| Мэдээлэл нэмсэн: 2010-04-10 |
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
“Хос зүрх” булан маань нэг хэсэг завсардсан хэдий ч Сэвжидмаа миний бие энэ дугаараас эхлээд үргэлжлүүлэхээр боллоо. Хосууд маань энэ буланд оролцохыг хүсвэл
8819-6288 утсанд хандана уу!
Энэ удаад “Төгс дэлгэрэх” сургуулийн сурагчид болох Б.Хишигбат, Т.Сувд нарыг оролцууллаа. Та бүхэн хосуудын “хайрын ертөнц”-өөр аялна уу?
Найз охин Сувдтай нь би ингэж ярилцлаа.
Сур: -Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе!
-Баярлалаа. “Хос зүрх” буланд оролцож байгаадаа баяртай байна.
Сур: -Найз хөвгүүн чинь чамаас үерхэе гэж яаж гуйсан бэ?
-Би чамд хайртай гэдэг кино үзсэн үү? гээд л асуудаг байсан юм. Тэгээд л нэг өдөр яг өмнө минь зогсож байгаад л “Би чамд хайртай, надтай үерхээч” гэж хэлсэн.
Сур: -Тэгээд хариугаа хэзээ, яаж өгсөн бэ?
-Орой юм уу, маргааш өгье гэж хэлсэн шиг санагдаж байна. Гэхдээ би маргааш нь зөвшөөрөөгүй ээ.
Сур: -Яагаад зөвшөөрөөгүй гэж...?
Т.С: -Уг нь би Хишигээд сайн байсан л даа. Жаахан үнэд ормоор санагдаад. Гуйсан даруйд нь зөвшөөрөх жаахан утгагүй биз дээ. /инээв/
Сур: -Найз хөвгүүн чинь ямар өнгөнд дуртай бол. Чи мэдэх үү?
-Би улаан, цагаан, цэнхэр өнгөнд дуртай. Харин манай найз хөвгүүн тод өнгөнд дуртай. Ихэвчлэн тод өнгийн хувцас өмсдөг.
Сур: -Уулзалгүй хэр удаж чадах уу?
-Зун гэрийнхэнтэйгээ зуслан руу нэг сар хэртэй явахад л уулзаагүй удсан юм байна. Тэр үед маш их санасан.
Сур: -Өдөрт хичнээн төгрөгөөр мессэжлэдэг вэ?
Т.С: -Бараг 1000-1500 төгрөгөөр мессэж бичдэг байх аа.
Сур: -Та хоёр хос дугаар барьдаг уу?
-Тийм ээ. ”Be”-ийн хос дугаар барьдаг. Хэд хоногийн өмнө Хишигээ утсаа хаячихсан ш дээ. Одоогоор дугаараа хаалгасан байгаа болохоор мессэжлэхгүй байгаа.
Сур: -Танай гэрийнхэн та хоёрыг үерхдэгийг мэдэх үү?
-Манай ээж, эгч хоёр л мэднэ.
Сур: -Найз хөвгүүнээ амьтантай зүйрлэвэл...?
-Зурамтай адилхан байх аа./инээв/
Сур: -Яагаад?
-Миний хайртай амьтан болохоор л.
-Найз хөвгүүндээ хандаж сэтгэлийн үгээ хэлээч!
-Гомдоож байсан бол уучлаарай.
Зовлонг минь хуваалцаж гунигийг минь нимгэлдэг
Зоригийг минь чангалж мөрөөдөлд умбуулдаг
Зүрх сэтгэл хоёрыг минь уйлуулж бас баясгаж чаддаг чамдаа хязгааргүй их хайртай шүү!
Дараа нь найз хөвгүүн Б.Хишигбаттай ярилцав.
Сур: -Та хоёр анх яаж танилцсан бэ?
- Бид хоёр 3-р ангиасаа нэг ширээнд суудаг байсан юм. Хэрэлдэх үедээ хэрэлдээд, эвтэй байх үедээ эвтэй тоглоод л. Нэг л мэдэхэд бие биендээ сайн болчихсон байсан.
-Энэ хугацаанд та хоёрт хамгийн хэцүү байсан үе гэвэл...?
-Сувдаагийн ээж өмнө нь намайг мэддэггүй байсан болохоор ч тэр үү гэрт нь хүргэж өгөхдөө аягүй их ичдэг байлаа. Одоо бол ээж нь таньдаг болохоор уулзахад хүндрэлтэй зүйл байхаа больсон.
Сур: -Та хоёр 7 хоногийн хэдэн өдөр, ихэвчлэн хаана уулздаг вэ?
-5 өдөр ангидаа, нэг ширээнд суудаг. Хааяа амралтын өдрөөр уулздаг.
Сур: -Мессэж бичилгүй хэд хонож чадах вэ?
-Их удлаа гэхэд нэг л хонох байх.
Сур: -Хамтдаа хамгийн хол хаанаас хаана хүртэл алхаж байсан бэ?
-Офицеруудын ордноос “Улаанбаатар” дээд сургууль хүртэл юм яриад цаг гаран алхаж байсан.
Сур: -Та хоёр ирээдүйнхээ амьдралын талаар ярилцдаг уу?
-Ямарч байсан хуримаа заавал хийнэ гэсэн амлалт нэг нэгэндээ өгчихсөн байгаа.
Сур: -Найз охины чинь юу нь хамгийн их таалагддаг вэ?
-Ааш зан, хөөрхөн царай, намайг бусдаас илүү ойлгодог сэтгэл нь таалагддаг.
Сур: -Тэгвэл найз охиноо ямар нэг амьтантай зүйрлэвэл...?
-Болжмор.
Сур: -Яагаад?
-Гэгээн, цайлган, хөөрхөн, өхөөрдөм амьтан шүү дээ. Яг л миний хайртай адилхан /инээв/
Сур: -Найз охиныхоо ямар өнгөнд дуртайг мэдэх үү?
-Сувдаа улбар шар, цагаан, улаан өнгөнд дуртай байх аа. Энэ талаар асууж үзэж байгаагүй юм байна.
Сур: -Найз охиноосоо авч байсан хамгийн анхны бэлэг юу вэ?
-Үнсэлт.
Сур: -Найз охиндоо юу гэж хэлмээр байна?
-Хайртай шүү, удахгүй болох төрсөн өдрийн мэнд хүргэе.
Мөн уншигч хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсье!
Ярилцсан: А.Сэвжидмаа
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


