| Мэдээлэл нэмсэн: 2010-08-06 |

Алдарт "Америкийн шүтээн" шоуны шүүгчээр дуучин, жүжигчин Женнифер Лофес ажиллахаар болжээ. Түүнээс "Лос Анжелос таймс" сонин тодруулга авчээ.
-Та анх удаа шүүгчээр ажиллах гэж байна уу?
-Үгүй дээ. Би урьд нь загварын тэмцээний шүүгчээр ажилл аж байсан. Өөрийгөө жаахан ч атугай туршлагатай гэж бодож байна.
-Таныг жинхэнэ шүтээнийг гаргаж ирнэ гэдэгг америкчууд итгэж байна. Итгэлийг нь алдахгүйн тулд яах вэ?
-Би бусад шүүгч шиг элдэв зан гаргахгүй. Бас хариуцлагатай, мэдрэмжтэй байх болно.
-Элдэв зан гэдгээ тодотговол?
-Шоунд оролцогчид эмэгтэй шүүгч рүү анхаарлаа хандуулах нь их байдаг. Харин би яг л "төмөр хүн" шиг шүүнэ.
-Тэгэхээр их хатуу шүүх үү?
-Би сайхан үгэнд уярахгүй. Зөвхөн үнэнийг нь л хэлнэ.
-Тэгвэл тэд танд гомдоно шүү дээ?
-Би тэгж бодохгүй байна. Тэд өөрийгөө ямар чадвартай вэ гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байна.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


