Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
“Тусгай салаа” киноны дууны үгнүүд
Бичсэн: amga
Мэдээлэл нэмсэн: 2010-11-03

suragch.comМонголын үндэсний олон нийтийн телевизийн бүтээл "Тусгай салаа" киноны дуунуудыг  үгийн хамт таньд толилуулж байна. Дашрамд сонирхуулахад нийт 60 ангитай тус киноны ачаар энэ жилийн цэрэг татлагын ажил маш сайн байгаа талаар БХЯ-ы удирдлагууд мэдэгдэж буй юм.

 

"Хайрын зарлан"

Шүлэг: А.Амарсайхан
Ая: Б.Бат-Эрдэнэ (Аранзаа)
Дуучин Г.Тэмүүжин
Зүсрэх бороотой, яргуйн дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу
Дэрвэсэн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу
Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана
Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөөр
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа
Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

"Тусгай салааны марш"

Шүлэг: А.Амарсайхан
Ая: Б.Бат-Эрдэнэ
Дуучин Д.Даваадалай /Fire/
Харахад бид энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хат суусан эрчүүд
Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа
Жирийн бид эгэл цэргүүд
Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд
Нээрээ бид тусгай салааныхан
Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
Оломгүй холд хөл эцэхгүй
Онцгой даалгавар биелүүлнэ бид
Салаа шагсаж тулаанд бэлэн байна
Саадыг давах саарахгүй авхаалжтай
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Тулсан саадыг давна
"Ааваа зорино"
Зохиогч: Отгонцэнд
Дуулсан: Жүжигчин Т.Эрдэнэбаяр /Дэндэв/
Намрын сэрүүн салхинд найгаад
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зориноо би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очиноо би
Хангайн уулсын оргилыг харахаараа
Хайртай ааваа санагалзах юм би
Харз усны тунгалагыг харахаараа
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зориноо би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очиноо би
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдах сан
Мөнх тэнгэрт шүргэх зулзган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгээч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа
Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэрэгээс хүү чинь халагдаад очиноо
Сэтгэл нь цайлган аав минь ээ та
Сэмхэн мэгшээд угтах юмдаа та
Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зориноо би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очиноо би

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
anhmaa
2011 оны 01 сарын 31
naiz bolii ehe emeel ruu orooroi . urgelj chamtai hamt.:X:X:X:X
dsd
2010 оны 12 сарын 19
haha goe duu baina www.youtube.com orj sonsoroi
hair
2010 оны 12 сарын 11
goe duu shuu tasar jee ene mongoliin lalar gichii nuudee
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 547
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5448
Энэ сар 14329
Нийт 308937
Та 308937 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 8
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо