Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
“TV Cocktail” шинэ киногоороо үзэгчидтэй уулзана
Бичсэн: ochko
Мэдээлэл нэмсэн: 2010-08-06

suragch.com
Цэнхэр дэлгэцээр ням гариг бүрийн орой болгон сонин содон хөгжилтэй санаануудаараа үзэгчдийн алжаалыг тайлж ирсэн “TV Cocktail” хамтлагийнхан жил гаруй хугацаанд уран бүтээлээ түр завсарласан билээ.
Тэгвэл тэд таван жилийн ойдоо зориулан эхний уран бүтээл болох цэвэр инээдмийн төрөлд багтах уран сайхны киногоороо эргэн учрах гэж байна. Ингээд тус хамтлагийн жүжигчин Цоомоотой хийсэн шинэхэн уран бүтээлийнх нь талаарх ярилцлагыг хүргэе.

-Уран бүтээлээ түр завсарсан ч эргээд ийм баяртай мэдээтэй уулзах сайхан байна. Санасан байна шүү “TV Cocktail” хамтлагийнханыг.  Шинэхэн киноны чинь талаар яриагаа эхлэх үү?

-Бид нар нэг жилийн хугацаанд уран бүтээлээ хийгээгүй түр зогсоосон. Манай Аюуш, Өөскө бид гурваас гадна Энхбаяр гээд нэг гишүүн маань бий. Энхбаяр маань кино зохиол бичсэн. Зохиолын санааг нь бид нар ярилцаж сууж байгаад олсон юм. Тэгээд дүрүүдээ хувиарлаж аваад “Go” студийн найруулагч  Дашхүүгийн Галбаяр ерөнхий найруулагчаар нь, хоёрдугаар найруулагчаар нь Цог гээд залуу ажиллаж кино найруулгыг маань хийлээ. Ерөнхий оператороор UBS телевизэд ажиллаж, “Цэнхэр дэлгэц”-ийг хийж байсан туршлагатай зураглаач н.Баттулга ажиллаж байна. Манай ритмд тохирсон гоё зураг авалтуудыг хийж байгаа. Яагаад бид нар киноны уран бүтээлчдээ залуучуудаар бүрдүүлэв ээ гэхээр бид оюутан цагийн найзууд. Оюутан байхдаа хамтарч уран бүтээл хийхсэн гэж мөрөөддөг байлаа. Нэг нь найруулаад, нөгөө нь тоглох юмсан гэж боддог байсан маань “TV Cocktail”-ын энэхүү уран бүтээл дээр бага ч гэсэн биелэлээ оллоо. Таван жилийн ойдоо зориулж энэ инээдмийн киногоороо үзэгчиддээ бэлэг барих гээд ажиллаж байна даа. “TV Cocktail” хамтлагийн Аюуш, Өөскө бид хоёрын сахилгагүйтдэгт дуртай үзэгчиддээ уран сайхны киногоор ямар юм бодож олсноо харуулах нь л сонин байх болов уу?

-Киноны гол дүрүүдэд  хэн, хэн тоглож байгаа вэ?

-Энэхүү кинонод “TV Cocktail”-ынхон гол дүрд нь тоглосноос гадна бид нарыг тойрч хамтран тоглож байгаа мундаг жүжигчид бий. Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай миний аавын дүрд тоглож байна. Аюушийн  маань эгчид соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарь. Мөн Аюушийн дурлалт залууд соёлын тэргүүний ажилтан Г.Эрхэмбаяр, миний найз охины дүрд драмын жүжигчин Т.Хулан, хошин шогийн Х.Баатархүү ах, драмын жүжигчин Пүүжээ ах тоглож байна. Эрхэмбаяр бид дөрөв гол дүр ч биднийг тойроод маш олон уран бүтээлчид тоглосон.

-Шинэхэн уран бүтээлээрээ  үзэгчдэд юуг үзүүлэхийг зорив?

-Бүгд л уран бүтээл хийж байхад бид “Энэ бол онцлог. Бид ална. Энэ тэр” гэж яримааргүй байна. Угаасаа энэ бол байдаг л зүйл. Харин бид уран бүтээлдээ ямар санааг олж тусгасан бэ гэдэг л сонин байх болов уу. Дээр нь үзэгчдэд инээдмийн кино их таалагдддаг. Тэр утгаараа бид гурав өмнө нь “Hot чинжүү” нэвтрүүлгийг хоёр жил, “TV Cocktail”-ийг таван жил гээд нийт долоон жил инээдмийн шоу нэвтрүүлэг хийчихсэн. Тэгээд энэ стилиэрээ уран сайхны кино хийж байна. Хүн бүхэн хийж байгаа зүйлээ өөртөө гоё болно гэж боддог шүү дээ. Бид нарын хувьд гэвэл энэ киногоор бид нарыг үзэх дуртай үзэгчид хүрч ирээд тэр л хүсэн хүлээж байсан кайфаа аваад гарна гэж зуун хувь хэлж чадна. Дандаа найзууд, залуучууд нэгдээд сэтгэлээсээ сайхан ажиллаж байна.

-Киноны багынхан нэг байранд байрлаад амьдарч байгаа нь гоё санагдаж байна л даа?

-Бид нар кино зураг авалтандаа зориулаад байр түрээслээд эндээ маш сонирхолтой амьдарч байгаа. Тэгээд энэ байрандаа дүү нарынхаа аав нь болоод л амьдарч байна. Хүүхдийн зуслан дээр байгаа юм шиг л оройдоо “Хоолоо идээрэй, эртхэн унт, өглөө тийм ийм зурагтай” гээд л ажиллаж байна.

-Зураг авалт ямар шатандаа явж байгаа вэ?

-Кино маань ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Нэг тийм цагаахан инээдмийн кино. Дээр нь үзэхээр залуучууд ер нь яах ёстой юм гээд “гоё гоё” дуугарсан зүйлүүд их байгаа. Энэ түгжрэл ихтэй, ажил олдохгүй, амьдрал болж бүтэхгүй байгаа нийгэмд “Тэнгис”-рүү зорьж очоод стрессээ тайлаад гарах байх гэж найдаж байна.

-Үзэгчдэд киноныхоо сюрпризээс дэлгээч?

-Киноныхоо талаар үзэгчиддээ сонирхуулах зүйл гэвэл “Татар” хамтлагийнхантай хамтран ажиллаж байгаа. Татар хамтлагийн гурав манай “TV Cocktail” хамтлагийн уран бүтээл хийж эхэлсэн хугацаа адилхан. Бид жил гаран, “Татар”-ынхан ч уран бүтээлээ түр завсарлачихсан байсан. Тэр гурав нийлээд гоё гоё дуунууд гаргая , бид гурав ч шинэхэн киногоороо эргээд уран бүтээлдээ орж байна гэдэг утгаараа хамтраад бид гурвын жанр дээр Татарын “Архиа тааваараа ууя”, “Мэссэж” гээд дуунууд шиг ийм стилийн киноны sound track хэрэгтэй байна гээд...

...Бүгдээрээ зэрэг есөн сараас уран бүтээлдээ цугтаа орцгооё “ОК” гээд  шинэ дуун дээрээ ажлаад дуусч байна. Тэгээд бас “TV Cocktail”-ийнхний зүгээс нэг sound track гарах байх. Бас дахиад нэг хамтлаг  киноны маань дууг дуулахаар ярилцсан. Гэхдээ одоохондоо нууцаараа үлдэг. Ерөнхийдөө бүгд сэтгэлээсээ гоё бүтээл хийхийн төлөө ажиллаж байна даа.

-Танай хамтлаг бие даан анх удаа кино хийж байна. Киноны ажил ямар байна вэ?
-Кино хийнэ гэдэг хүнд шүү дээ. Жаахан ядарч байна. Энэ есдүгээр сард нилээд олон киноны нээлтүүд болно. Тэдгээр кинонуудтай нэг ёсондоо үзэлцэнэ дээ. Өөр өөрсдийн гэсэн үзэх үзэгчидтэй, сонирхдог залуучуудтай хамтлагууд кино хийж байгаа учраас цаг үе нь яаж тохирох нь вэ, кино нь юу болох нь уу гэхээс бид нар өнөөдөр эндээс “Бут авна. Гоё болно жинхэнэ инээдмийн кино болно” гэж ярих бол эрт байна. Хамгийн гол нь үзэгчид шүү дээ. Тэд үзээд гоё байна гэх юм бол хамгийн том шагнал.

-Кино зураг авалт хэр хугацаанд үргэлжилж байна вэ?

-Зурал авалт ерөнхийдөө сарын хугацаанд үргэлжилсэн. Жилийн өмнөөс ярьсан зохиол маань эргэж буцан, янзлаад энэ хугацаанд бэлтгэл ажлаа ярилцаад ямар ямар хүн тоглох вэ, хаана зураг авах вэ гээд л бүх юмаа бэлдэж байгаад нэг дор байрлан уран бүтээлдээ шаргуу орсон болохоор хурдтай явж байна даа.

-Хөгжилтэй явдалууд их тохиолдоно биз?

-Кинонд маань олон хөгжилтэй явдал, фактууд бий. Тэр дундаас Өөскө бид хоёрын Аюушийг найз залуутайгаа явж байхад нь дагаад усан ориглуур дотроос гарч ирдэг хэсгийн зургийг авах үед хүнд хүнд зүйл их тохиолдож байлаа. Манай Улаанбаатарт гоё гоё цэцэрлэг их байгуулжээ. Бид ажилтай гүйсээр тухтай очиж чаддаггүй байсан юм байна. “Шангрилла”-гийн урд талын усан оргилуур их гоё ч тийм гоё юмыг тохижуулчаад арчилдаггүй, хүмүүсийн хандах хандлага муу юм уу даа гэж бодогдсон. Ус нь ногоорчихсон, архичид нь тэнд гараа угаагаад л, усан сангийнх нь доор хог хөглөрөөд байх жишээтэй. Бид нар уран бүтээл хийхээс гадна залуу хүмүүс, Улаанбаатар хотдоо амьдарч байгаа хотын залуус, орчин тойрноо цэвэрхэн байлгая. Нэг гоё юмыг  арчилж хайрлаж хандъя гээд л олон зүйлийг бодоосой гэж хичээсэн. Зураг авалт дээр найруулагч шууд л ор гээд хүндхэн байсан шүү. Тэгж яваад гоё газар олон усан оргилуурт орж зураг авалтандаа орсон.

-Киноны зохиол зураг авалт эхэлснээс хойш зохиолд өөрчлөлт орох тохиолдол  байдаг уу?

-Байна аа. Зураг авалт дээр ингээд хийчихвэл гоё юм байна гээд нэмэгдэж орж ирэх зүйл зөндөө байна.

-Өөскө Цоомоо хоёр ямар дүрүүд бүтээж байгаа бол оо?

-Энэ кинон дээр Өөска Цоомоо гэж хоёр хүнийг байгаагаар нь харах байх. Тэр хоёр угаасаа л нэг бүтэлгүй тийм хоёр нөхөр явж л байдаг. Явж л байгаа. Аймаар гоё юм бодоод хийтэл тэр нь аваачаад өөрсдийг нь юманд хийгээд байдаг. Нэг тийм хоргүй цагаахан хоёр бүтэлгүй залуу байна. Харин Аюуш маань шал өөр төрхөөр гарч ирнэ. Бид нар кинон дээрээ сүртэй том дуугарахыг хүсээгүй л дээ.
 
-“Сайн уу амьдрал минь” кино дээр дурладаг шиг дахиад та хоёр энэ зохиол дээрээ Аюушд дурлах уу?

-Энэ зохиол дээр хоёулаа ч дурлачихсан байж болно шүү дээ, сонин шүү дээ. (инээв)

-Танай хамтлагийн шинэ уран бүтээлийг их олон хүмүүс хүсэн, хүлээж байгаа. Бараг л та хоёрыг нэрийг сонсоод л инээгээд байдаг шүү дээ.

-Бид нарын хувьд “TV Cocktail”-оос үзэгчид хүсдэг юмыг бид мэдэрдэг болчихоод байна. Өөрсдөөрөө сэтгээд, хийгээд байгаа тэр л зүйлсийг хүсээд байдаг. Та нарын ингэж шоглосон чинь хөөрхөн болсон шүү, Өөскөө та хоёр балай балай юм хаанаас сэтгэж олдог юм бэ тэр чинь гоё байхгүй юу гээд хэлдэг байсан. Яг тэр үзэгчид жил гаруй манай хамтлагийнхантай рекламаар л уулзаж байлаа. Тэр үзэгчдийн хүсч байгаа “TV Cocktail” энэ кинон дээр л гарч ирнэ дээ. Бид шинэ уран бүтээлээрээ эргэж очино оо.

-Өөскө та хоёрт тэр хөөрхөн санаанууд хаанаас төрдөг вэ?

-Бид нарын хувьд хүн хийгээд гаршиж байгаа ажил гэж байдаг шүү дээ. Энэ сониныг уншиж байгаа залууст гэж хэлэхэд хүн лаг юм бодохдоо, сэтгэхдээ биш, хурдан гэнэт л өндөрт гарахдаа биш хүн өөрийнхөө чаддаг юмыг л яг л өөрөөрөө л сэтгээд хийгээд тэрнийхээ араас тууштай яваад байх юм бол тодорхой нэгэн хугацааны дараа тэр зүйлээ өөрийн болгож чадна. Тэрнээс биш бид нар хүний зохиол худалдаж аваад л хүнээс санаа хулгайлбал болохгүй ээ. Өөрсдөө хийгээд явах гоё. Одоогийн нийгэмд залуучууд маань өөрсдийгөө их голдог, гутранги үзэлтэй. Ийм юмыг л больчих хэрэгтэй. Харин өөрөө бүхнийг хийхийн төлөө зорьдог л байх хэрэгтэй. Аяндаа хөдөлмөрийг үнэлнэ шүү дээ. Сая наадмаар Ганбат заан арслан боллоо. Нэг хэсэг бэртэл аваад түр барилдаагүй ч дараа нь уйгагүй хичээллэж явсаар байгаад амжилт гаргалаа. Хүнд буруу зүйл хийхгүй хөдөлмөрлөөд явж байхад аяндаа үнэлнэ.

-Сүүлийн нэг жил уран бүтээлээсээ түр завсарласан. Энэ хугацаанд юу хийж байв аа?

-Энэ хугацаанд тус тусдаа гэр бүлийн ажил, дээр нь Аюушийн маань бие өвдөөд араас нь би дагаж өвдөөд л. Эмчилгээ хийлгэн хэсэг амарлаа. Бид нар хүмүүст нээх гавьтай юм хийж харагдахгүй байгаа юм шиг мөртлөө долоо хоног болгон нэвтрүүлэг хийж байлаа. Нэг удаагийн нэвтрүүлгийг очоод шууд аваад л үзүүлчихдэг юм шиг хүмүүс бодоод байдаг ч бид нар өөрсдөө санаадуудаа сэтгэнэ, тэр хүнийг хаа байгаа газраас нь барьж авна, шийтгэнэ, хажуугаар нь жүжиглэлт, зохиомж хийнэ.  Нэг нэвтрүүлэг өөрөө долоо хоногт хийгдэж байгаа байхгүй юу. Түүнийгээ эфирт гаргаад л нэг дэхь өдрөөс эргээд л нэвтрүүлэгтээ явна. Тэр хооронд баяр болно. Арга хэмжээнүүд хөтөлнө, хамтарч ажилладаг компаниудынхаа рекламны санаан дээр ажиллана, тоглоно гээд гүйсээр байлаа. Энэ хугацаанд ядарсан байна. Саяны хугацаанд нэг хэсэг амарч авсан. Hard-аа  сайн цэвэрлээд format хийж авлаа. Энэ кино дэлгэцэнд гарснаас хойш “TV Cocktail” идэвхтэй ажиллаж эхэлнэ ээ. Толгой сэргэчихсэн маш олон гоё санаанууд орж ирсэн.

-Эргээд ямар ямар нэвтрүүлгээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна вэ?

-Гоё, гоё, сонин нэвтрүүлгүүд хийнэ. Киноны араас барьж байгаа хамгийн том санаа бол “Бид хаана төрөө вэ” гэж Монгол орноо бүтэн тойрсон комеди аялал хийх гэж байгаа. Энд болон гадаадад байгаа хамаатан найз нөхөдтэйгээ уулзахаар өөрсдөө юу ч хийхгүй хайж явахгүй байж дээгүүрээ л болохгүй байна гээд байдаг. Тийм болохоор эхлээд Монгол Улсаа тойроод хаана нь юу байдаг юм бол, ямар нөхцөл бололцоо байна. Энд урьд нь хэдэн хүн байж байгаад одоо хэдэн хүн амьдарч байна. Комеди хэлбэрээр аялалаа хийн нэвтрүүлэг бэлтгэн бидний араас гарч ирж байгаа залуучууд дүү нартаа хүргэн тэдний хүсэл тэмүүллийг хөтлөе гээд дээшээгээ хэцүү байлаа ч доод үедээ монголоо эхлээд рекламдмаар байгаа юм. Тэгж байж манайхан тэр газрыг үзье, амаръя аа ааваа, ээжээ, би тийм мэргэжилтэй болно. Би Монголд тэгнэ гэдэг ч юм уу. Мэдлэгээ тэлье гэсэн бодолтой байна. Тэрний дараа гадагшаа явъя, тэгээд хажуугаар нь “TV Cocktail” хийе гээд бодчихоод байж байна даа.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
SoKo
2010 оны 11 сарын 20
goy kino bolsoon mmmmm amjilt
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо -14°C
Өнөөдөр
Маргааш
Баасан
Бямба
Ням
Ө: -15°C Ө: -17°C Ө: -16°C Ө: -12°C Ө: -18°C
Ш: -26°C Ш: -26°C Ш: -24°C Ш: -22°C Ш: -30°C
Өнөөдөр 340
Өчигдөр 572
Энэ 7 хоног 1399
Энэ сар 3776
Нийт 254284
Та 254284 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 8
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо