| Мэдээлэл нэмсэн: 2010-01-27 |
Сур: -Байна уу? Тимонтой ярья?
Т: -Би байна, хэн бэ?
Сур: -Сайн байна уу? би таны улаан фэн байна. Тантай уулзаж, зургаа авахуулах гэсэн юм?
Т: -Уучлаарай, одоо бол завгүй байна л даа. Тоглолттой үед ирээд зургаа авахуулж болно.
Сур: -Та яг хамт зургаа авахуулах юм уу?
Т: -Авахуулна аа, авахуулна.
Сур: -Уучлаарай, би шүлэг зохиодог байхгүй юу? Танд 4 мөрт уншиж өгмөөр байна?
Т: -Тэг тэг
Сур: -Үйл нь таарвал үхэхээс өөр аргагүй
Үүл гарвал бороо орохоос өөр аргагүй
Үргэлж чамайг бодохоор очихоос өөр аргагүй
Үүдэнд чинь очоод буцахаас өөр аргагүй ээ
-Та миний шүлгэнд ая хийгээд дуулж өгч болох уу?
Т: -Шүлгээ олон болохоор нь над руу явуулчих.
/Дахиад Тимон руу залгасан чинь утсаа авдаггүй ээ, өөр утаснаас залгалаа./
Сур: -Тимоноо "Сурагч" сонин байна аа. Саяны залгасан дугаартай утасны дуудлагыг дахиад авчих тэгэх үү?
/Тимон утсаа авлаа/
Сур: -Юу байна Тимоноо, манай сонинд утсаар ярьж хүмүүсийг байдалд оруулдаг булан байдаг юм аа. Чи их амжилттай оролцлоо ш дээ.
/Тимон учиргүй инээв/
Сур: -Чамтай уулзаж ярилцлага авмаар байна. Болох уу?
Т: -Одоо бол завгүй байгаа. Дараагийн дугаарт чинь заавал ярилцлага өгнө өө.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


