Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Orlando Bloom: Би аливаа зүйлийг өөлөх дургүй
Бичсэн: ochko
Мэдээлэл нэмсэн: 2010-08-06

"Карибын тэнгисийн дээрэмчин", "Бөгжний эзэн" киногоороо нэрд гарсан 36 настай жүжигчин Orlando Bloom-ын сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Тэрбээр саяхан хайрт найз бүсгүй Victoria’s Secret-ийн модель Miranda Kerr-тэй сүй тавьсан.

 -Яриагаа таны хувийн амьдралаас эхэлвэл ямар вэ. Та саяхан сүй тавьсан. Сэтгэгдэлээсээ хуваалцаж болох?

-Гэр бүл гэдэг хүний амьдралын хамгийн чухал зүйлс. Кино, карьер гээд өнөөдрийг хүртэл хувийн амьдралаа төвхнүүлж амжаагүй явж байна. Харин одооноос энэ алдаагаа засах бодолтой байгаа л даа. Сүй тавьсан маань ч ийм шалтгаантай. Miranda бид хоёр гурван жил дотно харилцаатай байсан. Тиймээс ийм алхам хийх цаг нь болсон гэж бодож байгаа. Харин гэрлэлтийн тухайд хараахан төлөвлөөгүй байна.

-Та хамгийн сайхан залуусын тоонд зүй ёсоор багтдаг. Таны сүй тавьсан мэдээ олон бүсгүйчүүдийг гонсойлгосон байх. Олон бүсгүйчүүдээс Miranda-г сонгох болсон шалтгаан юу байв?

-/Инээв/ Би өөрийгөө тийм сайхан залуу гэж боддоггүй. Олон хүүхнүүдтэй нэр холбогдож яваагүйг маань та ч мэдэх байлгүй дээ. Би чинь эмэгтэй хүний тал дээр авьяас тун багатай хүн. Miranda бол бурхан надад л зориулж бүтээсэн гоо үзэсгэлэн гэж би хэлэх дуртай. Тэр маань энэ үгэнд дуртай. Сонголт гэхээсээ илүүтэй хүний амьдралыг би хувь тавилан гэж боддог. Бид хувь тавилангаар учирсан.

-Таны хувьд ямар эмэгтэйчүүд таалагддаг вэ?

-Бүх эмэгтэйчүүд.

-Энэ хариултыг чинь үнэн гэдэгт итгэхгүй байна. Хүн бүрт ямар нэгэн шалгуур байдаг шүү дээ?

-Үнээн. Надад бүх эмэгтэйчүүд таалагддаг. Учир нь би ямар ч зүйлийг өөлөх дургүй. Эмэгтэй хүнийг ч бас. Бие галбир, царай зүс, ааш зан гээд өө хайж, шүүмжлэх дургүй. Ямарваа зүйлээс өө хайж, шүүмжлэх хүнд өөрт нь л хар энерги хуримтлуулахаас илүү ашиг тусгүй зүйл.

-Та шүтлэгтэй юу? Таны саяны хариулт шашинтай холбоотой юм шиг санагдлаа.
-Шүтлэгтэй. Гэхдээ шүтлэгтэй гэхээсээ илүүтэй сүсэг бишрэлтэй гэвэл таарах байх. Бидний дээр хийсэн үйлдэлийг маань дэнсэлж байдаг ямар нэгэн хүчирхэг зүй тогтол байдаг гэдэгт би итгэдэг. Тийм байсан бол энэ хорвоогийн амьдрал утга учраа алдана шүү дээ.

-Та хэдийнээс жүжигчин болох тухай бодож эхэлсэн бэ?

-Би багаасаа л урлагт хайртай хүүхэд байсан. Ээж маань миний сонирхлыг ихэд дэмжин жүжгийн дугуйланд бүртгүүлэхийг зөвлөсөн юм. Ээжийнхээ зөвлөгөөг дагаснаар урлагт анх хөл тавьсан гэж хэлэхэд болно. Мөн супермен надад их нөлөө үзүүлсэн. Би түүнийг бодит гэж үнэхээр итгэдэг байсан. Тэгээд нэг удаа түүнийг зөвхөн киноны дүр гэж мэдсэн юм. Тэгээд л жүжигчин болж баатрын дүр бүтээх юмсан гэж хүсэх болсон. Намайг 16 настай байхад манайх Лондонд шилжин суурьшсан юм. Авга ах маань тэнд үндэсний театрт нь ажилладаг байв. Тэнд намайг туслах жүжигчнээр ажилд оруулсан. Тэр театрт өнгөрүүлсэн хоёр жил миний амьдралын хамгийн дурсамжтай үе юм. Мөн ч их зүйл сурсан даа. Тиймдээ ч 1995 онд Гилдхоллийн нэрэмжит хөгжим, драмын сургуульд элсч чадсан. Энэ сургуулийг төгсөх үедээ би аль хэдийнэ олны танил жүжигчин болсон байсан. Оюутан байхдаа “Бөгжний эзэн” кинонд тоглож байлаа.

-Таныг драмын шилдэг жүжигчин болсон бол илүү амжилттай байх байсан гэж зарим шүүмжлэгчид хэлдэг?

-Магадгүй юм. Би драмын театрт гурван жил тоглож юу чаддагаа үзүүлсэн. Тэр үед надад кинонд тоглох олон урилга ирдэг байлаа. Би шууд л татгалздаг байсан. Театрт шилдэг нь болсны дараа кинонд тоглох гэж бодож байлаа. Миний энэ бодол зөв байсныг цаг хугацаа харуулсан. Би жүжиглэх чадварын хувьд дэлхийд хамгийн шилдэг нь биш юм аа гэхэд эхний тавд орно гэж боддог шүү. Театрт байхдаа “Антигона”, “Ваня ах”, “12 дахь шөнө” зэрэг сонгодог бүтээл дээр ажиллаж байлаа. Үнэхээр сайхан он жилүүд байсан. Харин сүүлдээ кино намайг соронзон мэт татсан. Тэгээд л кинонд тоглож эхэлсэн дээ. Гэхдээ одоо эргээд театр тоглохгүй гэсэн үг биш шүү дээ. Миний урд уран бүтээлийн урт зам дурайж байна.

-“Бөгжний эзэн” киноны дүр таныг нэр алдарт хүргэсэн гэхэд болно. Энэ кинонд тоглох болсон тухайгаа?

-Найруулагч Peter Jackson надад санал тавьсан юм л даа. Тэгж л би энэ гайхалтай кинонд дүр бүтээх завшаан гарсан юм. Миний дүрийг туслах дүр мөртлөө гол дүрийн хэмжээнд олонд хүрсэн гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Үүнд би их сэтгэл хангалуун байдаг даа. Legolas-ын дүр маань миний ур чадварыг гаргаж чадсан сайн дүр болсон.

-Тэгвэл “Карибын тэнгисийн дээрэмчид” кино?

-Мөн л найруулагч Gore Verbinski намайг сонгосон. Энэхүү кинонд би өөрийн хүндэлдэг жүжигчин болох     Johnny Depp-тэй хамтран тоглосондоо үнэхээр баяртай байдаг. Тэр бол гайхалтай чадварлаг, агуу жүжигчин.

-Та түүн шиг болохыг хүсдэг үү?

-Хүндэлнэ гэдэг даган дуурайна гэсэн утгатай үг биш л дээ. Би өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн түүхийг л үлдээхийг хүсдэг. Хэн нэгнийг даган дуурайсан, хуулбар нь болох бодол байдаггүй.

-Та хоёрыг царай төрхийн хувьд адилхан гэдэг?

-Тийм гэж үү. Би таниас л анх удаа сонсож байна.

-Та хүүхдэд хайртай юу. Хэзээ хүүхэдтэй болох вэ?

-Хүүхдэд хайргүй хүн гэж байдаг юм уу. Үнэхээр утгагүй асуулт байна, уучлаарай. Бид хоёр гэрлэснийхээ дараа хүүхэдтэй болно. Нэлээд олон шүү. /Инээв/

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би аялах үнэхээр дуртай. Аялж буй газрынхаа зургийг аваад л. Зургийн аппарат миний хоёр дах найз бүсгүй гэж болно шүү. Би чөлөөт цагаараа хаа ч авсан аппаратаа авч явахыг хичээдэг. Мөн усан спорт сонирхдог.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо -14°C
Өнөөдөр
Маргааш
Баасан
Бямба
Ням
Ө: -15°C Ө: -17°C Ө: -16°C Ө: -12°C Ө: -18°C
Ш: -26°C Ш: -26°C Ш: -24°C Ш: -22°C Ш: -30°C
Өнөөдөр 342
Өчигдөр 572
Энэ 7 хоног 1401
Энэ сар 3778
Нийт 254286
Та 254286 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 8
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо