| Мэдээлэл нэмсэн: 2011-03-20 |
Уншигч та бүхэндээ үргэлж шинэ басхүү нууцхан бүхнийг задалдаг "Нууц дуран" булангийнхаа ээлжит зочныг танилцуулж байна. Энэ удаад манай уншигчдад төмөр хүлэгээ танилцуухаар ирсэн зочин бол "Crush Bash" хамтлагийн дуучин О.Дөлгөөн юм. Тэрбээр "Infiniti FX 35" загварын машинаа одоогоос дөрвөн сарын өмнө 42 сая төгрөгөөр үнэ цохиж авчээ. Энэхүү төмөр хүлэг нь түүний дөрөв дэх унаа. Дөкийн хувьд жолооч болоод хоёр жил болсон бөгөөд замын хөдөлгөөний дүрмээ чамгүй сайн сахидаг юм билээ.
Өндөр: 180 см
Жин: 75 кг
Дунд сургууль: 52-р дунд сургууль
Харин тэдний уран бүтээлийн талаар сонирхоход "5in1" нэртэй дууных нь клипны зураг авалт дууссан талаар ярьсан. "Нэгүн" хамтлагийн Окигийн ая, ZZ-ийн шүлгээр бүтсэн энэхүү дууны клипийг "Wanted" энтертайнментийнхэн дүрсжүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхээр үзэгчдийн хүртээл болно гэсэн. Ямартай ч шинэ залуу уран бүтээлчдийн хийж буй уран бүтээл танд таалагдах биз ээ. Тэдний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.














| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


