Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Super Junior хамтлагийн танилцуулга
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-02-16

suragch.comӨмнөд Солонгосын хөгжмийн зах зээл дээр нилээдгүй том орон зайг эзэлдэг энтертайнмент бол SM зүй ёсоор орно.

 

Энэ энтертайнмент 2005 онд Super Junior нэртэй хамтлагийг байгуулсан. Уг хамтлагийг мөн SJ , SuJu гэж товчилдог. Нийт 13 гишүүнтэй бөгөөд бараг дэлхийн хамгийн олон гишүүнтэй хамтлаг болох байх. Хамтлагийн ахлагч нь LeeTeuk бөгөөд гишүүд нь Heechul , Han Geng , Yesung , Kang-in , Shindong , Sungmin , Eunhyuk , Donghae , Siwon , Ryeowook , Kibum хамгийн сүүлд нь Kyuhyun энэ хамтлагт орсон юм. Байгуулагдсанаасаа хойш янз бүрийн хөгжмийн урсгалаар , ялгаатай сонсогчдод зориулсан дэд жижиг хамтлагуудад салан ажиллаж байсан. MKMF-ээс 4 шагнал мөн Golden Disk Awards-аас 4 шагнал , 2003 онд JTL авснаас хойш MTV Asia Awards-с 2 дахь дуулдаг хамтлаг болон Favorite Artist Korea шагналыг авсан юм.

suragch.com

LeeTeuk, Eunhyuk 2 бол хамтлагийн анхны гишүүд бөгөөд 2000 онд Сөүлд болсон SM-ийн "Starlight Casting System" шалгаруулалтанд орсон юм. 2001 онд SM гадаад дахь анхны шалгаруулалтаа Бээжинд явуулж 3000 гаруй оролцогчдоос Hankyung-ийг авчээ. Мөн жил Yesung-ийг Сөүлийн шалгаруулалтаар авч , SM-ийн ивээн тэтгэж байсан тэмцээнээр Sungmin, Donghae нар тайзан дээр гарч SM-ийн суралцагч нараар сонгогдсон байна. Жилийн дараа Heechul, Kangin нарыг LosAngeles-аас шалгаруулж авсан Kibum-ийн хамт элсүүлж авчээ. Chinchin-ий залуучуудын фэстивалын дуулах тэмцээнээр 2003 онд Siwon-ыг 2004онд Ryeowook-ийг авчээ. 2005онд Shindong сонгогдсон байна.
2003 онд TVXQ-ийг дебютээ хийсний дараахан Lee Sooman захирал удахгүй дахин эрэгтэй хамтлаг гаргана гэж төлөвлөж байгаа тухайгаа интернетээр мэдээлжээ. 2005 оны эхээр Lee Sooman захирал оны сүүлээр 12 залуусаас бүрдсэн хамтлаг байгуулна гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Хамтлагийн гишүүд дебютээсээ өмнө аль хэдийн дэлгэцээр гарцгаасан байв. Сургалтын хугацаанд Heechul, Kibum нар анхныхаа кинонд тоглож , Leeteuk, Yesung, Kang-in, Shindong, Sungmin, Eunhyuk, Siwon нар телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож , Han Geng анхныхаа загварын шоунд оролцсон байв. Heechul 2005 он гэхэд телевизийн олон ангит киноны дараа fm хөтөлж өөрийн байр сууриа аль хэдийн олсон байжээ.

suragch.com

Уг шинэ хамтлагийг O.V.E.R буюу Obey the Voice for Each Rhythm гэж нэрлэгдэнэ гэсэн цуу яриа тарсан байлаа. Хэдийгээр компани нэрийг нь тогтоогүй байсан ч компаний аялал дээр хамтлагийнхан дуулахаас гадна өөр олон авьяастай гэдгээ харуулж байсан учраас Super Junior гэсэн нэрийг өгөхөөр тогтжээ.

suragch.com

2005оны 9сарын 11нд Солонгосын Mnet сувгаар хамтлагаараа B2K-ийн Take It To The Floor дээр бүжиглэж , Han Geng, Eunhyuk, Donghae нар Usher-ийн Caught Up дуун дээр бүжиглэсэн нь албан ёсны анхны телевизийн шоу нь болох байлаа. Гэвч энэ нь 2006оны 5сарын 16хүртэл цацагдаагүй юм. Иймд хамтлагийн анхны телевизийн нэвтрүүлгийг "Super Junior Show" гэж тооцдог юм.

suragch.com

2005оны 11сарын6нд SBS телевизийн хөгжмийн нэвтрүүлэг болох Popular Songs буюу та бүхний сайн мэдэх инкигаёогоор анхны сингль TWINS (Knock Out) цомгоороо анх дебют хийж байжээ. Цомог нь 11сарын8нд онлайнаар гарсан боловч бүтнээрээ 12сарын 5нд худалдаанд гарсан байна. Энэ дебют цомог нь гарсан сардаа 28536 хувь борлогдож 12сард сар бүрийн чартаар 3т орж байжээ.

suragch.com

12сардаа TVXQ-тэй хамтарсан сингль Show Me Your Love-ийг гаргасан байна. Энэ нь борлуулалтаараа тэргүүлж 12сардаа 49945 хувь борлогджээ. 2006оны 2сард 2дахь сингл болох Miracle цомгоо гаргав. Энэ нь Өмнөд Солонгосын онлайн хөгжмийн чарт болон Тайландын олон улсын хөгжмийн чартыг тэргүүлсэн байна. Miracle-ийн дараагаар SM Entertainment Super Junior-ийн шинэ гишүүнийг хайж эхэлсэн байна.

suragch.com

2006оны5сарын23нд 13дахь гишүүн болох 2005оны дууны тэмцээнээс сонгогдсон Kyuhyun-ийг оруулжээ. 5сарын25нд өөрсдийн албан ёсны вэбсайтаараа үнэгүй татахаар өөрсдийн шинэ сингл болох U-г тависан бөгөөд эхний 5цагт 400мянган удаа татагдаж , нийт 1,7сая удаа таталт хийгдэж сервер нь гэмтэж байсан юм байна. U нь нийт 3дуутайгаар мөн оны 6сарын 6нд цомгоороо гарч оны эцэс гэхэд 81мянга гаруй хувь борлогджээ. Энэ хугацаанд албан ёсны фэнклаб нээгдсэн бөгөөд энэ нь E.L.F  буюу Ever-lasting Friends гэсэн нэртэй юм байна. Албан ёсны өнгө нь сувд индранил шиг цэнхэр өнгө болжээ.

suragch.com

U цомог нь хамтлагийн нэр хүндийг маш хурдан өсгөсөн юм. Энэ дуу нь 7сарын 20нд гарсан SM Town-ий анхны цомог болох Dancing Out-д багтсан бөгөөд 8сард 2шагнал авчээ.

suragch.com

Super Junior 2006ондоо "Шилдэг шинэ хамтлаг" , U нь "Оны шилдэг дуу" зэрэг нийт 7шагнал авсан. 2006оны 11сарын 5нд анхны дэд хамтлаг болох Super Junior-K.R.Y байгуулагдсан. Энэ нь 3гишүүнээс бүрдэх бөгөөд анхны дуу нь Hyena (하이에나) телевизийн олон ангит киноны дуу болох The one I love байсан юм. 2007оны 2сард 2дахь дэд хамтлаг болох Super Junior-T байгуулагдсан. 2сарын23нд анхны сингл болох Rokuko нь гарч 2өдрийн дараа анх тайзан дээр гарсан.

suragch.com

2007оны 4сарын19нд болсон машины улмаас Kyuhyun гэмтэж 7сарын дундуур гарах дараагийн сингл Full of Happiness (행복)-аа түүнгүйгээр бичүүлсэн байна. Энэ сингл нь Өмнөд Солонгосын болон Тайландын чартуудад маш хурдан орж , дараагийн сар гэхэд Тайландын олон улсын чартад тэргүүлж эхэлсэн. 8сарын 10 нд дахин осол болж Heechul гэмтсэнээр тэдний Don't Don цомог нь хойшилсон юм.

suragch.com

3сарын дараа гарсан Don't Don нь гарч 164,058 хувь борлогдож Super Junior-ийн хамгийн их борлогдсон цомог болсон бөгөөд 2007 оны цомгийн борлуулалтаараа SG Wannabe-ийн The Sentimental Chord цомгоос 26,940-аар бага борлогдож 2т орсон билээ. Уг цомгийн анхны тайз нь 9сарын сүүлээр KBS-ийн Music Bank -д оролцсон нь юм.

suragch.com

Super Junior-ийн Don't Don нь 2007 оны 11сарын17нд болсон M.NET/KM Music Festival-д 7номинацид нэр дэвшиж 3шагнал , 12сарын 14нд болсон Golden Disk Awards-аас 2шагнал авчээ.

suragch.com

2007оны 10сарын2нд SM Entertainment хятадын зах зээлд оруулахаар Super Junior-ийн 3дахь дэд хамтлаг болох Super Junior-M-ийг гаргасан. Хамтлагийн ахлагчаар Han Geng томилогдсон бөгөөд 2шинэ хятад гишүүнийг авсан. Хятадад маш амжилттай байж чадсан бөгөөд Хонгконгод 2 тоглолт хийж янз бүрийн нэвтрүүлэгт оролцож , рекламанд тоглосон.

suragch.com

Super Junior-T-ийн 5гишүүн Yesung-тай нийлэн  Super Junior-Happy нэртэй бас нэг дэд хамтлагийг гаргаж ирсэн. Super Junior-H 2008оны6сарын 5нд Cooking? Cooking! Дуугаа гаргасан. Энэ хамтлаг 4сар үргэлжлэн 9сарын7нд үйл ажиллагаагаа дуусгасан. Super Junior-T эргэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Японы алдарт инээдмийн хамтлаг болох Moeyan(2эмэгтэйгээс бүрддэг)-тэй нэгдэн SuperJunior-TxMoeyan гэгдэж Rokuko дуугаа Японоор дуулсан.

suragch.com

2009оны 3сарын 12нд 3дахь цомог болох Sorry, Sorry-г гаргасан. Гарахаас нь өмнө 150мянган хувийг захиалсан байв. Худалдаанд гарсан өдрөө 29мянган хувь борлогдсон. 3сарын13нд Music Bank дээр Sorry, Sorry болон Why I Like You дуунуудаараа Comeback Stage хийсэн. 2долоо хоногийн дараа гэхэд 7хоногийн шилдэг дуу болсон байлаа. 5сарын 12нд It's You нэртэй шинэ цомгоо гаргаж It's You дуундаа клип хийсэн. 3хоногийн дараа It's You Drama Version сарын дараа буюу 6сарын15нд It's You Dance Version гэж гаргасан. Энэ клипэн дээр эхлэл хэсэг дээр нь л Kibum гардаг бөгөөд Dance Version дээр нь ерөөсөө гардаггүй юм.

LeeTeuk:

suragch.com

Нэр: Park Jung-soo  박정수  
Тайзны нэр: Leeteuk  이특
Төрсөн огноо: 1983.07.01
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин, МС, Телевиз радиогийн хөтлөгч.
Тоглодог хөгжим: гитар, төгөлдөр хуур, бийтбокс.
Хоолойн төрөл: Тёнор

Kim Heechul:

suragch.com

Нэр: Kim Hee-chul   김희철  
Төрсөн огноо: 1983.07.10
Төрсөн газар: Өмнөд Солонгос , Хонсёнг Гангуон
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин, МС ,Телевиз радиогийн хөтлөгч, загвар өмсөгч.
Тоглодог хөгжим: бөмбөр, төгөлдөр хуур, реппинг.
Хоолойн төрөл: Тёнор.

Hankyung:

suragch.com

Нэр: Hаn Gēng  한경
Төрсөн огноо: 1984.02.09
Төрсөн газар: Хятад , Хэйлонгжианг Мудангжианг
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, загвар өмсөгч.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур
Хоолойн төрөл: Тёнор

Yesung:

suragch.com

Нэр: Kim Jong-woon  김종운    
Тайзны нэр: Yesung 예성  
Төрсөн огноо: 1984.08.24
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Өмнөд Чунчёнг, Чёнам.
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур.
Хоолойн төрөл: Баритон.

Kangin:

suragch.com

Нэр: Kim Young-woon   김영운     
Тайзны нэр: Kang-in  강인   
Төрсөн огноо: 1985.01.17
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин, Телевиз радиогийн хөтлөгч.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, гитар, басс гитар.
Хоолойн төрөл: Баритон

Shindong:

suragch.com

Нэр: Shin Dong-hee  신동희     
Тайзны нэр: Shindong 신동    
Төрсөн огноо: 1985.09.28
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Хойд Гёнгсан, Мунёонг
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин,  радиогийн хөтлөгч, МС.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, бийтбокс, реппинг.
Хоолойн төрөл: Басс

Sungmin:

suragch.com

Нэр: Lee Sung-min 이성민.
Төрсөн огноо: 1986.01.01
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Гояанг, Илсан.
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин, радиогийн хөтлөгч.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, гитар, басс гитар, бөмбөр.
Хоолойн төрөл: Тёнор.

Eunhyuk:

suragch.com

Нэр: Lee Hyuk-jae 이혁재
Тайзны нэр: Eunhyuk 은혁
Төрсөн огноо: 1986.04.04
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Гояанг, Ниүнгок.
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин,  радиогийн хөтлөгч, МС.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур.
Хоолойн төрөл: Тёнор.

Donghae:

suragch.com

Нэр: Lee Dong-hae 이동해
Тайзны нэр: Donghai
Төрсөн огноо: 1986.10.15
Төрсөн газар: Өмнөд Солонгос , Жоллонамдо , Мокпо
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, гитар, реппинг.
Хоолойн төрөл: Тёнор.

Siwon:

suragch.com

Нэр: Choi Si-won 최시원.
Тайзны нэр: Cui Shiyuan.
Төрсөн огноо: 1987.02.10
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл.
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин , загвар өмсөгч.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, бөмбөр.
Хоолойн төрөл: Баритон.

Ryeowook:

suragch.com

Нэр: Kim Ryeo-wook 김려욱
Тайзны нэр: Lixu
Төрсөн огноо: 1987.06.21
Төрсөн газар: Өмнөд Солонгос , Инчонь.
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин, ая зохиогч.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур.
Хоолойн төрөл: Тёнор

Kibum:

suragch.com

Нэр: Kim Ki-bum 김기범
Төрсөн огноо: 1987.08.21
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл.
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин , загвар өмсөгч.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, реппинг.
Хоолойн төрөл: Басс

Kyuhyun:

suragch.com

Нэр: Cho Kyu-hyun 조규현
Тайзны нэр: Guixian
Төрсөн огноо: 1988.02.03
Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл
Ажил мэргэжил: дуучин, бүжигчин.
Тоглодог хөгжим: төгөлдөр хуур, кларнет(бялар).
Хоолойн төрөл: Басс

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
soko
2012 оны 02 сарын 24
superjunior xamtlagiin bugd xoorxon l doo geXDEe lee teuk iluu xoorxon bi iluu ixeer shutdeg
uranbileg
2012 оны 02 сарын 16
hey tr leeteukiin dugaariig mdn gsen neeree yumuu
Hulan
2012 оны 02 сарын 16
bas zondoo tsarailag bsh Eun Hyuk gd ih hoorhon ah bi EUN Hyuk iin shuten bishregch gantshan lee teuk hoorhon bish
uranbileg
2012 оны 02 сарын 12
EENJI JI DUGAARIIG N YJ MEDDIIN HARIU
eenji
2012 оны 02 сарын 04
leeteuk hamtlagiin ahlagch bhguu yu deerees bas oolhon bi dugaariig ni medne
ulzzang
2012 оны 01 сарын 23
lee teuk l tsarailag ym bna busad ni arai l bishee
julia
2012 оны 01 сарын 12
lee teuk hoorhon yum bnoo
latoya
2012 оны 01 сарын 07
xeden xogshin gomo oxidoor yadag bnaa medeelleee shinechleeecheee
anu
2011 оны 11 сарын 24
Lee Teuk xamkiin xoorxon boy jamd amjild xucie
d
2011 оны 10 сарын 31
ariuka bayrla tehde er ni bol gaigvi shvvvv
ariuka
2011 оны 07 сарын 24
yoooooooooo enees hoorhon howguud manai mongold bga sh de
........
2011 оны 06 сарын 03
kibum hamgin hoorhon n ymaaa
udval
2011 оны 06 сарын 03
leeteak l huurhun uhaanti starking deer hutludug sht
uni
2011 оны 04 сарын 22
hamgiin goe hamtlagshd, eunhyuk, sungmin, heechul gl bugd huurhun, superstreet.wordpress.com ene mongolian fansite ni shuu huuhduudee
hongoroo
2011 оны 04 сарын 16
neeree bugd goy. Shindong l huurhun shuu xxex
selena
2011 оны 04 сарын 10
super junior bol kpop-n hamgiin goe hamtlag , uur heleh ch ug alga, superstreet.wordpress.com fansinte ni shuu huuhduudee
ms
2011 оны 03 сарын 29
ymar oluula ymbe svrtei ym bishvv hoorhon ymaaaaaaa
kim shi
2011 оны 03 сарын 25
tsaashdin urlagt n amjilt husie kim shi love super junior shing dong uheereiiiiiiiiiiii
heemin~
2011 оны 03 сарын 05
shindong d l durguieee!!! bi heechul ig yroosoo oilgodoggvi ymaa...yaj yvjagad jess-tei verhchihdeg bnaa???jess shoo dee!!!neeh so koolkon maknea kyuhyun egduutei gediin amjeelt suju meen
hongoroo
2011 оны 02 сарын 25
huue ee Narushika!!!!!barag hamgiin olon gishuuntei hamtlag gsn bn shdee. ymar yg tiim geed helchee yu!!!!!!!!!!!!!!!! neeree l gogo hamtlag tiim ee?? kkk
Narushka
2011 оны 02 сарын 25
Bi ene hamtlagiig sonsg ih gogo shu. Sorry ghde ene taniltsuulgiig n bichsen hund handahad! barag delhiin hamgiin olon gishuuntei hamtlag gej bichsen bhiin ene chin yu gsen ug ve? jisheen yopond 48 gishuuntei ohidiin hamtlag. 14 gishuuntei bous group geh metchilen bhad yunii chin delhiin hamgiin olon gishuuntei hamtlag bol super junior gej bichxen ene we?...Sorry ghde hiij bga ajilda anhaaralt bj surnuu gj zuwli!.
anuka
2011 оны 02 сарын 16
I LoVe SuPeR JuNioR!!
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 347
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1102
Энэ сар 15567
Нийт 310175
Та 310175 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо