| Мэдээлэл нэмсэн: 2010-11-11 |
Боксын тэмцээнд амжилттай оролцсон хvv
Зуны спорт зусланд явсан хvv аав ээждээ захидал бичжээ: -"Сайн байцгаана уу, хайрт аав ээж 2-оо! Би сайхан амарч байна. Өчигдөр зуслангийн аварга шалгаруулах боксын тэмцээн болж би амжилттай сайн оролцлоо. Шvдний оо, сойз, хэрэггvй болсон бусад зvйлээ буцааж явууллаа".
Эмч нь...
Эмч өвчтөний рентген зургийг компьютер дээр харна. Таны эгэм хугарсан байна, хоёр хавирга муруйчихаж, өвчvvний нэг мөгөөрс мултарсан байна. За гайгvй, гайгvй, санаа зоволтгvй, эмч нь Photoshop дээр доор нь янзалчихъя.
Гэрийн амьтан
"Ж" Үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Жоом/, "Х" Үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Хоёр жоом/, "Б" Үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Бас нэг жоом/, "З" Усгээр эхэлсэн гэрийн амьтан? /Зөндөө Жоом/ , "С" Үсгээр эхэлсэн гэрийн амьтан? /Сүрэг жоом/ , "А" Усгээр эхэлсэн гэрийн? /Аймар их жоом/
Ярьдаг морь
Циркийн даргын утас дуугарав.
-Танайд ярьдаг морь хэрэгтэй юу? гэхэд дарга:
-Битгий даапаалаад байгаарай гээд утсаа таслав. Утас дахин дуугарч:
-Ярьдаг морь хэрэггvй юм уу? гэхэд дарга ихэд уурлан утсаа дахин таслав. Утас дахин дуугарч:
-Утсаа битгий таслаад бай л даа, туурайгаар утас эргэдэх гэдэг чинь тоглоом биш шvv дээ гэжээ.
9 давхар
Чукча байшингийн 9 давхарт байр авчээ.
-Амьдрал ямар байна? Шинэ байранд сайхан байгаа биз дээ?
-Сайхан байна. Гэхдээ хөл өвдөж байна. Би 9 давхарт явган гарч буудаг.
-Цахилгаан шат ажиллаж байгаа биз дээ?
-Ажиллаж байгаа тэнд чинь 4 хvн гэж бичсэн байдаг юм.Тэгээд 3 хvн ирэхийг хvлээх их удах юм. Тэгээд би явган яваад өгдөг.
Би танкин дээр байгаа шvv дээ
Цэргийн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн тасагт хэвтэн эмчлvvлж буй цэргvvд өөр хоорондоо байлдан тоглож байна гэнэ. Байлдагч Хандерсон модоор толгойдоо маш хvчтэй дэлсvvлжээ.
- Чи яагаад ойчихгvй байгаа юм бэ? гэхэд,
- Унаж, ойчиж болохгvй, яагаад гэвэл би чинь танкин дээр байгаа шvv дээ гэсэн байна.
ZIP
- Нээрээ хүнийг зиплэж /ZIP/ болно гэж байна лээ шүү.
- Хаана?
- Мэдээж Монголд.
- Яаж?
- Микронд чихээд л...
$$$
-Та зөндөө олон $$$$$-тай болмоор байна уу? Тэгвэл танд гэж хэлэхэд vvн шиг хялбар зvйл гэж vгvй. Та Shift товчлуурыг дарсан чигтээ 4 товчлуурыг удаан гэгч нь дарах хэрэгтэй.
Вирус
Интернэтэд шинэ төрлийн вирус гарчээ. Хэрэглэгчийн хогийн савыг дураараа ухаж, устгасан бvхнийг эргэн сэргээдэг энэ вирусыг «Траншейны товарищ» гэдэг гэнэ.
Вовка
Вовкаг тооны хичээл дээрээ муу авсан тухаи аав нь Вовка:
-Хоёр хоёрын хэд вэ гэхээр нь би арав гээд хэлчихсэн юм гэжээ. Тэгтэл аав нь уурлаж:
-Би чамд хичнээн хэлдэг билээ. Хоёрыг хоёроор vржихэд дөрөв, за сайн л бол тав, зургаа, гэхдээ долоогоос их байна гэж хэзээ ч байхгvй шvv дээ.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


