| Мэдээлэл нэмсэн: 2010-01-15 |
Сурагч насны минь нэгэн аз жаргалтай мєч
/Миний амьдрал єдєр бvр л шинэ мєрєєдлєєр бялхаж байдаг/
Сайн байна уу? Танд энэ єдрийн мэнд хvргэе! Би "Сурагч" сонины сурвалжлагч Содномнамжилийн Оюунтєгс байна. Би бусдын л нэгэн адил аав ээжийнхээ, гэр бvлийнхээ амин эрдэнэ болсон охин нь. Би Д.Сvхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуулийн 10-р ангид сурдаг.
Би ирээдvйд олон улсын сэтгvvлч болохыг хvсдэг_. Энэхvv эгэл хvсэл мєрєєдєлдєє хvрэхийн тулд амьдрал хvсэл мєрєєдєл хэмээх тэрхvv єндєр уулын оргилд нь гарахын тулд хичээж яваа билээ. Миний амьдрал єдєр бvр л шинэ мєрєєдлєєр бялхаж. Хичээлдээ явж, англи хэл сурч, чєлєєт цагаараа ном уншиж тэр дундаа утга зохиол илvv сонирходог. Єдєр бvхэн л сонирхолтой vйл явдлаар дvvрэн єнгєрдєг. Миний бахархал бол эх орон, эцэг эх, гэр бvлийнхэн минь билээ. Энэ эрхэм бvгдийнхээ итгэлийг дааж явахыг хичээж, ачийг нь хариулах юмсандаа гэж боддог. Миний хvvхэд насанд тохиож буй хэзээ ч мартахгvй дурсамж бол "Сурагч" сонинд сурвалжлагчаар орсон явдал юм. Сурагч насны минь нэгэн аз жаргалтай мєч. Vнэхээр баяртай байгаа. Надтай танилцсан эрхэм уншигч та бvхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


