Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Тамхи жин хасахад нөлөөлөхгүй
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-02-02

suragch.comЭмэгтэйчүүд  турахын тулд багагүй  мөнгө, цаг зав зарцуулж басхvv эрvvл мэндээрээ хохирдог. 

Гэвч дийлэнх бvсгvйчvvд өөртөө хайр найргvй хандаж, хоолоо эрс багасгах, тамхи татах, өлсгөлөн зарласнаар эцэст нь эрvvл мэндээрээ хохирон vлддэг шvv дээ. Харин бид доорхи хэдэн зөвлөгөөг бvсгvй танд зориулъя.
Мацаг барихыг хэтрvvлвэл эрvvл мэндэд хортой

Илчлэг багатай хоол хэрэглээд ч илvvдэл жингээсээ салж чадахгvй байвал эмчийн зөвлөгөөний дагуу долоо хоногт нэг удаа мацаг барих хэрэгтэй. Мацагийн утга нь уураг, нvvрс ус ,тос гээд бvх илчлэг багатай хоол хэрэглэхэд оршино. Мацагийг хэтрvvлж өлсгөлөнгийн шинжтэй болговол турах vр дvн багатайгаас гадна эрvvл мэндэд чинь аюултай. Судалгаанаас харахад их өссөний дараа жин удалгvй нөхөгддөг.   Хоёр долоо хоног өлссөний дараа 15 хоноход 2-4 кг-аар нэмэгддэг аж. Харин мацаг барих ганц жишээ алимаар хооллох. 1,5 гр исгэлэн алим авч тав хувааж хоёр цагийн зайтай иднэ. Алимаар мацаг барих нь маш үр дүнтэй. Өдөрт нэг кг-аас доошгvй жин хасдаг. Мөн vvнтэй адил өргөст хэмх, байцаа, лууван, улаан лоолийг хэрэглэж болох бөгөөд салат болгон наран цэцгийн тостой хольсон ч зvгээр шvv.

Тамхи татсанаар жин буурахгүй

Тамхи таргалахаас сэргийлдэг гэсэн яриа бий. Энэ бол анагаах ухааны ойлголт бус хувь хvмvvсийн санаанаасаа  зохиосон зүйл. Тамхи жирийн бронхитоос аваад хорт хавдар, зvрхний шигдээс мэтийн өвчин vvсгэдэг олон талын аюултай хор. Тамхи  их татдаг хүн туранхай байдаг өвчинтэй холбоотой.

Усаар турж болно

Ус байхад ямар нэг тураах эм тан ууж, калорио тоолж, гоо сайхны салон руу гvйх хэрэггvй. Зvгээр л хэдхэн стакан цэвэр ус ууж заншаад л илvvдэл жинг мартах болно. Бидний биеийн 60-90 хувийг ус эзэлдэг гэдгийг бараг бvгд л мэдэх байх. Гэвч нас ахих тусам хэмжээ аажмаар багасдаг байна.

Бидний биед шингэн дутагдах vед юу болдог вэ? Эхний шинж тэмдэг нь байнга ядардаг болно. Цаашид улам муудаж бие махбодийн ус 5 хувиар буурахад судасны лугшилт тvргэсээд зогсохгvй биеийн дулаан нэмэгддэг. Тэгэхээр ус биеэс хорт бодисуудыг зайлуулж, дархлалын системийг бэхжvvлж, бодисын солилцооны хэвийн vйл ажиллагааг ханган, биеийн дулааныг тогтмол байлгадаг. Мөн ус vе мөчийг тосолж, эд эсийг тэжээж, арьсыг чийглэг толигор болгодог. Гэхдээ юу уух нь чухал. Кофе, цай, сок, компот, хийжvvлсэн ундаа эсвэл архи, дарс мэтийн ундаанууд нь харин ч эсрэгээр бие махбодийг усгvйжvvлж, целлюлит vvсгэдэг. Тиймээс  хийжvvлсэн ундаанаас татгалзаарай.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 18°C
Өнөөдөр
Маргааш
Мягмар
Лхагва
Пүрэв
Ө: 28°C Ө: 13°C Ө: 10°C Ө: 10°C Ө: 19°C
Ш: 10°C Ш: 0°C Ш: -3°C Ш: 0°C Ш: 1°C
Өнөөдөр 561
Өчигдөр 806
Энэ 7 хоног 5462
Энэ сар 14343
Нийт 308951
Та 308951 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 10
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо