Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
С.Жавхлан: Би уран бүтээлээ орхиогүй
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-02-16

suragch.com"Гал үндэстэн" холбооны тэргүүн  дуучин МУГЖ С.Жавхлан, "Хөх Монгол" бүлгэм, "Тэнгэрийн сувд Монгол" бүлгэмийн Удирдах зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд  мэдээлэл хийсэн талаар бид мэдээлсэн.

С.Жавхлан тэргүүтэй "Гал үндэстэн" холбооныхон  "Илжгэн" хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баяраар төр түмний золголт хийхээр  УИХ-ын гишүүд, яам тамгын газрын дарга нарт уриалга хүргүүлсэн боловч тэдний хүсэлтийг нэг ч гишүүн хүлээж аваагүй,  гудамжны гуйлгачинг сар шинээр гэртээ  оруулдаггүй биз дээ гэх утгатай хариуг зарим гишүүд унагажээ. Харин дуучин МУГЖ С.Жавхлан сар шинээр  өмнө сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Чингэлтэй дүүргийн 40-өөд айлаар зочилж, настан буурлуудаа хүндэтгэн золгосон тухайгаа ярьж байсан. Түүнтэй хэдэн хором ярилцсанаа хүргэе.

-Та сүүлийн үед уран бүтээл гэхээсээ холбооны ажилдаа цаг заваа зарцуулаад байна уу?
-Холбооны ажил маань их байгаа нь үнэн. Гэхдээ би уран бүтээлээ орхиогүй. Удахгүй "Нутгаа санасан Монгол" нэртэй шинэ цомог гарна.

-Та яриандаа  колонийн хувцас өмсөж, боолын ажил хийж байна гэж олонтаа дурдлаа л даа?
-Бид дэлхийн хөгжлийг дагаж, дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхаж, хүн төрөлхтөнтэй ижил хувцас өмсч байна гэж байгаа ч  өөрийн гэх юмгүй, бусдад уусч байна. Колоний хувцас өмсч, гадаад үг хэрэглэсэн хүн мундаг хүн юм уу.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд үндэсний хувцсаа өнөө хэр нь хадгалан үлдсэн жишээ олон. Гэхдээ бидний тэмцлийн ачаар энэ жилийн сар шинийн  баяраар монгол түмний маань 70-80 хувь нь үндэсний хувцасаа өмссөн нь үнэхээр монгол уламжлал сэргэж буйн тод  жишээ. Харин үндэсний хувцсаа өмсөөгүй  нь ичсэн болов уу. Хүчирхэг байхын тулд Монгол үндэстэн бусдаас ялгарах ёстой.

-Та Д.Зоригт сайдад золголт хийх хүсэлтээ тусгайлан өгсөн юм уу?
-Бусад гишүүдтэй л адил хүсэлт өгсөн. Би Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсны хувьд  тус тойргоос сонгогдсон түүнтэй санал бодлоо солилцох хүсэлт тавьсан юм. Харин сар шинийн баяраар ах дүү хамаатан садан л ирдэг биз дээ. Гудамжны гуйлгачинг хүлээж авахгүй гэх утгатай юм хэлсэн. Ард түмнээс сонгогдсон юм бол, ард түмний өмнө үүд хаалга нь нээлттэй байх  ёстой бус уу.

-Та ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
-За бараг үгүй биз дээ. Надад сонгуульд өрсөлдөхөөс илүү хийх ажил их байна.

-Улс төр бохир болохоор та шантарчихсан уу?
-Шантарсан мохсон зүйл огтхон ч байхгүй. Би  2000, 2004, 2008 онд сонгуулийн сурталчилгаанд явж, Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч  ард түмэндээ дуун хадгаа өргөн барьж явсан. Тэр л үед нэг зүйлийг ойлгосон юм. Улстөрчид гэдэг ард түмнийг яаж хуурч мэхэлж, доромжилж байна вэ гэдгийг. Тэд өөрсдөө ард түмнийг цуглуулж чадахгүй болохоороо урлагийнхан биднээр халхавч хийдэг байхгүй юу. Тэр үед би ард түмнийхээ төлөө, жинхэнэ сэтгэл зүрхээ зориулж ажиллах хэрэгтэй юм байна гэж бодож байлаа. Тийм ч учраас би "Гал үндэстэн" холбоогоо байгуулж, тэмцэж байна.

-Таныг хүмүүс заналхийлсэн гэсэн. Чухам ямар заналхийлэл ирээд байдаг юм бэ?
-Дарамтлах бол энгийн л үзэгдэл болсон. Өдөр тутам янз бүрийн байдлаар заналхийлж байна шүү дээ.

-Хэтэрхий туйлширч байна гэх шүүмжлэлийг та олонтаа сонссон байх?
-Харин тийм ээ. Намайг туйлширч байна, тэнэг хүн шиг ярьж байна, дуугаа л дуулаад явахгүй гэх шүүмэлэл зөндөө. Гэтэл би Монгол Улсын л иргэн хүн. Харж, сонсч, мэдэрч байгаа зүйлээ хэлж ярьж, шүүмжлэх эрх надад бий. Гэхдээ би хэзээд төр түмнээ биширч дуулсаар явах болно.

-Гэр хорооллыг оронсууцжуулна гэж яриад байдаг. Гэтэл та гэрт амьдраад байдаг?
-Бид хэдэн шавар байшин босгоод сайн зүйлд хүрсэн нь хаана байгаа юм бэ. Улсын нийслэл гэчихээд утаа, түгжрэл, бухимдал гээд хамаг муу бүхэн цугларчихаж. Нэг л дэлхийн брэнд ярьсан хүмүүс байх юм.

-Гэгээн Валентины өдөр тэмдэглэдэг үү?
-Сүүлийн үед энэ олон баярууд хэрээс хэтэрлээ. Чингис хааныхаа сургаалиас нэгийг ч цээжээр мэдэхгүй байж гадаад нэртэй хүний баярыг тэмдэглэнэ гэдэг тэнэг хэрэг. Үнэхээр хайрын өдөр гэж байдаг юм бол өдөр болгон л хайрын өдөр байх ёстой. Түүнээс биш нэг өдөр хайрлачихаад бусад 364 хоногт нь хайргүй байх юм уу. Монголоо өөрчлөхийн тулд бид энэ төөрөлдсөн олон баяр тэмдэглэхээ болъё.

-Хэзээ ч энэ баярыг тэмдэглэж байгаагүй гэж үү?
-Тэмдэглэж байгаагүй. Гэхдээ яахав, цагаан зээрийн хажууд гүйж явсан хүн гэдэг шиг хотод анх орж ирэхдээ их ичиж байлаа. Яаж хотын шиг болох вэ, ямар хувцас өмсөх вэ гээд. Мэдээж колонийн форм өмсч байсан. Сүүлд нь бодоод байх нь ээ би хотынх биш, хөдөөнийх биш Монгол хүн юм байна гэдгийг  ухаарсан.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 350
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1105
Энэ сар 15570
Нийт 310178
Та 310178 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо