Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Хоосон хайрцаг
Бичсэн: amga
Мэдээлэл нэмсэн: 2010-11-11

suragch.comГурван настай охин эцэгтээ том жижиг олон хайрцгийг алтадсан цаасаар бүрж, их ажил удаж бас дэмий их зардал гаргажээ. Амьдрал нь тийм ч сайнгүй тул охин нь ингэж дэмий зарлага гаргасанд аав нь ихэд уурлажээ. Гэсэн хэдий ч охин өглөө нь аавдаа алтадсан цаасаар бүрсэн гоё хайрцагтай бэлэг өгөн "Ааваа, энэ таньд" гэв.

Аав нь охиндоо уурласандаа гэмшиж, өөрийгөө баахан буруутгаж боджээ. Ингээд охиныхоо өгсөн бэлгийг задалсанд дотор нь өөр нэг арай жижиг алтадсан бүрээстэй хайрцаг байв. Тэрнийг нь задалсанд дахиад нэг гараад ирэв. Ингэж гурван хайрцаг задалсан ч дотор нь юу ч байсангүй, хоосон байлаа. Аав нь:"Энэ бэлэг чинь хоосон байна. Ийм багаасаа хүн хуурна гэнээ, чи! Хүнийг ингэж горьдоож болохгүй гэдгийг мэддэггүй юм уу, чи!" гээд дахиад уурлав. Охин нулимс дүүрэн нүдээрээ аав руугаа хараад "Үгүй ээ, ааваа. Хайрцаг хоосон биш ш дээ. Дотор талд нь би зөндөө үнсэлт хийсэн шүү дээ. Бүгдийг нь танд өгөх гээд... " гэж түгдчив. Аав нь зүүгээр хатгуулсан мэт болж, сэтгэл нь тавгүйтэж,  асар их гэмшин охиноо тэврэн уучлалт гуйж байлаа. Тэр өдрөөс хойш аав тэр хайрцгийг хадгалсаар л байсан бөгөөд сэтгэл нь тавгүйтэх юм уу, өөр ямар нэгэн эвгүй зүйл тохиолдоход гаргаж харан охиныхоо хайрыг мэдэрдэг болжээ. Яг үнэндээ бид ч гэсэн найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хариу нэхээгүй хайрын олон хайрцагтай шүү дээ. Тэднийхээ үнэ цэнийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Энэ хорвоод тэдний хайр байгаагүй бол амьдарч чадна гэж үү?

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
zolboo
2011 оны 10 сарын 25
mash hoorhon ym bnaaaaaa
bbb
2011 оны 03 сарын 20
tged iim goy oguulemj medeellig sonin setguulees unshij l niiteldeg biz de ymar tged tolgoinoos oo zohioj hudla ym bichnr gj u?
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 549
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5450
Энэ сар 14331
Нийт 308939
Та 308939 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 9
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо