| Мэдээлэл нэмсэн: 2010-04-16 |

1.Биений юм ирэх үед хэвлий, нуруугаар өвдөөд байх юм?
Эмч: -Биений юм ирэх үед бага зэрэг өвдөлттэй байдаг. Их өвдөлттэй ирдэг бол манай төвд ирж зөвлөгөө аваарай.
3. Үнсэлцэх үед ямар нэг халдвар авах магадлалтай юу?
Эмч: -Бэлгийн замаар дамжих халдвар авахгүй харин бусад төрлийн халдварыг авах магадлалтай. Жишээ нь: Шүд нь хорхойтой бол халдварлана.
4. Бэлэг эрхтэнийхээ үсийг хусаж, цэвэрлэж болох уу?
Эмч: -Болно. Бэлэг эрхтнээ саван хэрэглэлгүй бүлээн усаар цэвэрлэж байх нь зөв.
6. Эмч нар жирэмслэх магадлалтай 7 хоног, жирэмслэхгүй байх 7 хоног гээд яриад байх юм. Үүнийг яаж мэддэг юм бэ?
Эмч: -Сарын тэмдэг нь тогмтол хугацаанд ирдэг бол энэ тухай мэдэж болно. Үүнийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтлөж сурах хэрэгтэй.
Өсвөр нас ба хөвгүүд
/8876-..../ Миний бэлэг эрхтэн үргэлж босоод байх юм. Надад зөвлөгөө өгөөч?
Эмч: - Бэлэг эрхтэн босно гэдэг маань тодорхой хэмжээний тархинаас мэдээлэл авч цусаар дамжин бэлэг эрхтэнд хүрдэг. Бэлэг эрхтэн босох олон шалтгаан байдаг. Сонсох, харах, мэдрэх үйл явцад бэлэг эрхтэн босдог юм.
/8861-..../ Намайг М гэдэг. Би 17 настай. Миний бэлэг эрхтэн босохдоо шамрахгүй шууд арьстайгаа босдог. Үүнийг яаж эмчлэх вэ, мэс засал хийх үү?
Эмч: Энэ бол фимоз гэдэг өвчин. Хагалгаанд орох шаардлагатай. Энэ өвчин нь хүүхдийн бэлэг эрхтний хөгжилд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг.
/8876-..../ Би 16 настай. Надад одоо болтол нойтон зүүд ирэхгүй юм?
Эмч: Манай эмнэлэг дээр ирээд мэргэжлийн эмчид үзүүлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
/9911-..../ Би 15 настай. Миний бэлэг эрхтэн яасан ч хөвчрөхгүй юм. Энэ өвчин мөн үү?
Эмч: -Бэлэг эрхтэн маань цусаар дүүрээд удаагүй байтал буцаад цус нь гараад байна гэсэн үг. мэргэжлийн эмчид үзүүлээд зөвлөгөө авах шаардлагатай.
Бэлтгэсэн: Б.Золжаргал
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


