| Мэдээлэл нэмсэн: 2010-04-16 |
Найз нөхөд:
Найз нөхдийнхөө дунд байраа эзэлнэ гэдэг нэг талаас найз нөхдийнхөө нэг хэсэг болох, нөлөө талаас өөртөө итгэх итгэлийн асуудал юм. Хүнлэг бус, хэт шүүмжлэгч, эсвэл өөрийгөө бусдаас илүү гэж үздэг. Хүүхдүүдтэй найзлах хүмүүс тун ховор байдаг. Өсвөр насанд бусад бүх насныхнаас илүүтэйгээр найз нөхөд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ насанд сэтгэл зүрхээ хуваалцах найзыгаа олж авснаар бүх саад бэрхшээл илүү хялбар давах болно.
Найз нөхдийн зүгээс ирэх дарамт шахалт:
Ихэнх өсвөр насныханд найз нөхөдтэйгээ ижилхэн байж тэдэн шиг хувцаслаж, тэдэн шиг хувцаслаж тэдэн шиг харагдаж, хийж буй зүйлийг нь даган дуурайдаг.
Найз нөхөдтэй байна гэдэг олон талаараа давуу талтай ч архи уух, тамхи татах, гадуур тэнэх, хичээлээ таслах гээд олон зүйлд уруу татах нь их байдаг бөгөөд энэ бүхэнд найзууддаа үгүй гэж хэлэх нь тийм амар биш байдаг. Мөн намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орохыг шаардах ч юм уу? энэ мэтчилэн найз нөхдөөс ирэх дарамт шахалтын үед үгүй гэж хэлэх нь хамгийн чухал. Тэдний хийж байгаа зүйлийг хийгээгүйн улмаас чамайг орхиж байгаа найзууд бол чиний жинхэнэ найз нөхөд биш юм. Жинхэнэ найз нөхөд бас чамайг тэдний тусгал биш гэдгийг мэдэх ёстой.
Болзож эхлэх нь:
Өсвөр насанд эсрэг хүйсийнхээ хүмүүсийг сонирхож найз нөхөдтэйгээ тэдний тухай ярилцдаг. Энэ үед бие биедээ амархан татагддаг ч удаан үргэжлэхгүй байх нь ч бий. Гэсэн ч энэ нь эсрэг хүйсийн хэнтэйгээ чөлөөтэй харьцаж сурах, илүү бат бөх үерхэл зохиоход чинь тус болно.
Эцэг эхчүүд ба чиний найз:
Өсвөр насанд эцэг эхчүүд хүүхдүүдийн хооронд асуудал үүсч эхэлдэг. Эцэг эхчүүд хэтэрхий эх зүйлийг мэдэхийн хүсдэг бол өсвөр үеийнхний нууж хаах зүйл нь улам ихэсдэг. Найз хөвгүүн /охин/-тэй боллоо гэхэд тэдний талаар илүү ихийг мэдэхийг хүсэж асууж лавладаг. Эсвэл энэ үерхэлийг нь зөвшөөрөхгүй байх ч тохиолдол гардаг юм. Энэ нь өсвөр насныханд хүнд цохилт болдог. Хайртай хүнээ сонгох уу, эцэг эхийнхээ үгэнд орох уу? гэсэн асуудал тулгардаг ба аль ч сонголтонд сэтгэлдээ шархтай үлдэнэ. Энэ үед эцэг эхтэйгээ ярилцах нь чухал ба өөрийгөө тэдэнд ойлгуулж энэ бол энгийн үерхэл гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ тал дээр эцэг эхтэйгээ чөлөөтэй харьцсанаар ирээдүйд учирч болох олон зүйлээс сэргийлж чадах болно.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


