Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Н.Ялалт: Би орчуулгын киноны төрөлд байх ёстой хүн
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-02-17

suragch.com"Шөнө дундын бүжиг" жүжгийн Хавх, "Хориотой жүжиг"-ийг Тэмүүлэн, "Зуны шөнийн зүүд"-ийн Дмитрийгийн дурд тоглож олны танил болсон жүжигчин Н.Ялалттай ярилцлаа.


-Сүүлийн үед таныг тайзан дээр харахаа болилоо. Энэ нь дуу оруулагч болсонтой чинь холбоотой болов уу?
-Магадгүй л юм. Миний хувьд Соёл урлагийн их сургууль төгсөөд л орчуулгын киноноос салаагүй. Анх Үндэсний телевизийн кино редакцид орчуулгын киноны жүжигчнээр ажиллаж байлаа. Одоо хувийн продакшнд энэ чиглэлээр уран бүтээл хийж байна. Сүүлийн үед ил гарч ямар нэгэн жүжиг кинонд тоглоогүй болохоор зарим хүн сураг ажиг тавьдаг байх.

-СУИС төгсөөд л кинонд дуу оруулж эхэлжээ. Тэгэхээр туршлагатай болоо биз?
-Ер нь өөрийгөө энэ тал дээр дажгүй гэж боддог шүү. Ямар ч байсан хамт олныхоо дунд байр сууриа олж чадсан. Н.Ялалт гэдэг хүн орчуулгын киноны төрөлд байх ёстой юм аа гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө гэж боддог.

-Ер нь орчуулгын киноны төрөлд өрсөлдөөн хэр байна вэ?
-Хүчтэй байна. Телевизийн кино албад, дуу оруулагч жүжигчдийн хооронд уран бүтээлийн гэгээн цагаан өрсөлдөөн байна. Мэдээж аливаа зүйл өрсөлдөөнгүйгээр урагшилна гэж юу байхав.

-Тэгвэл Н.Ялалт ялалт, ялагдлыг хэрхэн хүлээж авдаг бол?
-Би одоогоор ялагдаж үзээгүй байна. Уран бүтээлээрээ дандаа л ялалт байгуулдаг. Энэ зөвхөн миний гавъяа биш л дээ. Хамт олны минь түшиг их байгаа. Гэхдээ яагаад ч юм бэ миний оролцсон уран бүтээл бүхэн амжилттай болдог. Тэгэхээр би азтай хүн. Сайхан ялалтуудаар амьдрал маань дүүрэн байна.

-Тэр дундаас хамгийн том ялалт нь юу байв?
-Би драмын театрын "Шөнө дундын бүжиг" жүжигт тоглосон. Намайг бэлтгэл хийж эхэлснээс хойш гурван өдрийн дараа хяналтаар орох байлаа. Яагаад ч юм тоглож байсан хүн нь болиод би оронд нь тоглосон. Тэгэхэд маш богинохон хугацаанд тухайн жүжгийг босгосон. Өөрийн сайндаа ч биш л дээ. Надад итгэж байсан хүмүүсийн сэтгэл намайг босгосон хэрэг. Тэр жүжиг маань амжилттай болсон. Энэ миний хамгийн том ялалт байсан гэж боддог.

-Ер нь тайзны бүтээлээ дагнаад явбал илүү нэр хүндтэй байх юм биш үү?
-Би тайзан дээр байх дуртай хүн л дээ. Харамсалтай нь чөлөөт уран бүтээлч болохоор театр, продакшнуудын жүжигт тоглох боломж олдохгүй юм. Гэхдээ орчуулгын киноны жүжигчид дундаа бол азтай хүн шүү. Нэлээд олон кино, жүжигт тоглочихсон.

-Тэдгээрээс хамгийн ур чадвар шаардсан бүтээл юу байсан бэ?
-Их олон бүтээл байна л даа. Түүнээс "Бөгжний эзэн" киноны гурван анги надад их хэцүү санагддаг юм. Снигол гэж нэг муу амьтан байдаг даа. Тэрний дууг хийсэн. Хоолойгоо шахаж байгаад их төстэй дуугарахыг хичээсэн. Эхэндээ гурван өгүүлбэр хэлээд л огиулдаг байсан. Сүүлдээ арай гайгүй болсон. Тэр бүтээл сайн болсон гэж боддог шүү.

-Ер нь орчуулгын кино таныг юугаараа татсан юм бэ?
-Хүнд хамгийн чухал зүйл нь хамт олон шүү дээ. Орчуулгын киноны хамт олон маань намайг бүчээд авч байна. Яг л миний хамаатан садан шиг. Тийм болохоор эднээсээ салахад хэцүү. Харин тайз, дэлгэцийн салбарт би ганцаараа хэн наашаа гэнэ тийшээ тэнээд л явна даа. Чөлөөт уран бүтээлч нэр зүүх нэг талаараа хэцүү л дээ. Миний хувьд орчуулгын кинонд тоглосноор муудсан юм алга. Харин ч жүжигчний хувьд ур чадвар сайжирч байна гэж боддог. Яагаад гэвэл би дэлхийн шилдэг кинонуудад дуу хийдэг. Тэр ч утгаараа чадваржиж байгаа.

-Мөн нэг хэсэг хөтлөгч хийж байсныг чинь санаж байна?

-Хүнд сэтгэл байхад болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Би зүгээр нэг хийссэн амьтан энд тэнд явж юм юм сэглэж хаяагүй. Харин боломж гараад олдсон уран бүтээлээ чанартай сайн хийх юмсан л гэж бодож явдаг. Жүжигчид бол зуурсан гурил шиг байх ёстой гэж багш маань ярьдаг. Би юу л бол юу хийж үзмээр санагддаг. Надад боломж олдвол юу ч хамаагүй хийнэ. Хэлбэр загвар хөөж юм юм руу үсчиж байгаа хүн олон л байна.

-Муу орчуулгатай кино их байна л даа. Та тэднийг сонсоод юу гэж боддог вэ?
-Ээ чааваасаа гэж уулга алддаг. Үг яриаг нь хольсон арай биш юмнууд их байдаг шүү. Тэгснээс англи хэлээр нь үзчихсэн дээр биз дээ. Тайлбар төдий орчуулгатай юмнууд зөндөө л байдаг. Гэхдээ одоо яахав дээ. Ардчилсан нийгэм буруу, муу муухай юм хийсэн ч тухайн хүний эрх болохоор яаж ч чадахгүй л юм байна.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 350
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1105
Энэ сар 15570
Нийт 310178
Та 310178 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо