Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Хошиказэ сайн дураараа сумог орхихгүй гэв
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-04-14

www.suragch.com"Даваа наймаалцах" хэрэгт холбогдсон сумочдын тоог хоёроор нэмсэн макүүчи зиндааны Сококурай болон жюүрё зиндааны бөх Хошиказэ нарын талаар Японы сумогийн холбооны удирдах зөвлөл хэлэлцэж, бусад сумочдын адил өөрсдийн хүсэлтээр зодог тайлах шийтгэл хүлээлгэжээ. 

Өөрийн хүсэлтээр гэж байгаа боловч албан хүчээр зодог тайлах өргөдлөө өгөх шаардлага тулгаж байгаа нь хөөсөнтэй ялгаагүй юм. Өвөрмонголын сумоч Сококурайн дэвжээний ояката Арашио болон Хошиказэгийн харьяалагддаг Огурума дэвжээний ояката нар ч ялгаагүй бөхчүүдээ хянаж, удирдаж чадаагүй шалтгаанаар шийтгэл хүлээсэн байна.

Сококурай, Хошиказэ нар хоёул өргөдлөө өгөхгүй хэмээн мэдэгдсэнээс гадна Сококурай хуулийн байгууллагад хандана гэжээ. Тэрбээр "Мөрдөн байцаалт сэжигтэй санагдаж байна. Мэдээж би өргөдлөө өгөхгүй. Өмгөөлөгч хөлслөн авч, үнэнийг илчлэх болно" хэмээсэн байна. Харин Хошиказэ "Мөрдөн байцаалтыг зохих ном журмын дагуу явуулаагүй байж хэн нэгний амьдрал, хувь заяаг шийдэж болохгүй биз дээ. Ямартай ч би ямар ч өргөдөл бичихгүй" гэжээ.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 354
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1109
Энэ сар 15574
Нийт 310182
Та 310182 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 11
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо