраарай. Хөлөө үргэлж дулаан, хуурай байлга.Өвчний явц  хүнд байдаг .

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 29°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 486
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5387
Энэ сар 14268
Нийт 308876
Та 308876 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 12
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо