Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Victoria Beckham: Би өдөр бүр ханьтайгаа хамт байхыг л хүсдэг
Бичсэн: ochko
Мэдээлэл нэмсэн: 2010-08-06

suragch.comНэрт хєлбємбєгчин David Beckham-ын эхнэр Victoria Beckham өнгөрсөн сард нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэдний гэр бүл хамгийн нэр хүндтэй гэр бүлийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр “Spice Girls” хамтлагийн дуучин байсан ба сүүлийн үед дизайнерын чиглэлээр түлхүү ажиллаж байгаа билээ. Мөн тэрбээр хамгийн халамжтай хань, сайн ээжээр шалгарч байсан аж.

Ингээд та бүхэндээ түүний ярилцлагыг хүргэе.
-Та одоо гурван хүүхдийн ээж болсон. Шидтэн гарч ирээд “Spice Girls"’-ийн Victoria Adams болохыг хүсч байна уу гэвэл та юу гэж хариулах вэ?
-Хэдийгээр тэр үе надад үнэтэй ч би “үгүй” гэж хариулна. Надад хамтлагийн дєрєв маань хамгаас дотно хүмүүс. Тэд надад эгч дүүсээс илүү санагддаг. Би тэдэнтэй єнгєрүүлсэн цаг мєч бүхэнд хайртай. Тэдэнтэй хамтдаа байсан цаг хугацаа бүхэн миний хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлдсэн. Гэвч надад гэр бүлээс минь илүү эрхэм зүйл гэж үгүй дээ.

-Мэдээж тэгэлгүй яахав. Гэхдээ ихэнх англичууд их гэр бүлсэг байдаг?
-Энэ чинь л сайн зүйл шүү дээ. Гэр бүлээс сайхан зүйл байхгүй гэдэгтэй санал зєрєх хүн бараг л байхгүй шүү. Би бол бүр ч үгүй.

-Магадгүй, David “Хєлбємбєгєєс сайхан зүйл байхгүй” гэх ч юм бил үү?
-Ёстой үгүй. Тэр л намайг гэр бүлсэг болгосон. Нуулгүй хэлэхэд, би David-тэй учрахаасаа ємнє гэр бүлийн талаар тийм ч ихийг мэддэггүй байлаа. Хүүхдүүдийн талаар бүр ч ярих юм биш. Бидний “Mama” дуу л гэр бүлийн нэг єчүүхэн хэсгийн мэдлэг маань байж дээ.

-Чи яагаад дуу хєгжмєє орхичихов оо?
-Би орхиогүй шүү дээ.

-Jerry шинэ дуу, шинэ клипүүдээ гаргасаар байгаа. Харин чи…?
-Jerry одоо ч дуулж байгаа нь түүний шаргуу зантай холбоотой. Гэхдээ би ч бас шаргуу байж чадна. Би яагаад дуулахгүй, бас бүжиглэхгүй байна вэ гэхээр, надад үүнээс єєр хийх ажил их байгаа болохоор. Маш их ажил байна. Бас гэр бүлдээ зарцуулах цаг зав илүү хэрэгтэй байна. Түүнээс биш надад хэзээ ч орхихгүй хоёр зүйл байдаг юм. Нэг нь дуу хєгжим, нєгєє нь хувцас загвар. Би сайхан хєгжим сонсох, сайхан хувцаслах дуртай. Бүр дэндүү шүү.

-Сайхан хувцас гэснээс чи Лос-Анжелост ирээд єєрийнхєє имижийг єєрчилсөн үү. Энд нэр алдартай хүмүүс олны ємнє гарах гэж гоёдог шүү дээ?
-Би азтай хүн. Загвар зохион бүтээгчид єєрсдєє надад хийсэн хувцсаа явуулдаг. Ихэнхийг нь гэртээ, гурван хүүхэдтэйгээ байхдаа ємсдєг.

-Арай хүүхдүүдтэйгээ хамт байхдаа “Armani”-гийн даашинзаар гоёдог юм биш биз дээ?
-Арай ч үгүй дээ. Хэрэв би хүүхдүүдээ асрахдаа “Armani”-гийн даашинзаар гоёдог бол David хєлбємбєгийн талбайд “Versage”-ийн хослолтой тоглодог байх нь. Сонин л санаа байна.

-Хүүхдүүдийнхээ талаар… Олны танил болсон хүмүүс эхэндээ тэдний хувийн амьдралд хошуу дүрлээ гэж гомдол мэдүүлдэг. Тэгснээ дараа нь Britney, Jessica Simpson шиг гэр бүлээрээ телевизийн реалити шоунд оролцдог. Танайх ч мөн адил…?
-Манай гэр бүлийнхийн шоуг реалити гэж байсан боловч үнэн хэрэгтээ баримтат кино болсон л доо. Олон цагийн зураг авалтаас ердєє гурван цагийн бичлэг л орсон. Нэг үгээр хэлэхэд, бүгдийг хянасан гэсэн үг.

-Танай хүү Romeo-г Диснейлендэд тоглож байхад зургийг нь авсан хүмүүс хүлцэл єчсєн. Түүний бие тааруу байсан бєгєєд камераар зураг авахад євчин нь сэдэрнэ гэдгийг тэд мэдээгүй гэсэн?

-Биднийг байнга дагаж явдаг хамгаалалтын баг бий. Надад энэ нь огтхон ч таалагддаггүй. Гэвч єєр арга алга. Уг нь David бид хоёр хүүгийнхээ євчний талаар хүмүүст ярихгүй гэж бодсон ч аргагүйн эрхэнд хэлэх болсон. Үүндээ бид ихэд харамсч байгаа.

-Хүү чинь эдгэрнэ гэдэгт итгэж байна. Олон хүмүүс хүүг чинь эдгэрээсэй гэж хүсч байгаа?
-Баярлалаа. Тийм гэдэгт найдаж л байна.

-Хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Манай гурван хүү бүгдээрээ тэс ондоо. Brooklyn аавтайгаа адилхан хєлбємбєгт дуртай. Тиймээс том болоод аавынхаа алдар нэрийг цааш үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа. Romeo надтай адилхан, хувцсандаа маш их анхаардаг. Єєрт нь таалагдсан хувцсаа ємсєхєєс нааш гадагшаа гардаггүй. Харин Cruz бол оюуны чадавхи сайтай. Үеийнхээ хүүхдүүдээс илүү үгийн баялагтай.

-Тэгэхээр ирээдүйн David, Victoria, бас нэг ухаантай мундаг хүү, бас нэг…?
-Юу?

-Чамайг жирэмсэн гэж сонссон?
-Би одоохондоо жирэмслэлтийн эсрэг эм ууж байгаа. Гэхдээ David бид хоёр охинтой болохоор тєлєвлєсєн нь бий.

-Kate Holmes та хоёрыг дотно найзууд гэж сонссон. Анх хэзээ танилцсан бэ?
-Нєхрүүд маань биднийг танилцуулсан. David маань Tom Cruise найз.

-David та хоёр Tom Cruise, Kate Holmes нарын охин Suri-u хамгийн түрүүнд харсан байх нь?
-Америкт ирэхдээ David заавал Tom-руу утасддаг. Tom, Kate хоёр маш єєдрєг сэтгэлтэй хүмүүс. Тиймээс ч бид тэдэнтэй уулзахдаа дуртай. David ямар тоглолтын үеэр хэрхэн бємбєг оруулсныг Tom нэг нэгэнгүй мэддэг. Хєлбємбєгт хамгийн гол нь эсрэг талынхаа хаалганд бємбєг оруулах гэдгийг би сайн мэднэ. Том нєхрийн маань хэрхэн тоглодгийг надаас илүү сайн мэддэг.

-Нєхєр тань Лос-Анжелосийн “Галакси” клубтэй гэрээ байгуулахдаа Tom Cruise-тэй зєвлєсєн үү?
-Тэгсэн. Tom-той утсаар ярилцсан. David түүнийг ихэд үнэлдэг. Тэгээд ч Tom энэ саналыг дэмжсэн.

-Kate та хоёрт ижил тєстэй зүйл бий юу?
-Бид хоёулаа эх хүн, бас моод сонирхдог. Тиймээс ярих юм мунддаггүй шүү.

-Нєхрүүд тань удаан хугацаагаар байнга ийш тийшээгээ явдаг талаар ярилцдаг уу?
-Єглєє бүр сэрэхэд David хажууд маань байж, оройныхоо хоолыг хамтдаа идэх юмсан гэж боддог. Ирээдүйд ингэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Яг одоо бол би аргагүйн эрхэнд хол байгаа.

-Лос-Анжелост байшингаа сонгоход Jennifer Lopez чамд тусалсан гэсэн?
-Хаана байрлалтай, ямар байшин авахыг Jennifer маш сайн мэддэг юм билээ. Надад их зєвлєгєє єгсєн. Манайх єнєр єтгєн айл, байнга зочинтой байдаг болохоор нэлээд том байшин хэрэгтэй. Davidэд ямар байшин таалагдахыг би сайн мэднэ. Тиймээс ч надад таалагдсан байшингуудын зургийг цахилгаан шуудангаар явуулсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг хүүхдүүд маань гаргасан.

-”Victoria найман унтлагын єрєє, бассейн, газрын теннисний талбайтай 12 сая ам.долларын байшинг сонгочихоод байгаа гэнэ” гээд нэг хэсэг шуугисан?

-Тэр байшин надад ч , Davidэд ч, мєн хүүхдүүдэд маань таалагдсан. Их сайхан байшин байсан.

-Чамайг Английн нэгэн шилтгээнийг худалдаж авсан гэсэн?
-Аан тийм. Наад яриаг чинь сонссон. Ёстой инээдтэй. Дээр үеийн их хуучин цайз, шилтгээн, тэгээд бас сүнстэй гэж байгаа. Ямар Лордын сүнс билээ. За байз, ямар лорд гэлээ дээ…

-Аан тийм, Хопес гүнгийн шилтгээн, тэнд Вилтор лордын сүнс шингэсэн… гээд л бичсэн байна лээ шүү дээ?
-Яг тийм. David наад яриаг чинь сонсчихоод надаас “Чи минь сүнснүүдэд дуртай болсон юм уу?” гэж асуусан шүү. Хєгжилтэй л юм. Гэхдээ би Английн эртний уран барилга, нэрт хүмүүсийн єв соёлыг хамгаалах тал дээр эерэг үзэлтэй явдаг хүн. Тиймээс л оролцсон янз бүрийн арга хэмжээнүүдээс ийм ярианы сэдэв үүсгэсэн байх л даа. Түүнээс биш хүүхдүүд маань сүнстэй байшинд амьдраг гэж хэн бодохов. Эсвэл єнєє Каспер ч бил үү. Түүнтэй нєхєрлүүлэх тухай бодолцох хэрэгтэй ч юм уу. Сайхан наргиа байна.

-Британчуудын єв соёл гэснээс тэдний үнэт зүйлсийн нэг болох David-ийг нь чи аль хэдийнэ хулгайлчихсан шүү дээ?
-Сайхан зүйрлэл байна. Нээрэн, би англичуудын нэг үнэт зүйлийг хулгайлчихсан юм байна шүү дээ.

-Тэд танай гэр бүлийг Америк руу нүүнэ гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Мэдээж таатай биш. Гэхдээ энэ чинь бидний амьдрал учраас бид єєрсдийн амьдралаа шийдэх, сонгох эрхтэй биз дээ. Мэдээж Америкт сайхан л байна.

-Танай гэр бүлийг бурхан ивээг. Америкийг ч бас.
-Тийм ээ, бүгдийг бурхан ивээг.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо -14°C
Өнөөдөр
Маргааш
Баасан
Бямба
Ням
Ө: -15°C Ө: -17°C Ө: -16°C Ө: -12°C Ө: -18°C
Ш: -26°C Ш: -26°C Ш: -24°C Ш: -22°C Ш: -30°C
Өнөөдөр 341
Өчигдөр 572
Энэ 7 хоног 1400
Энэ сар 3777
Нийт 254285
Та 254285 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 9
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо