| Мэдээлэл нэмсэн: 2010-11-11 |
Эрдэмтдийн судалгааны дvнд хорт хавдар үүсгэх эх үүсвэр болдог ба тvvнээс урьдчилан сэргийлдэг хоол хvнсний жагсаалтыг гаргасан байна. Стокгольм хотын эрдэмтэд судалгаандаа таван мянган хvнийг тvvвэрлэн хамруулсан аж. Хорт хавдар үүсгэх гол шалтгааны нэг болдог хvнсний жагсаалтыг утсан мах тэргvvлжээ.
Өдөр бvр 30-хан грамм утсан мах байнга идэхэд л таны хорт хавдараар өвчлөх эрсдэл 15-38 хувиар нэмэгдэх аж. Эрдэмтдийн баталж буйгаар ялангуяа энэ бvтээгдэхvvнд агуулагддаг нитрат болоод удаан хадгалахад зориулан нөөшлөдөг нь хавдар үүсгэх эрсдэл болдог аж. Харин дараагийнх нь тос, өөх ихээр агуулсан бvтээгдэхvvн. Өөх тостой бvтээгдэхvvн нь хөхний болон ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог аж. Удаан болон олон дахин шарсан, халаасан, өөх тостой бvтээгдэхvvн аль болохоор хэрэглэхгvй байхыг хичээгээрэй. Зөвхөн мах гэлтгvй, өөртөө тос агуулдаг хvнсний ногоо, жимс, жимсгэнэ ч үүнд хамаатай.
Эрсдэлтэй бvтээгдэхvvний эн тэргvvнд мөн шарсан төмс ордог. Чипсэнд агуулагддаг нvvрс ус, акриламид гэх бодис нь таны биед хортойгоор нөлөөлдөг. Сvvлийн жилvvдэд тvргэн хоолны газрууд олширсноор хотын соёлыг шvтэгчид байнга л шарсан төмсийг "хивэх" болсон нь эмч, эр¬дэмтдийн сэтгэлийг хамгийн ихээр зовоож байгаа аж. Тиймээс өдөр тутмын хvнс¬ний хэрэглээнээс шарсан төмсийг аль болох хол байлгахыг тэд зөвлөж байна. Шарсан төмснөөс багагvй хортой бvтээгдэхvvнээр давсыг эрдэмтэд тодруулжээ. Эрчvvд ялангуяа давс ихтэй бvтээгдэхvvнээс аль болох татгалзах шаардлагатай аж. Давс хvнсэндээ ихээр хэрэглэдэг 500 хvн тутмын нэг нь хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг гэнэ.
Хvнсний хэрэгцээнд сvvлийн жилvvдэд ихсээд байгаа шар буурцгийн сvмс хавдар үүсгэх эрсдэлтэй бvтээгдэхvvн гэнэ. Европын зах зээлд зарагдаж байгаа шар буурцгийн хоёр мянга гаруй сvмсэнд хийсэн шинжилгээний дvнд 35 хувь нь канцероген /хvнд металл/ гэх хорт хавдар үүсгэгч бодисыг агуулдаг болох нь тогтоогджээ. Энэ нь Вьетнам, Хятад, Тайвань, Филиппин зэрэг орны бvтээгдэхvvнд илvv байжээ.
Харин судалгааны явцад хавдарын явцыг удаашруулах, эсвээс энэ өвчнөөр өвчлөх эрсдлээс хамгаалахад А витаминтай хvнс хэрэглэх нь чухал гэдэг нь батлагдсан байна.
Японы эрдэмтдийн баталснаар өдөр тутмын хvнсэндээ лууван, бууцай, улаан перц хэрэглэдэг хvн хорт хавдарын эрсдэлээс 25 хувиар өөрийгөө хамгаалж чаддаг аж. Мөн витамин С өдөр бvр 100-150 граммыг хэрэглэж байхыг таны бие организм шаарддаг болохыг эрдэмтэд саяхан тогтоосон аж. Хорт хавдараас сэргийлэхэд гол үүргийг Е витамин гуйцэтгэдэг. Энэ нь ургамлын тос, улаан буудайн төрлийн хvнс, самарт ихээр агуулагддаг юм. Хамгийн гол нь хvнсний ямар ч бvтээгдэхvvнд зөв хадгалалт чухал гэдгийг бvv мартаарай.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


