| Мэдээлэл нэмсэн: 2010-04-10 |
Сайн байцгаана уу? Намайг Дэлгэр гэдэг. Би 7 жил БНСУ-д амьдарч, Daejan хотын сургуульд сурч байсан юм. Та нарт Солонгосын хүүхдүүдийн сургалтын арга барилын талаар танилцуулах болсондоо баяртай байна.
Тэдний сургалт нь удаан хэрнээ маш чанартай байдаг. Нийтдээ ердөө 5-6 хичээл л орно. “Мянга харснаас нэг хий” гэсэн уриан дор хичээлээ явуулдаг. Багшийн самбарт бичиж өгсөн юмыг зүгээр нэг хараад суух биш өөрсдөө хийж ярилцаж, бодлогоо боддог. Хичээлээ заагаад орхилгүйгээр заасан зүйлээ заавал нягталж үр дүнг нь харж байж багш нарын санаа нь амардаг. Ихэнхдээ өглөөний 09.00 цагаас өдрийн 15.00 цаг хүртэл хичээллэдэг. Багш нарын дундаж цалин Монгол мөнгөөр бол 3.000.000 төгрөг. Солонгос улс хөгжихөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол сургалтын чанар гэж би боддог. Бүх сургууль нь туршилтын өрөө, усан бассейнтай. Өдрийн хоолыг сургуулиас нь өгдөг аж. Мөн өдөр бүр 0,5 л сүү өгдөг.
Солонгосын сурагчид дүнгээ харахдаа шалгалтын дүнгээр биш хичээлийн идэвх оролцоог хамаарч дүн гаргадаг. Манай Монголд бол шалгалтын дүн заавал нөлөөлдөг шүү дээ. Гэр бүлийн сарын орлого нь 500.000-аас доош байвал тэр хүүхдийг “тэтгэлэгт хөтөлбөрт” хамруулж төлбөрийг нь 100% хөнгөлдөг байна.
Бэлтгэсэн: А.Сэвжидмаа
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


