Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Валентины єдрийн шоколад
Бичсэн: amga
Мэдээлэл нэмсэн: 2010-01-13

Багшийн модон самбар дээр 2-р сарын 14 гэж тодоос тод бичээстэй . Хичээлийн хамгийн сvvлийн цаг завсарлахад 20-иод минут дутуу байлаа. Хонхны дууг хvлээсээр байгаад би бvvр тэсэж чадахаа болилоо. Багшийн зааж байсан хичээл ирэх долоо хоногийн шалгалтын сэдэв байсан ч ухаан санаа маань аль хэдийнээ гэрт хийхээр бэлдэж орхисон тэр амттанруу яарч цагийн зvvний чимээтэй хамт тоолж хонх дуугарахыг тэсэн ядан хvлээж байлаа.  Аз болоход нэг их удсангvй

хонхны жингэнэх чимээ сонсогдож баярлалаа хонх минь гэж хэлээд ангиас нисэх мэт гvйн гарлаа. Ингээд гэртээ очих гэж замдаа тvгжирч явсаар байтал аль хэдийнээ 2 цаг болчихлоо.Гэртээ гvйн ороод єчигдєр орой худалдан авсан шоколаданд орох материалуудаа гарган тавьж цvнхнээсээ шоколад хийх заавартай бяцхан сонин гаргаж ирээд нэг гvнзгий амьсгаа аваад  хайртдаа бэлэглэх хамгийн нандин бэлгээ хийж эхэлсэн юм.  Миний хувьд анхны "Валинтин"-ын  баяр болохоор  туршлага гээд байсан юм байхгvй ч  хайртай хvн маань тэр бэлгийг хvлээж авна гэж бодохоор сэтгэл нэг л аз жаргалтай байлаа. Ємнє нь найз охидыгоо  найз хєвгvvддээ шоколад хийн бэлэглэж байгааг хараад тун ч их атаархдаг байж билээ. Анхны удаа болоод ч тэрvv нилээд хэд хийсний эцэст миний шоколад арайхийж хэвэнд орлоо. Тvvндээ зориулж авсан зvрхэн хэлбэртэй улаан хайрцагандаа шоколадаа хийн хэвэнд цутгаад єєрєє ч амсаж чадалгvй зvрхэн хэлбэртэй гоёмсог баантагтай тагаар нь зєєлєн таглалаа. 16.00 цагт тvvнтэйгээ сургуулийн ойролцоох цэцэрлэгт хvрээлэнд  уулзъя гэж тохирсон ч  нэг мэдэхнээ  бараг 16.00 болж байлаа. Намайг  сэтгэл сайтай муухан тогоочийн дvрд тоглож байхад цаг хэдийнээ талийж єгчээ. Ємнє нь би хэзээ ч тvvнрvvгээ ингэж их яарч байгаагvй. Цvнхэндээ нандигнасан тэр улаан савтай зvйлийг єгнє гэхээс vнэхээр догдолж байлаа. Хэн нэгнээс шоколад хайрын бэлэг болгож авах сайхан ч гэсэн хэн нэгэн хvнд зориулаад хийнэ гэдэг ямар сайхан байдгийг би тэгэхэд л ойлгосон юм.Тэр маань аль хэдийнээ цэцэрлэгийн vvдэнд ирчихсэн намайг хvлээж байлаа.Ингээд л тvvнийхээ гараас атгаад  оройжин хоёул гадуур хамтдаа цагийг зугаатай єнгєрєєлєє.Орой намайг  хvргэж ирээд хоёул манай саадан дотор элдвийг ярилцан суусан юм. Тэгээд би тvvндээ   зvрхэн хэлбэртэй улаан хайрцагтай шоколадаа гаргаж єгєхєд тэр ихэд гайхаж байснаа онгойлгож vзээд ихэд баярласан царайтай надруу хараад єєрєє хийсэн юм уу? гэхэд нь би дуугvй л толгойгоо дохилоо. Тэгвэл би хэнд ч єгєлгvй   одоо суугаад ганцаараа иднээ гээд нэг халбагадав. Энэ  vед надад айх баярлах гэсэн хоёр мэдрэмж зэрэг тєрж ямар их догдолж байсан гээч. Миний хийсэн шоколад тvvнд таалагдсан бололтой бvр надад ч єгєлгvй амтархан идэж орхилоо. Тэгээд надруу хараад "Баярлалаа vнэхээр гоё амттай юм" гэж хэлэхэд одоо л нэг юм би гvнзгий амьсгаа авч тайвширсан юм. Баярласан сэтгэлийн хариу болгож  " Би чамд хайртай" гэдэг vгийг анх удаа би тvvнээсээ сонссон юм.  Бие биенээ гэх хос зvрх хичнээн хvчтэй байдгийг би тэгэхэд л ойлгосон. Тиймээ хайр л намайг тийм их хvчтэй болгосон. Миний анхны "Валинтин"-ын баяр анхны шоколад гээд л энэ єдрийг би хэзээ ч мартахгvй. Хамаг  аз жаргалаа тэврээд л  би гэртээ гvйн орлоо. Бас єдєржин хийсэн шоколадаа амсаж vзэхийг vнэхээр  хvсч байлаа. Харин гэрт ороход эгч маань аль хэдийн ирчихсэн заваан  болгож орхисон савыг  маань цэв цэвэрхэн болгочихсон байлаа. Эгчийнхээ єрєєнд гvйн  орж та миний шоколадыг идчихсэн юм уу?  гэж асуухад эгч  за больж vз  би тэр тvлэнхий амттай юмаар чинь яах юм харин цэвэрлэж єгсєнд баярлалаа гэж хэлээрэй цаана чинь аяганд хийчихсэн байгаа єєрєє гаргаж хаяаарай гэж ууртай хэллээ. Би  гайхах уурлах зэрэгцээд гал тогооны єєрєєрvv орон шоколаднаас амсахад ёстой л нєгєє амнаас унана гэгч нь боллоо. Лемон нь ихэдчихсэн гашуун, бас дээр нь тvлэгдчихсэн. Яагаад тvvнд ийм сонин амттай юм таалагдсан юм болоо гэж хэдэн зуун удаа бодсон ч би хариуг нь даанч олж чадсангvй.  Одоо бодохнээ хариулт их энгийн юм аа энэ бол хайр.  
Бичсэн Э Энхжаргал

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Saki
2012 оны 04 сарын 02
Hun gdg iim l bh estoi ghd ma mongoliin ard tumen araichdee l boljiino
goy goy
2012 оны 02 сарын 14
bi yag 2-14-nd iniig bichij bn kkk onoodor ch gsn bagsh modon sambar deeree todoos tod 2 sariin 14 gej bichsen shuu dee..gy yum aa
nandinsuvd
2011 оны 05 сарын 24
tiim shu ene hair bn ter nz boy ni hairiig amtalsan bj magadgui goe ym aaa manaihaan bnandinsuvd@yahoo.com my id shu bi 11 tei girl bn zuger l nzliya ohin boy hamaagui shu
54e
2011 оны 02 сарын 20
dajgui yumaa kk
zinkyloly
2011 оны 02 сарын 05
goy ymaa ene bol jinhen hair ym bna
zolii
2011 оны 01 сарын 07
tiimshuu hair l baij...
eegii
2010 оны 05 сарын 05
tiimee uneheer hair bsan bhaa
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 491
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5392
Энэ сар 14273
Нийт 308881
Та 308881 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 15
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо