Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Үнэг нохой хоёрын тухай үлгэр
Бичсэн: ochko
Мэдээлэл нэмсэн: 2010-05-23

suragchНэг удаа нохой үнэг хараад араас хөөж гарлаа. Үнэг маш хурдан давхихад нохой үнэгний араас улам хурдалж сагсгар сүүлэнд нь хүрэх шахан давхиж байв. Үнэг сүүлчийн хүчээ гаргаж давхиад нүхэндээ орчихов. Нохой нүхний аман дээр сууж үнэгийг хэзээ гарч ирэхийг хүлээв. Үнэг:

- Хоёр чих минь, намайг аврах гэж та хоёр юу хийв гэж асуув.
- Бид хамгийн түрүүнд нохой хуцахыг сонсдог гэв.
- Зөв ярьж байна. Харин нүд минь намайг аврахын тулд юу хийв гэж асуув.
- Эргэн тойран хараад нохойг өөр лүү чинь гүйснийг мэдсэн гэв.
- Зөв ярьж байна гэв. Хөл минь чи намайг аврахын тулд юу хийв гэв.
- Бид таныг нохойноос хамгаалахын тулд маш хурдан гүйсэн гэв.
- Зөв байна. Сүүл минь, намайг аврахын тулд юу хийв гэж асуув.  
- Нохойг өөр зүйл рүү анхаарлыг нь татах гэж нэг тал руу, нөгөө тал руу савчиж байв гэв. - Худлаа ярьж байна. Чи өргөстэй мод, өвснөөс зуурж намайг нохойд бариулах шахсан. Чи надад хэрэггүй гээд сүүлээ нүхнээс гаргав.  
Сүүл нүхнээс гарангууд нохой хазаж аваад татсаар байгаад үнэгийн нүхнээс гаргаад авжээ.
Ууль яагаад үсэрхэг болсон тухай
Энэ шувууг ууль шувуу гэдэг. Маш их үсэрхэг байгаа биз? Яагаад ийм их үстэй болсон тухай нэгэн үлгэр байдгийг одоо ярьж өгье.
Эрт урьд цагт ууль шувуу амьдардаг газарт үргэлж халуун дулаан байдаг байжээ. Өвөл гэдэг улирал байдаггүй болохоор байнга өвс ногоо ургаж, мод бут байнга жимстэй байдаг учир төрөл бүрийн шувуу, тэр дундаа ууль шувуу ч даарч хөрөхгүй, өлсөхгүй жаргалтай амьдарч байжээ.  Гэтэл гэнэт хүйтэн болж, цас орж шувууд даарч эхлэв. Модонд ургадаг жимс хөлдөөж идэх юм ч үгүй болжээ. Нэг өдөр шувууд бүгдээрээ цуглаад халуун дулаан газар хайлгахаар нэгийгээ явуулахаар шидэв. Хэнийг явуулах вээ гэж ярьж байгаад ууль шувууг явуулахаар болов. Яагаад гэвэл том нүддэй, сайн хараатай болохоор ууль шувуу дулаахан газрыг сайн олж харна гэд шувууд боджээ. Ууль шувуу олон өдөр нисэж байж нэгэн дулаахан газар олж авчээ. Тэгээд гэртэй буцаж ирээд шувуудыг цуглуулаад:
- Би олон газраар нислээ. Хаана ч дулаан, өвс мод ургадаг газар алга байна. Шувуу та нар тал тал тийшээ нийсэж өөрсдөө л дулаахан газар олох хэрэгтэй болж байна даа гэжээ. Шувууд санаа сэтгэлээр унаж баахан дугуй суув. Нэгэнт амьдардаг газар нь хуйтэн, иддэг жимс жимсгэнэ байхгүй болсон учир ууль шувууны үгэнд ороод өглөө болохоор тал  бүр нисэж дулаахан, хоолтой газар олохоор болов.
Тэр орой шувууд үүр үүрэндээ ороод холоос хол нисэх бэлтгэлээ хийж байв. Ууль шувуу ч бас гэртэй бэлтгэл хийж байснаа:
- Би дулаан газар олсон. Тэнд идэх юм их байна. Үүнийг би бусад шувуудад хэлээгүй. Өөрсдөө л сайхан газар олж амьдран биз. Бусад шувууд хаашаа нисэх нь бидэнд хамаагүй. Зөвхөн өөрсдийгөө л бодоё. Бид одоо дулаан хувцас оёж өмсөх хэрэгтэй, замд хүйтэн байх болно гэж ярив.
Хөх бух шувуу санамсаргүй явж байгаад энэ яриаг сонсжээ. Тэгээд энэ яриаг бусад шувуудад дуулгахад шувууд ууль шувууг орхин яаралтай дулаахан газар руу нисцгээв. Харин ууль шувууд дулаахан хувцсаа оёж өмсөөд дулаахан газар очиход бусад шувууд нь энд нэгэнт нисээд ирсэн байв. Шувууд худлаа ярьдаг ууль шувууг хайр найргүй хөөжээ. Энэ явдлаас хойш ууль шувуу хаан ч очсон бусад шувуудад хөөгддөг болжээ. Тиймээс байнга дулаахан хувцас өмсөж явсаар байгаад маш их үсэрхэг болсон юм.

 

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 545
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5446
Энэ сар 14327
Нийт 308935
Та 308935 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо