| Мэдээлэл нэмсэн: 2010-05-23 |

Дэлхийг тойрох аялалд гарсан Амай буюу Ж.Золбаяр эх орондоо эргэж ирлээ. Түүнийг өчигдөр Сүхбаатарын талбайд угтан авах хүндэт¬гэлийн ёслол болов. Энэ үеэр түүнд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм цол олгосон юм. Тэрбээр 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан байна. Энэхүү явган аялалаа дөрвөн жил, зургаан сар 12 хоногийн хугацаанд хийжээ. Дэлхийн 55 орноор бадарчилан аялж, ихийг олж мэдэн бясалгаж, эх орондоо хэрэгтэй олон зүйлийг хийж бүтээх урам зориг, хүсэл тэмүүлэл, өвөрт¬лөн иржээ. Амайтай цөөн хором уулзаж ярилцлаа.
-Эх орондоо ирсэн сэт¬гэгдэл ямар байна вэ?
-Маш сайхан байна. Эх нутгийнхаа хилийн дээсийг алхаад ороход хамгийн тү¬рүүн Монголоос минь цэвэр агаар, эрх чөлөө л үнэртсэн. Энэ сарын 4-ны өдөр Замын-Үүдээр эх орондоо хөл тавьсан. Эцэг, эхээ их санаж яарч догдлож байсан ч эх орноо илүү сайн мэдрэхийн тулд Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр, Төв аймгийн нутгаар аялалаа үргэлжлүүлээд өчиг¬дөр дуусгалаа. Зорьсон үйлсээ бүтээж чадсандаа баяртай бай¬на.
-Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирэхэд олон зүйл өөрчлөгдсөн байна уу?
-Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад юмны үнэ ихээ¬хэн нэмэгдэж, ард түмний амьд¬рал эрс хүндэрсэн байдал ажиглагдлаа. Улаа нбаатар хо¬тод хэд хэдэн өндөр барилга баригдсанаас өөрөөр өөрчлөлт гараагүй байна. Ахуй амьдралаа өөд нь татах, нийгмийг өөрчлөхөд залуус бид хичээх ёстой. Тэрнээс биш төрийн толгойдоо 76 улстөрч сонгочихоод гарыг нь хараад нэмэргүй. Социализмын үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилж чадаагүйн алдааг 1990 оноос хойших 20 жил харуулж байна шүү дээ. Миний аялалын зорилго бусад орны хөгжлийн нууцтай танилцаж, үзэж харсан, олж мэдсэн үнэн зөв мэдээллээ залууст болон эх орныхоо хөгжил, дэвшилд бага боловч нэмэрлэхэд л оршиж байсан.
-Аялалынхаа зорилгод хүрч чадсан биз дээ?
-Ер нь бүрэн хүрсэн гэж хэлж болно. Гэхдээ ганц хүн яваад энэ бүхнийг судалж, мэдэж амжихгүй юм байна. Олон жил, урт хугацаа шаар¬дагдах зүйл юм билээ. Би өөрийгөө дэлхийг бүтэн тойрсон гэж үзэхгүй байгаа. Үзэж харах зүйл, орох улс орон дуусахгүй олон байсан. Найз нар маань “Амай одоо болно. Дараагийн аялалд гарах залуустаа үлдээ” гэсэн хүсэлт тавьсан л даа.
-Дэлхийн 55 орноор аял¬сан байна. Анх аялалд га¬рахдаа хэдэн орноор орохоор төлөвлөсөн байсан бэ?
-Аялалд гарахдаа 22 орноор орно гэж төлөвлөсөн байсан. Аялаад явахаар үзэж харах зүйл улам нэмэгдэж цааш аялах хүсэл сэтгэл төрүүлдэг юм билээ. Яг нарийн тоолбол эргэж буцсан, орж гарсан улс орнуудыг оруулбал 69 улс болсон.
-Хүндрэл бэрхшээлтэй зүйл их байсан биз дээ. Замаасаа шантарч буцах бо¬дол төрж байв уу?
-Нэгэнт л миний сонгосон зам болохоор эргэж буцах хүсэл байгаагүй. Харин Египетэд нэвтрэх эрх хүлээж олон сар байхад л маш их ганцаардсан. Ганцаардал гэж ямар аймшигтай зүйл байдгийг тэгэхэд мэдэрсэн шүү. Араб, Африкийн улсуудын хэлийг мэдэхгүй байсан тул бага зэрэг хүндрэлтэй байлаа. Мөн манай гадаад харилцаа хөгжөөгүй байдал ихээхэн чирэгдэл учруулж, бухимдал төрүүлж байсан. Нэвтрэх виз олгохгүй олон сараар хүлээгдэх, эргэж, буцаж явах гээд хүндрэлийг тоочвол олон байна. Тэрнээс биш өлсөж, цангах, ядарч сульдах зэргээс шантраагүй.
-Дайн самуунтай Араб, Африкийн улсуудаар явах эрсдэлтэй алхам байсан уу?
- Арабын ертөнц руу ороход айж, эмээж байсан. Найзууд маань тийшээ битгий аял амь насанд чинь аюул учирна гэсэн. Ер нь монголчууд Арабын лалын ертөнцийн талаар буруу мэдээлэл авсан байдаг юм билээ. Лалынхан гэдэг аймшигтай алуурчин, дээрэмчид байдаг гэж боддог. Бид энэ мэдээллийг Америк, Европын ташаа суртал, ухуул¬гаас авдаг гэдгийг ойлгож мэдэрсэн. Европоос Араб руу ороход тэс өөр нүүдэлчдийн халуун, дулаан, элэгсэг дотно, найрсаг, нөхөрсөг харьцаа угтаж авсан. Харин Европын улс уудаас хүйтэн хөндий, амин хувиа хичээсэн хүмүүсийн харьцааг илүү мэдэрсэн шүү. Суурин амьдралын гажуу¬дал үүнд байна уу даа. Хүн төрөлхтөн байгальтайгаа ойр амьдарч байх тусмаа илүү ухаалаг зөв амьдралын хэв¬шил-тэй болж чадаж байна. Мон¬гол Улс маань Европын суурин амьдралын хэв шин¬жийг сохроор хуулах нь буруу гэдгийг мэдэрлээ.
-Нүүдлийн хоцрогдсон соёл иргэншил тийм гай¬хам¬шигтай байна гэж үү?
-Бид суурин амьдралын дэвшилттэй зүйлийг нүүдлийн сонгодог уламжлалт амьд¬рал¬тай тэнцвэржүүлэн хос¬луу¬лах ёстой юм байна. Суурин иргэншил явж, явж мөхөл рүү хүн төрөлхтнийг хөтөлж байгааг ухаарах цаг болжээ. Югослав гэж ямар гайхамшигтай хөгжилттэй улс орон байлаа. Гэтэл өнөөдөр Монголоос дор амьдарч бай¬на. Тэд суурин амьдралын хувиа хичээсэн бэртэгчин амьдралтай улстөрчдийн зо¬лиос болжээ. Ром, Египетийн суурин амьдрал, хот суурин анх бий болох тэр үед нүүдэлчид байсан. Өнөөдөр хотжилт техник, технологи өндөр хөгжсөн үед, энэ соёлтой зэрэгцээд нүүдлийн уламжлалт соёл байж л байгаа нь гайхамшигтай. Би өчигдөр Гачууртын ойролцоо малчин айлд хоносон. Нүү¬дэлчдийн зочин гийчинээ найр¬саг зангаар угтан ав¬даг уламжлал тасраагүй бай¬гааг харлаа. Үүнд би их баяртай байгаа. Бид ялзран мөхөж буй Европын соёлоос суралцах биш. Харин тэд бидний байгаль дэлхийтэйгээ яаж уялдан амьдарч чаддаг, нүүдлийн соёлоос суралцах хэрэгтэй юм биш үү.
-Монгол гэдгээ бусдад харуулж, мэдрүүлэхийн тулд гэзэг тавьж сүлжсэн үү?
-Үгүй, үгүй. Нүүдэлчин мон¬¬голчууд эрт дээр үед хү¬ний нутагт үс гэзгээ авахгүй, хувцасаа хаяхгүй гэсэн уламжлалтай байдаг. Энэ да¬гуу үсээ засуулахгүй явсаар дөрвөн жил боллоо.
-Та эхнэр, хүүхэдтэй юу?
-Байхгүй ээ. Одоо эхнэр болох бүсгүйгээ хайна даа. Өөдрөг сэтгэл, хүсэл тэмүү¬лэлтэй байхад бүх зүйл сайхан бүтнэ. Ямар ч байсан эхний ээлжинд энэ аялалынхаа гэрэл зургуудаар удахгүй үзэс¬гэлэн гаргана. Аян замын тэмдэглэл, бичлэгээ хүмүүст танилцуулж хүргэхээр төлөв¬лөөд байгаа.
-Дахин аялалд гарах уу?
-Санаж бодож төлөвлөсөн зүйл их бий. Ирэх жил найз нартайгаа нийлэн гурван баг бүрдүүлж дэлхийн гурван тив рүү илгээх бодол байна.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


