Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Эротик дүрд тоглож өөрийгөө “мөнхлөх” хүсэл алга
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2010-12-17

suragch.comМонголын үндэсний олон нийтийн телевизийн "Хэцүү анги" киноны Зулаагийн дүрээр олонд танигдсан залуу жүжигчин А.Ганчимэг өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаад удаагүй байгаа билээ.

suragch.com

suragch.com

suragch.com

suragch.com

suragch.com

suragch.comБлиц анкет:
Нэр: Алтангинжийн Ганчимэг
Дуртай спорт: Агаарын теннис
Хобби: Түлхүүрийн оосор цуглуулах
Дуртай өнгө: Цэнхэр, нил ягаан, шар, улаан
Дуртай кино: "Титаник", "Нууц хадгалагч"
Сонсох дуртай хөгжим: Рок дуунаас бусад бүх дуу
-Анхны дүр болоод жүжигчин болсон талаараа эхлээд сонирхуулаач?
-Би багын л урлагт хайртай хүүхэд байсан. Хүүхэлдэйн театрын жүжгийн дугуйланд суралцахын хажуугаар, циркт уран нугараачийн дугуйланд хүртэл явж байсан./ инээв/
Тиймээс хүсэл мөрөөдлөө дагаад 10 дугаар ангиа төгсөөд СУИС-д шалгалт өгсөн. Бодвол жаахан авьяас байсан юм байлгүй, шалгалтандаа тэнцэж жүжигчний мэргэжлээр суралцах болсон. Харин анхны дүрийн тухайд муурын дүрд тоглосон санагдаж байна. Олны танил болсон бүтээл гэвэл "Халуун сэтгэл" уран сайхны кино. Угтаалын сангийн аж ахуйд болсон аймшигт явдлаас сэдэвлэсэн кино шүү дээ. Олон оюутан түймэрт шатаж амь насаа алдсан эмгэнэлт бодит түүхээс сэдэвлэсэн кино гэхээр хүмүүс санах байх. Энэ кинонд нэгэн оюутны дүрд тоглосон.
-Драмын театр босго өндөртэй гэдэг. Энэ өндөр босготой театрын хаалгаар хэрхэн яаж оров?
-Тийм шүү. Энэ том айлын нэг гишүүн нь болж чадсандаа маш их баярлаж явдаг. Би сургуулиа төгсөхөөс өмнө буюу дөрөвдүгээр сард Драмын театрын босгыг алхсан. Гэхдээ сургуулиа төгсч дипломоо авсны дараа тус театрын албан ёсны жүжигчин болсон.
-Олон сайн жүжигчидтэй хамтран ажиллаж байна. Тэднээс арай илүүтэй хүндэлж явдаг хүн байгаа л байх?
-Би хэн нэгнийг ялгаж хэлмээргүй байна. Өнөөдөр драмын театрт ажиллаж байгаа хүн бүрийг би хүндэлж, тэднээс суралцаж явна.
-Жүжигчин хүн бүрт тоглох юмсан гэсэн мөрөөдлийн дүр гэж байдаг. Таны хувьд?
-Жүжигчин хүн бүр л түүхэн дүрд тоглох дуртай байдаг. Би ч бас адил. Гэхдээ тайзан дээр "Сарны цагаан цус" түүхэн жүжгийн хааны бага хатны дүрд тоглосон. Ирээдүйд түүхэн кинонд дүр бүтээхийг маш их хүсч мөрөөдөж явдаг.
-Хэзээ нэгэн цагт эротик дүрд тоглох санал ирвэл яах вэ?
-Би тайзан дээрээ бол тоглож чадна. Харин кинонд бол үгүй. Хүмүүс залуу насан дээрээ эротик дүрд тоглоод өөрийгөө мөнхлөх хэрэгтэй гэдэг ч би тэгж боддоггүй. Яагаад заавал эротик дүрд тоглож өөрийгөө "мөнхлөх ёстой" гэж. Дүрээ мөнхлөх өөр олон сайхан боломж байна шүү дээ.
-Монголынхоо жүжигчдээс хамт тоглохыг хүсч явдаг хүн бий юу?
-Байлгүй яахав. Ардын жүжигчин П.Цэрэндавга, Д.Мэндбаяр гээд л энэ цагийн мундагуудтай хамтарч тоглох юмсан гэж байнга боддог.
-Өөрөө "Помагите нам 2″ уран сайхны кинонд жирэмсэн эмэгтэйн дүрийг бүтээсэн. Жирэмслэх таалагдсан уу?
-/инээв/ Урд нэг юм тулаад л явж болохгүй, эвгүй юм билээ. Хамгийн хэцүү нь төрж байгаа хэсгийн зураг авалт байсан.
Тэр үед төрнө гэдэг маш хэцүү байдаг гэдгийг мэдэрсэн. Гэхдээ жирэмсэн эмэгтэйн дүрд тоглох надад их таалагдсан шүү.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Ажил, гэр гэж гүйсээр чөлөөт цаг бараг гардаггүй юм. Манай ээж заримдаа чи өглөө эрт гарч яваад л орой харанхуй шөнө орж ирэх юм гээд зэмлэдэг. Хэрвээ чөлөөт цаг гарвал юм бол найзуудтайгаа уулзах дуртай.
-Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Би эхээсээ гурвуулаа. Аав, ээж, эгч, дүү болон хөөрхөн нохойтойгоо хамт зургуулаа амьдарч байна даа.
-Өөрөө их эрх санагдлаа?
-Харин хүмүүс тэгдэг юм аа. Уг нь тийм эрх хүн биш шүү дээ./инээв/
-"Хэцүү анги" кинонд тоглосны дараахан М.Наранмөнх та хоёрыг хосууд гэж ярих болсон?
- Харин тийм яриа гарсан байсан. М.Наранмөнх бид хоёрын дунд хүмүүсийн ярьдаг шиг дотны харьцаа байхгүй.
-Найз залуутай юу?
-Хараахан болж амжаагүй байна. Цаг нь ирэхээр болох байх. Би амьдралаа нэг их төлөвлөөд байх дургүй. Болох ёстой зүйл болдгоороо л болно.
-Ямар эр хүн таалагддаг вэ?
-Надад зоригтой эр хүн маш их таалагддаг.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
odnoo
2011 оны 12 сарын 06
sain jujigchin l dee
odnoo
2011 оны 12 сарын 06
mmm ene chin zastsan zurag bhooo hehe
tsengvvjin
2011 оны 07 сарын 13
ganchimeg oolhon yum aaa hetsvv angi dr onts haragdaagui yum odoo oolhon bnoo tsaashid n uran bvteeliin AMJILT
hi
2011 оны 07 сарын 03
hrin tn my demjij ywdag jujigchin hoorhon shuu amjilt
Baagii
2011 оны 05 сарын 09
chi bol goy jvjigchin shvv bas hoorhon ohin shvv xexe
unen unen unen
2011 оны 03 сарын 29
xxe Naranmonh Ganchimeg 2 chin hosuud sh dee busdaas nuutsaldag l bolhoos... Naranmonh chin manai buur holiin hamaatan ym bnlee. zun bluu de onchin huuhduudiin asrah tow dr neg udaa ochij huuhduudtei odorjin tsug bsn tegehdee ta2 oorsdiinhoo tuhai yria bzdee olnii hel amnaas aihguigeer zorigtoi bail daa za ta 2 too AMJILT
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 27°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 557
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5458
Энэ сар 14339
Нийт 308947
Та 308947 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 8
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо