Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Өөртөө тохируулж хувцасласан эрэгтэй хүн төлөв төвшин харагддаг
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2010-12-01

suragch soninХувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг. Хувцаслалт нь зөвхөн эмэгтэй хүнд хамаарах зүйл биш. Эрэгтэй хүний хувцас эмэгтэй хүнийхээс бодвол хавьгүй бага хэмжээгээр гоёл, чимэг шаарддаг. Хэдий тийм ч хувцсаа тохируулж өмсөх нь эсрэг хүйстэндээ таалагдах төдий асуудал бус нийгмээ хүндэтгэсэн, хувь хүний соёлын түвшинг харуулсан хэрэг.

- Сайн эд материал, уг хүнд тохирсон сайхан хийц хоёр л эрэгтэйчүүдийн хувцсыг сайхан болгодог зүйлүүд юм.
- Хар өнгийн хослол нь өндөр туранхай эрэгтэйг улам туранхай болгон харагдуулдаг. Тиймээс албан ёсны хүлээн авалт биш бол хувцсандаа өөр өнгийг оруулаарай.
- Бэлтгэлийн өмдийг гагцхүү гэртээ, спортын танхимд, гадаа дасгал хийх үед л өмсдөг. Түүнээс биш айлд очих, дэлгүүр хэсэх гэх мэтэд өмсдөггүй.
- Зарим онцлог зүйлийг харгалздаг байх хэрэгтэй. Дээд хэсгээрээ нарийхан, жадгар өмд маш туранхай эрчүүдэд зохихгүй. Ийм бие галбиртай хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, гадуур цамц өмсвөл илүү аятайхан.
- Өндөр туранхай эрчүүд хэтэрхий урт ч биш. Хэтэрхий богино ч биш пиджак өмсөх ёстой.
- Намхан эрэгтэй хүн хэт богино пальто өмсөх нь тохиромжгүй юм.
- Хүрэм тоодойх, халхайх, пиджак хэт тогдоохойс зайлсхийх нь зүйтэй.
- Цээж бөгтгөр, мөр хавчиг харчуул нэлээд тавиу хийцийн пиджак, тавиу уужуу хүрэм өмсвөл зохино. Хөл майга бол нарийн шуумагтай өмд бүү өмсөөрэй,
- Намхан нуруутай хүн өөр өнгийн өмд, хүрэм өмсвөл улам намсаж харагддаг.
- Зангиаг костюм, цамцныхаа өнгөтэй дүйлгэн тохируулна.
- Дан цулгуй өнгөтэй цамцан дээр толботой, ханан хээтэй эсвэл цулгуй өнгийн гэх мэт ямар ч #«гө, хээтэй зангиаг зүүж болно.
- Цамц харин гоц хурц тод хээ хуартай байвал дурын өнгө, хээтэй зангиаг зүүхээс зайлсхий.
- Тийм тохиолдолд цулгуй өнгийн зангиа, цамцны гоц, содон хээ хуарыг дардаг аж.
- Эрээн өнгийн юм уу ханан хээтэй бас даавуун цамцанд зангиа зүүдэггүй.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
dagi
2011 оны 12 сарын 01
unen zov ,edel bna
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 554
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5455
Энэ сар 14336
Нийт 308944
Та 308944 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 9
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо