Сайн уу найзуудаа! Намайг Азжаргалийн Сондор гэдэг би Д.Сүхбаатарийн нэрэмжит 2-р сургуульд сурдаг Би "Сурагч" сонины шинэ сурвалжлагч болсондоо баяртай байнаа. Уншигч хүүхдүүддээ шинэ соргог сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж байхийг эрэлхийлэх болно.
Би бол эх орныхоо ирээдүй. Надад зорилго мөрөөдөл гэж байгаа. Түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөж байна. Би өөрийн ирээдүйгээ цэлмэг тэнгэр шиг төсөөлж сайхан ирээдүйнхээ өөд шат алгасан алхаж явнаа.
Уншигч хүүхдүүд та нар ч бас надтай "Сурагч" сониноор дамжуулан мөрөөдлөө хуваалцаж, зөвлөгөө авч болно шүү . Би Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд 5 жил сурч байсан. Уран уншилга , бүжиглэх авъяастай. Жүжиглэхдээ ч бас өөрийгөө гайгvй сайн гэж бодож байна . Уран уншилга болон бүжгээр нэлээн хэдэн шагнал авч байсан, мөн чөлөөт цагаараа интернэтээр аялах, ном унших тэр дундаа уран зохиолын ном унших маш их дуртай. Та нартай танилцсандаа баяртай байна.
