Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Танд ямар хоол зохимжтой болохыг ордоор нь гаргажээ
Бичсэн: amga
Мэдээлэл нэмсэн: 2010-10-18

suragch.com

 Хонь
Энэ ордныхон бие сайтай байдаг бөгөөд хоол голно гэж бараг л байдаггүй. Сайхан хооллох дуртай хүмүүс. Гэхдээ ширээ засалт, хамт хооллох хүмүүс зэрэгт их анхаарал хандуулдаг. Улмаар хоолны жор мэтийн жижиг сажиг зүйлсийг тоодоггүйгээсээ болж маш их идэх зуршилтай болдог.
Энэ нь эргээд биед нь хэрэгцээгүй хортой бодис ихээр хуримтлагдахын шалтгаан болдог байна. Энэ ордныхны эмзэг эрхтэн нь бөөр. Тиймээс цагаан хоол хамгийн тохиромжтой. Цагаан хоолтой үед фосфор дутагддаг учир далайн байцаа гэх мэт далайн гаралтай зүйл идээрэй. Хэт их идэх, таргалах нь энэ ордын хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлнө.

Үхэр
Бадриун байдгаараа бусад ордныхноос онцлог. Тиймээс стресс, сэтгэл санааны хямралд орсон үедээ тэд их хоол идэж кайф авч өөрийгөө тайвшруулахыг хичээдэг. Үхрийн ордныхон архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ болгоомжтой байж, чанаргүй хоол хийдэг түргэн хоолны газруудаар цөөн орж байхыг хичээгээрэй. Гурилан бүтээгдэхүүн цөөн хэрэглэж, нэг дор бөөнөөр нь бус харин бага багаар олон удаа идэх гэсэн зарчмыг баримталбал зохино.
suragch.comИхэр
Хоол идэхээ умарттал байнга ажилтай байдаг. Тиймээс ямар хоол, яаж идэж буйгаа ч анзаарахгүй байх нь ч бий. Гэхдээ чанартай, шинэ хоол таалагддаг ч нэр төрөл гэхээсээ илүүтэйгээр хамт хооллож буй хүмүүсээс кайф авдаг. Тэд хар кофе болж л өгвөл уухгүй байсан нь хэрэгтэй. Тэдний хамгийн эмзэг, анхаарах эрхтэн нь ходоод тул буцалсан ус тогтмол ууж байхыг хичээгээрэй.
suragch.comМэлхий
Энэ ордныхон амт чанарыг юуны өмнө анхаардаг учир яаруу сандруу идэж байхдаа ч гэсэн хамгийн амттай хоолыг сонгодог. Хэрэв амтгүй бол огт идэхгүй байж мэдэх л улс. Тэд нэлээд хоол голомтгой. Мэлхийн ордныхон цаг нар ялгалгүй их идэхэд бэлэн байдаг. Хөх будааны талх, тараг, бяслаг зэрэг бүтээгдхүүн хамгийн тохиромжтой.
suragch.comАрслан
"Эсвэл бүгдийг нь үгүй бол юу ч авахгүй" гэсэн зарчмаар амьдардаг гэвэл том хэтрүүлэг болохгүй болов уу. Дан жимс ногоо ч биш гурилтай хоол, зутан зэргийг идэж байвал тохиромжтой. Оройн зургаа, долоогоос хойш хоол идэхгүй байх нь энэ ордныхонд маш сайн зохидог.
suragch.comОхин
Охины ордныхон амттай чихэрлэг, чамин бүтээгдэхүүнүүдийг хольсон гоё харагддаг хоолонд дуртай. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэд цэвэрхэн, энгийн гэсэн хоёр зарчмыг л хоолтой холбоотой бүхэнд баримталж байхад хангалттай гэдгээ тэр бүр мэддэггүй. Элдэв, аргаар боловсруулаагүй, цэвэр байгалийн гаралтай
бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй.
suragch.comЖинлүүр
Цадталаа идэх дуртай хүмүүс. Тэдний ходоод хоол сайн боловсруулдаг. Энэ ордныхон өглөөдөө жаахан тослог хоол хэрэглэдэг. Элэг, зүрх эмзэг байдаг болохоор долоо хоногт ядаж нэг удаа цагаан хоолны өдөр хийж, эсвэл бүр мацаг барьж байх хэрэгтэй. Мөн жимс, хивэг зэргийг түлхүү хэрэглэж байх нь зүйтэй.
suragch.comХилэнц
Хилэнцийнхэн маш их эрч хүчтэй хүмүүс. Тэд хөнгөн салат, өөхгүй мах болон сайтар жижиглэж хачирласан зүйлсийг сонгодог. Үдийн хоолны дараа хундага улаан дарс эсвэл нэг аяга шар айраг ууж байх нь зохимжтой. Мөн дангаар нь гадил жимс идэж бай. Ээдэм, загас, өндөг, самар гэсэн уураг их агуулдаг, хүнс хэрэглэж байх нь тустай.
suragch.comНум
Энэ ордныхон ажил хэрэгч ба бусдаас ялгарах хүсэлтэй хүмүүс байдаг. Нумынхан нэг янзын хоолыг өдөр бүр иднэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ордныхны судас эмзэг байдаг ба бүсгүйчүүд нь эмэгтэйчүүдийн өвчин харьцангуй их тусах эрсдэлтэй. Бүх төрлийн мах тохиромжтой ба хоолоо цайгаар бус харин цэвэр усаар даруулж уувал зохистой.
suragch.comМатар
Эмх замбараатай хооллодог хүмүүс. Энэ ордныхон цагийн хуваарийн дагуу өдөрт гурваас дөрвөн удаа хооллож байх нь зохимжтой. Хурц халуун ногоотой хоолноос татгалзаж, цаг баримталж чадвал нойргүйдэл, үе мөчөөр өвдөх зэрэг өвчнүүд аяндаа арилна. Биеийн тамир спортоор хичээллэхийг зөвлөж байна.
suragch.comХумх
Энэ ордныхон бамбай булчирхай, зангилаа зэрэг өвчин тусах магадлал өндөр байдаг тул иод агуулсан зүйл хэрэглэх хэрэгтэй. Загас, далайн байцааны салат, иоджуулсан давс зэрэгт анхаарах нь зүйтэй. Идэж байгаагүй хачин сонин хоол, идэх юмнаас татгалзаж бай.
suragch.comЗагас
Загасныхан ямагт л өөрт зохидоггүй зүйлийн төлөө тэмүүлж байдаг. Амттан, гурилан бүтээгдэхүүнд тэд туйлын дуртай. Энэ ордныхон ядаргаа, сэтгэлийн хэт хөдлөл, стресст орох зэргээс үүдэн өвчин тусдаг болохоор мацаг барих зэргээс хол байж аль болох өлсөхгүй байх нь чухал.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
hen negen
2011 оны 06 сарын 17
er ni bol tar bn
shijree
2011 оны 06 сарын 13
unexer hudlaa xen n iim balai zuil bichdeg bna aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
oku
2011 оны 05 сарын 26
yg l taarj bnshde goe iiiiin tiii
badmaa
2011 оны 03 сарын 31
miniih lau bugdere tarch bn
tserenpurev
2011 оны 03 сарын 20
taarch bna goe um a
enji
2011 оны 02 сарын 19
hoorhon ym bn taarj bn
zulaa_z0411
2011 оны 01 сарын 24
nadiih law bugd taarjiinoo
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 546
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5447
Энэ сар 14328
Нийт 308936
Та 308936 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 5
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо