Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
ЭЭЖ ААВУУД МААНЬ ӨӨРСДӨӨ БҮРЭГ БАЙВАЛ ХҮҮХДЭДЭЭ БЭЛГИЙН ЗӨВ ХҮМҮҮЖИЛ ӨГЧ ЧАДАХГҮЙ
Бичсэн: ochko
Мэдээлэл нэмсэн: 2010-04-10

suragch.com
Хөвгүүдийг бэлгийн зөв замд хөл тавихад нь туслах зорилготой “Өсвөр нас ба хөвгүүд” булангийн талаар олон эцэг эхчүүд талархлын үг бидэнд ирүүлж байна. Иймээс хөвгүүд, эцэг эхчүүддээ зориулан энэхүү ярилцлагыг бэлдлээ.

Сур: -Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач!
А: -Намайг Ц.Ариунбаяр гэдэг. “Цэ-Пү” эрчүүдийн эмнэлэгийн их эмчээр ажилладаг.
Сур: -Өсвөр насны хөвгүүдийн бэлгийн бойжилтын талаар ярилцлагаа эхэлье. Ер нь хэдэн наснаасаа эхлэн бэлгийн харьцаанд орох ёстой байдаг вэ?
А: -Бэлгийн харьцаанд заавал тэдэн настайдаа орно гэсэн зүйл бол байдаггүй. Тухайн хүний бэлгийн бойжилт эрт байж болно, хожуу ч байж болно. Хөвгүүд маань насанд хүрээгүй, бэлгийн амьдралын талаарх мэдээлэл тааруу байгаа үедээ бэлгийн хавьталд орсноос болж бэлэг эрхтэн нь гэмтэж, олон төрлийн өвчин авах өндөр магадлалтай болдог. Өсвөр насны хөвгүүд хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж болохгүй. Эхлээд бэлгийн бойжилтын талаар зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Багш, эцэг эхчүүд маань хүүхэддээ сайн, муу талыг нь илэн далангуй хэлж, зөвлөж байх ёстой юм л даа. Мэдлэг дутмагаасаа болоод хэт эрт бэлгийн харьцаанд ороод алдах тохиолдол их байна.
бойжилт эрт байж болно, хожуу ч байж болно. Хөвгүүд маань насанд хүрээгүй, бэлгийн амьдралын талаарх мэдээлэл тааруу байгаа үедээ бэлгийн хавьталд орсноос болж бэлэг эрхтэн нь гэмтэж, олон төрлийн өвчин авах өндөр магадлалтай болдог. Өсвөр насны хөвгүүд хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж болохгүй. Эхлээд бэлгийн бойжилтын талаар зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Багш, эцэг эхчүүд маань хүүхэддээ сайн, муу талыг нь илэн далангүй хэлж, зөвлөж байх ёстой юм л даа. Мэдлэг дутмагаасаа болоод хэт эрт бэлгийн харьцаанд ороод алдах тохиолдол их байна.
Сур: -Хөвгүүд эцэг эхтэйгээ нээлттэй байж чаддаггүй. Энэ сэдвээр ярилцах гэхээр эцэг эх нь уурлаж, загнах тохиолдол байдаг. Шилжилтийн насан дээрээ яваа өсвөр үеийн хөвгүүддээ аав, ээж нарын зүгээс яаж хандах ёстой вэ?
А: -Охин хүүхдийг болохоор эцэг эх нь төрснөөс нь эхлээд том болтол нь анхаарал халамж тавьж байдаг. Харин эрэгтэй хүүхдийн боожгойг нь өхөөрдөөд тамхи татъя гэж эрхлүүлэхээс биш төмсөг нь доошоо хуйхнаг дотроо буусан эсэх, боожгой нь  шамарч байна уу? гэдгийг шалгаж мэддэгггүй. Хөвгүүдийн төмсөг нь доошоо буухгүй хэвлий, гуяндаа саатах тохиолдол бий. Ингэснээр дотроо үрэвсэл үүсэх аюултай байдаг. Ер нь хөвгүүдтэйгээ маш их ярилцаж анхаарч байх хэрэгтэй. Ингэснээр тэдэнд зөв мэдээлэл өгч, болзошгүй аюулаас сэргийлэх сайн талтай юм шүү.
Сур: -Бэлэг эрхтэнд өөр ямар өөрчлөлт гарах уу?
А: -Шодой сунаж, төмсөг нь харлана. Мөн хөвчрөх нь их болно. Ер нь шөнө болохоор нойтон зүүд зүүдэлдэг болно.
Сур: -Энэ үед бэлэг эрхтнээ хэрхэн арчлах ёстой вэ?
А: -Уг нь энэ талаар эцэг, эх нь хөвгүүддээ зааж өгөх ёстой юм. Ер нь хүүхдийг багаас нь үс толгой, шүд, бэлэг эрхтнээ зөв угаах тал дээр сургах хэрэгтэй. Японд хүүхдийг сургуульд ороод биеэ дааж суртал нь ээж, аав нь шүдийг нь угааж өгдөг юм билээ. Ингэж тэд хүүхдийн шүдний эрүүл ахуйд санаа тавьж байна. Эрэгтэй хүүхэд усанд орох болгондоо бэлэг эрхтнээ шамлаад, толгойн дээр нь бий болсон тосорхог зүйлийг бүлээн усаар угаах хэрэгтэй. Савангаар угаахаар харшил өгч мөөгөнцөр үүсгэх талтай байдаг.
Сур: -Эцэг, эхчүүдэд хандаад өөр юу гэж зөвлөх вэ?
А: -Ер нь ээж, аавууд маань өөрсдөө энэ тал дээр мэдлэг дутмаг, эсвэл бүргээсээ болоод хүүхэддээ зааж, зөвлөж чаддаггүй. Ингэснээр эцэг эх, хүүхдийн хооронд асуудал гарч эхэлдэг. Ядаж  л эцэг эхчүүд маань өсвөр насны хөвгүүддээ бэлгэвч зөв хэрэглэх зааврыг өгч чаддаг байх хэрэгтэй.
Сур: -Дүүрэг болгон дээр өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгдөг төв байдаг шүү дээ?
А: -Дүүрэг биш сургууль болгон дээр бэлгийн бойжилт, БЗХӨ-ий талаар зөвлөгөө өгдөг мэргэжлийн багш байх хэрэгтэй.
 Жишээлбэл Английн ихэнх сургуулиуд сурагчиддаа роботон хүүхэд асар гэж өгдөг. Тэр хүүхэд нь уйлж, шээж, бөөлжиж, бааж, хоол нэхдэг. Хүүхдийг хэр асарч, байгаагаас шалтгаалаад дүн авдаг. Ингэснээр сурагчид маань эцэг эх болсноор хүүхдийн өмнө хариуцлага хүлээх ёстой, эрт хүүхэдтэй болж болохгүй юм байна аа гэсэн ойлголт сууж өгдөг. Ийм ухамсар байхгүйн улмаас хүмүүс шохоорлоороо унтчихдаг.
Сур: -Хөвгүүдэд тулгамдаад байгаа асуудал өөр юу байна вэ?
А: -Хөвгүүдийг ажиглаад байхад анх бэлгийн харьцаанд орохдоо хэзээ ч бэлгэвч хэрэглэдэггүй. Харин анхны байх тусмаа бэлгэвч хэрэглэх ёстой. Энэ нь эрүүл ахуйн маш том соёл юм. Үүнд ичиж, нэрэлхэх шаардлага огт байхгүй. Нэгэнт л бэлгийн харьцаанд орох гэж байгаа бол хоёулаа илэн даланүй ярилцаад бэлгэвчээ хэрэглэх хэрэгтэй. Цаад хүн нь өмнө нь бэлгийн харьцаанд ороод БЗХӨ тусчихсан бол өвчнөө халдаачихдаг. Өвчин тусангуутаа сандраад бие биенээсээ асууж, интернэтээс үзэж байгаад эрсдэл бүхий эм, тариа авч хэрэглэдэг. Тухайн үедээ шинж тэмдэг нь арилаад, хэсэг хугацааны дараа төмсөг, түрүү булчирхай нь өвддөг. Эм, тариа буруу хэрэглэгдсэн, буруу эмчилгээ явагдсан, хугацаа хожимдсон тохиолдолд хийгдэх эмчилгээ нь илүү төвөгтэй, хүндрэлтэй болдог гэдгийг ойлгодоггүй. Өвчин нь хүндэрч, төмсөг үрэвссэнээс болоод аль хэдийнэ үргүй болчихсон байх явдал байдаг.
Сур: -Хөвгүүд ноцолдож, тийрэлцэж, юманд бэлэг эрхтнээ цохисноос болоод эвэрхийтэй болдог гэсэн. Энэ талаар...?
А: -Эвэрхий гэдэг нь хэвлийн урд хананы зарим хэсэг дутуу хаагдсанаас болоод гэдэс нь цуваад гардгийг хэлдэг. Үүнийг мэс ажилбараар оёдог. Дунд сургууль гэлтгүй цэргийн сургуулийн оюутнууд тоглоомоор нэгнийхээ төмсөг рүү санаандгүй цохисноос болоод нөгөөх нь үргүй болсон тохиолдол байдаг. Төмсөгний гэмтэл маш ноцтой асуудал. Тухайн хүний ирээдүйн амьдрал тэр чигээрээ нурж болно.
Сур: -Эцэг, эхчүүд өсвөр насны хөвгүүдийн гар хангалгын талаар буруу ойлголттой байдаг. Ер нь гар хангалга гэж юу болох, хүнд хэрэгтэй юу?
А: -Гар хангалгын талаар ойлголт сүүлийн үед нэлээн өөрчлөгдсөн. Энэ бол ерөөсөө байх ёстой зүйл гэж дүгнэсэн. Гар хангалга хийснээр хэвийн физлогийн ёс явагдаж, үрийн шингэн гадагшилдаг. Үүнийг хийхэд учир бий. Хэтрүүлэн хэрэглэвэл хортой. Гар хангалгыг өдөрт нэг хийвэл асуудалгүй. Хүмүүс 5, 6, 10, 20 гээд хэтрүүлснээр биед эсрэгээр нөлөөлж, өвчин үүсгэдэг.
Сур: -Ямар өвчин үүсгэдэг юм бэ, гар хангалга хийснээр муу болон сайн тал нь юу вэ?
А: -Хортой тал нь гэвэл хэтрүүлэн хийвэл төмсөг, түрүү булчирхайн үйл ажиллагаа ачааллаа дийлэхээ больж, үрэвсэл үүсгэдэг. Мөн хэтэрхий бохир хийвэл арьсандаа халдвар оруулдаг. Сайн тал нь гэвэл БЗХӨ авахаас найдвартай сэргийлдэг.
Сур: -Бэлэг эрхтнээ зөв хэлбэр, хэмжээ, хөгжилтэй байлгахын тулд хөвгүүд яах хэрэгтэй вэ?
А: -Насанд хүрсэн тохиолдолд тийм см байх ёстой гэсэн хэмжигдэхүүн бий. Хүүхэд дээр болохоор төвөгтэй болчихно. Тухайн хүүхэд нь өсгөлүүн, жижиг биетэй ч байж болно. Эр бэлгийн дааврын зохицуулал нь буруу ажиллаж байгаагаас болоод эр бэлгийн эс томрох процесс удааширч зарим үед зогсдог.
Сур: -Хөвгүүдийн бэлэг эрхтэнг угааж, цэвэрлэх шингэн байдаг уу, яаж хэрэглэдэг вэ, энэ нь хөвгүүдэд хэр тохиромжтой вэ?
А: -Манайд бэлэг эрхтэн угаадаг янз бүрийн шингэнүүд ороод ирсэн. Хамгийн гол нь зааврын дагуу хэрэглэх нь чухал. Тухайн угаагч шингэний талаар нас, харшил заасан байдаг. Өсвөр насны хөвгүүд цэвэрхэн, халуун бүлээн усаар угаах нь зүйтэй. Угаагч шингэнүүд нь ариутгагч хүчтэй бодисууд агуулдаг учраас бэлэг эрхтний толгой дээр өвчин үүсгэх нян вирус байвал устгах зориулалттай.
Сур: -Эрэгтэй хүүхдийн хөвчийг таслуулах нь хэр зүйтэй вэ?
А: -Эмнэлгийн заалтаар хийдэг хагалгааны нэг бол хөвч таслах юм. Бэлэг эрхтэн шамрахгүйн улмаас дотроо янз бүрийн мөөгөнцөр, үрэвсэл үүсдэг. Үүнээс сэргийлж байгаа юм. Эцэг эхийн хүсэлтээр бага насны хүүхдэд хийдэг. Нас бага байх тусмаа илүү үр дүнтэй. Онцын муу гээд байх зүйл байхгүй. Сайн тал нь гэвэл бэлэг эрхтэн цэвэр байж, өвчин авах магадлал харьцангуй багасдаг.
Сур: -Уншигч хөвгүүддээ хандаад таны зүгээс хэлэх үг?
А: -Хэрвээ бэлэг эрхтэнд чинь ямар нэгэн өөрчлөлт гарч, төмсөг, түрүү булчирхайгаар өвдөөд байвал яаралтай мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Мөн бэлгийн бойжилт, бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар эцэг эх болон мэргэжлийн хүнээс ичиж нэрэлхэлгүй зөвлөгөө авч байгаарай гэж хэлье!

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
baagii
2011 оны 05 сарын 13
tnx goy zovlogoo ogch bgad tnx dahiad heretgtei zovolgoo ogoorei yag unniig helehed huuhduufiin aav eejin ihenh ni l yoron huuheddee elen dalan bdaggushd tgheeer ene maash heregteu shuu nzuda
enka
2011 оны 03 сарын 10
my angiin huuhed 12 nastai gehdee belgevch hergeldeg
~I_<3|MuSiC.
2010 оны 12 сарын 17
Harin tiimee ert gar hangalag hiivel BELGIIN SULRALD orno SHUU. Ta nar teghiig husehguu bgazdee.2 udaa belgiin haritsaand orson. Neeh goy yum bish shuu.HAIR gedeg l hamgiin chuhal.Bie bieniigee hairlaj bval tegehguu bsn ch AZ JARGALiig olj chaddag.Bi biyeeree medersen.
temuge
2010 оны 11 сарын 28
hi, All! bi negen ahlah angiin suragch. Nadad duu nartaa uguh zovlogoo bna. Ert gar hangalga hiij bolohgui shu. 11,12 nas bol buur ch ert. Sonin sanagdaj bsan ch yaaraad hereggui. Harin biyed chine oorchlolt orood, hiimeer sanagdval seleh, sags togloh yumu yamar neg sport hiij bval zgr. Biyeiin hogjil chine yavagdaj, id tomroh uyedee gar hangalga hiigeed bj bolohgui, sportoor hicheellej biye hogjuuleh heregtei. Bi ooroo 14 tei anh hiij ehelsen. Saya 17 toido anh belgiin haritsaand orson.
Nuutsnoyonton
2010 оны 09 сарын 19
Bhkv gd bgazdee unshdaguu ymuu gar hangalga hiij mdkv xaxaxa
bilguun
2010 оны 05 сарын 26
bi 11 nastai tegsen hernee nadaas shingen zuil gardag
Bilegsaikhan
2010 оны 05 сарын 09
сайн бн уу би 14тэй гар хангалаг яаж хиидэг юм бэ бас гар хангалаг хийхэд яамар нэгэн сөрөг нөлөө байхгүй биз дээ
sek
2010 оны 04 сарын 10
hi.Anagaahyn1-r kursyn oyutan bna.Bi Erdem shinjilgeeny baga hurald `9-11 angynkhny MEDleg sedbeer sudalgaa hiij bga.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 535
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5436
Энэ сар 14317
Нийт 308925
Та 308925 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 8
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо