Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
3 охин “Жинхэнэ хайр”-аа олсон уу?
Бичсэн: ochko
Мэдээлэл нэмсэн: 2010-08-06

-За юуны өмнө та гуравтаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач? Ер нь энэ зун яаж амрах гэж байна даа?

-Он гарснаас хойш 3 дахь цомгийнхоо ажилд ороод одоо бараг дуусах шатандаа ороод явж байна даа. Бидэнд бараг амралт байдаггүй шүү дээ. Хэрвээ амрах цаг гарвал гэр бүлийнхэнтэйгээ эх орныхоо үзэсгэлэнт газраар аялах юмсан гэж бодож байна.

-Ер нь та гурав их хөдөлмөрч, дайчин охид шиг санагддаг, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? Юу ингэж хурцалж, урам зориг оруулдаг вэ?

-Маш их баярлалаа. Бидний хийж буй уран бүтээл, ажлыг минь ингэж үнэлж байгаад их баяртай байна. Хүсэл мөрөөдөлтэй, тэрэндээ шатаж, тэрнийхээ төлөө амьдарч тэмцэх нь гайхалтай. Энэ чинь л залуу нас шүү дээ.  Урлаг гэдэг тэр чигтээ хүнд энерги өгч, амьдруулж байдаг. Та бүхэн ямар ч дуу хөгжимгүйгээр амьдралаа төсөөлөх гээд үз л дээ. Ямар уйтгартай, ямар хөг аялгуугүй байх бол.  Залуу нас, хүсэл мөрөөдөл, Урлаг биднийг хурцалж урам зориг оруулдаг гэж боддог.

-Хамтлаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Олон сайхан дурсамжууд байдаг байх хамгийн тод санаанд үлдсэн нь?
-Мэдээж хамтдаа өнгөрөөсөн сайхан дурсамжууд байдаг. Хамгийн анхны “3 ОХИН” цомгоо хэвлэлтнээс нь ирхэд хязгааргүй их баярлаж байж билээ. Цомгийнхоо баярын яг он солигддог үдэш “Muse” клубт хийж байснаа мартдаггүй.

-Гадаад орнуудаар их аялдаг байх? Хичнээн орнуудаар аялж байв?

-Одоогоор Азийн орнуудаар л их явсан даа. Энэ зунаас Европын орнуудаар явах төлөвлөгөөтэй байгаа.

-Урлагийн ертөнц байнга шинэлэг байхыг шаарддаг. Гадаадын орнуудаар явж байхдаа залуучуудаас үлгэр дуурайл авах олон зүйлийг олж хардаг байх.  Залуучууд ер нь өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх ёстой гэж боддог вэ?
-Мэдээж хэрэг гадаад орнуудаас үлгэр дууриал авах зүйл ч байдаг, бас хаях ч зүйл байдаг. Харин ч манай монголчууд зөв залж чадвал хамгийн чадвартай оюуны потенциалтай хүмүүс гэж боддог шүү. Залуучууд маань өөрсдийгөө хөгжүүлэн, үнэлж хүндэлж, соёлтой боловсон байгаасай гэж заримдаа санадаг.
 
-Та 3 өөрсдийгөө хувь хүн талаасаа яаж хөгжүүлдэг вэ?

-Залуу хүмүүс учраас боловсролдоо их анхаардаг даа. Орчин үеийн хүмүүсийн хамгийн том хэрэглээ, соёл гэдэг утгаар нь гадаад хэлний мэдлэгтээ сүүлийн үед их анхаараад байгаа. “Talk Talk English”- сургалтын төвд хамтлагаараа англи хэл суралцаж байгаа. Учир нь  “Talk Talk English” нь 100% мэргэжлийн англи, америк багштай бөгөөд англиар ярих орчныг дээд зэргээр бүрдүүлж өгсөн хамгийн чанартай сургалтын төв гэж боддог.   Үүний үр дүнд бидний Англи хэлний мэдлэг ялангуяа ярих чадвар маань мэдэгдэхүйц сайжирч байгаад сэтгэл хангалуун байгаа /инээв/. Энэ боломжыг ашиглаад “Talk Talk English” –ын нийт багш, ажилчддаа ажлын өндөр амжилт хүсэж баярлаж явдагаа илэрхийлье.
Мөн бид СЭЗДС-ийн оюутанууд шүү дээ. Хажуугаар нь балетын хичээлд явна, хоолойны дасгал уншина гээд л ер нь их завгүй байгаа. Гэхдээ дуртай ажлаа хийгээд завгүй явна гэдэг нэг төрлийн аз жаргал юм даа.

-Нэг хэсэг “3 охин” нэрээ солино гээд л шуугисан. Үнэхээр тэгж бодож байсан уу?
-Нэрээ сольё гэж бодож байсан үе бол бий. Гэхдээ сүүлийн үед сонин сэтггүүл дээр гараад байгаа “3 охин” нэрээ солино гэсэн мэдээлэл бол худлаа.  Бид гуравт тийм бодол одоогоор алга.

-Саяхан Ану "Дуэт-Дуэль"-д оролцсон. Ерөнхийдөө өөрийн хөгжилтэй өнгө аясаараа Дуэт-Дуэлийг илүү сонирхолтой болгож байсан дуучдын нэг байсан
-Баярлалаа. Миний хувьд маш сонирхолтой нэвтрүүлэг байсан л даа. Өдөр болгон л маш их ачаалалттай бэлтгэл, сургуулилт, гадуур хөөцөлдөх ажил гээд л нэг хэсэг хамтлагийнхаа хоёрт олдохоо байчихсан байсан. /инээв/  Зөвхөн дуулахаас гадна жүжиглэх гэх мэтээр намайг нэг талаар илүү нээж өгсөн нэвтрүүлэг болсон болов уу гэж боддог. Энэ нэвтрүүлгийн ачаар маш олон шинэ найзуудтай болсон. .

-Танай хамтлагийн “Жинхэнэ хайр” гээд сайхан дуу байдаг. Ингэхэд жинхэнэ хайраа олсон уу?
-Жинхэнэ хайраа олсон хүн байгаа. /инээв/ Олоогүй яваа ч хүн бас байна.

-Урлагийн амьдралд бусад уран бүтээлчидтэй зэрэгцэн алхаж явахад ямар санагддаг вэ?
-Урлагийн амьдрал бол гайхалтай. Үргэлж л завгүй бас шинэ содон үйл явдлаар дүүрэн байдаг. Урлагийн хүн болсондоо хязгааргүй баярлаж явдаг. Амьдрал үнэхээр баян гэдгийг өдөр болгон мэдэрдэг дээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлүүд чинь улам сонирхолтой, бусдаас өөр байж чадаж байна. Залуу хүмүүс маш эрч хүчтэй шинийг эрэлхийлэгч, өөрсдийгөө хөгжүүлэн боловсруулагч байдаг шүү дээ. Иймээс залуучуудыгаа манлайлж яваа 3 охин маань юу гэж уриалмаар байна?

-За баярлалаа. Бүх залуучууддаа хандаад хэлэхэд   бүгдээрээ  Эх орныхоо жинхэнэ эзэд нь байцгаая гэж л хэлмээр байна. Энэ сайхан эх орноо хайрлаж хөгжүүлцгээе!!!

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
kk
2010 оны 08 сарын 29
ene anhmaa sto duulj chddaggyi yum bilee ta nar gantsara duulj bgag n sonsoroi arai l bish iim bj bolkushd
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо -21°C
Өнөөдөр
Маргааш
Баасан
Бямба
Ням
Ө: -15°C Ө: -17°C Ө: -16°C Ө: -12°C Ө: -18°C
Ш: -26°C Ш: -26°C Ш: -24°C Ш: -22°C Ш: -30°C
Өнөөдөр 345
Өчигдөр 572
Энэ 7 хоног 1404
Энэ сар 3781
Нийт 254289
Та 254289 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 6
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо