Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Найз залуудаа үргэлж сайхан харагдаж байхыг хичээгээрэй
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2010-11-30

suragch soninНайз залуутай байх сайхан. Yргэлж хэн нэгний халамжинд байж хайрыг нь хүртэнэ гэдэг бол аз завшаантай л хэрэг. Харин энэ бүхнийг авахын хажуугаар өөрийгөө хэрхэн хүндэтгүүлж сурах вэ? Энэ л асуултын хариуг болгож бяцхан хэдэн зөвлөгөө өгч байна

Чи анхны уулзалтаараа л өөрийгөө бусдаас онцгой нэгэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол гаж зан араншин гаргаж, өвөрмөц донж маягтай байна гэсэн үг биш юм. Түүний оюун ухаан нь өөрийгөө төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг чинь би байна гэдгийг мэдүүлж өгөхөд л оршино.
Түүнтэй аль болох хамтдаа байж амралтыг нь тохь тухтай хоёулханаа өнгөрөөж байхыг хичээгээрэй. Хэр цагийг хамтдаа хөгжилтэй сайхан өнгөрөөж чадна түүний сэтгэл зүрхэнд улам тодоос тод ул мөр үлдээж нэгэнт асан бадамласан галыг улам ноцоож өгөх болно.
Хэрэгцээтэй мөнгө, санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлж бай. Тэр чиний асуудлыг шийдэж байна гэдэг нь чамайг өөрийн болгож, хариуцаж явж байна гэсэн мэдрэмж төрүүлж өөрийн нэг хэсэг мэт хандах болно.
Хувцас, хунар худалдан авах үедээ хар зах уруу үнэ хямд гэж харайлгах хэрэггүй. Яваандаа чи түүнд өөрөө өөрийгөө хямдхан, аар саархан юмаар аргалчихаж болдог хялбар амьтан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Иймээс үнэтэй гэлтгүй боломжоороо дэлгүүрээс хувцаслаж, түүнийг дургүй байсан ч аяийг нь олж байгаад авахуулж сураарай.
Түүний дэргэд үргэлж сайхан харагдаж байх хэрэгтэй. Хэдий гэртээ байгаа ч гэлээ эвтэйхэн үсээ янзалж, нүүрээ бүрэн будаж янзалдаггүй юм аа гэхэд нүдээ хөнгөн будаж байх хэрэгтэй.
Залхтал нь өөрийн таргалж буйгаа болон тааламжгүй биен хэсгийнхээ тухай үглэх хэрэггүй. Яваандаа тэр чамайг яг л өөрийн чинь хэлж буйгаар хардаг болж сэтгэхүйд нь чи тэр л янзаар буудаг болчихдог.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
soko
2012 оны 02 сарын 21
hvnii huwtasiig hardag bl muuhai bz dee
кэнзо143
2010 оны 12 сарын 06
minii bodloor ji tgj ih muuhai huwtsasladgui bl ji yu j umssun tuund saihan haragdah bh
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 551
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5452
Энэ сар 14333
Нийт 308941
Та 308941 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 11
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо