Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Ерөнхийлөгч цэргүүдтэй “Тусгай салаа”-г үзэв
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-04-21

www.suragch.com"Тэнгис" кино театрт өчигдөр баахан "цэргийн хүүхдүүд" цугларч олны сонирхлыг татав. 

Учир нь өчигдөр Батлан хамгаалах яамнаас "захиалж", цэргүүддээ "Тусгай салаа" уран сайхны киног үзүүлсэн юм байна. Хамгийн сонирхолтой нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргүүдтэй цуг энэ киног үзэж сонирхжээ. Эрхэм Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд хүүхэд залуусыг цэрэг, эх оронч хүмүүжилд уриалан дуудсан батлан хамгааалах салбарын хамгийн том сурталчилгаа болж чадсан киног үзэхийг Батлан хамгаалах яамнаас урьсан бололтой. Ерөнхийлөгч уг киног дуртайяа ирж үзэж сонирхсон бөгөөд албан байдлаар олонд зарлаж, тунхаглалгүйгээр театрт тухлаад гарч.
Зэвсэгт хүчний ерөнхий командлагч киног үзэж сонирхохын зэрэгцээ цэргүүд болон киноны уран бүтээлч, гол дүрийн жүжигчидтэй энгийн яриа хөөрөө өрнүүлжээ. Тэрбээр хэдийгээр киноны бүх ангийг үзэж чадаагүй ч гэсэн олон нийтийн анхаарлыг ихэд татаж, цэрэг, эх оронч хүмүүжлийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой болсон гэж онцолсон байна. Дуртай киноныхоо үргэлжлэлийг Ерөнхийлөгчтэйгээ зэрэгцэн үзсэн байлдагчид ч тун баяртай байж. Бүгд л "Тусгай салаа" киноны фенүүд байсан болохоор киног шимтэн үзэж, Дэндэвийн "Ааваа дурсана" дуугаараа од болсон Т.Эрдэнэбаяр дуугаа дуулахад нь нижигнэтэл дагаж дуулж, дахиулахыг хүсч байсан гэнэ шүү.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 356
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1111
Энэ сар 15576
Нийт 310184
Та 310184 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо