| Мэдээлэл нэмсэн: 2011-04-23 |

Шинэхэн мэдээллийг уншихаар тэсэн ядан хүлээж байгаа хүүхдүүддээ энэ өдрийн мэнд! Содоо миний бие дэлхийд ид од болж байгаа хамтлаг, дуучин, киноны талаар мэдээллийг орчуулж хүргэдэг билээ. Энэ дугаарынхаа аялалд гарахад бэлэн үү, найзуудаа!
Өсвөр насныханд зориулсан Солонгосын олон ангит кино болох "Dream high" буюу "Мөрөөдлөөс ч илүү" киноны гол дүрийн жүжигчдийг танилцуулж байна. Мөн хүүхдүүдээс дараагийн дугаарт хэнийг орчуулуулмаар байгаа талаар санал авахад "SS501", "A.N.JELL", Miley Cyrus, "Big bang" зэрэг уран бүтээлчдийн талаар танилцуулга гаргахыг хүссэн билээ. Харамсалтай нь эдгээр уран бүтээлчдийн талаар танилцуулга манай сонины өмнөх дугааруудад гарсан болно. Иймд өөр ямар хамтлаг дуучдын талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа 9605-3509 дугаар руу ирүүлээрэй.
Бүжгийн талбарт ямагт NUMBER 1 Jason


Нэр: Jang Wooyoung
Мэргэжил: Дуучин, жүжигчин
Төрсөн огноо: 1989.04.30
Нас: 22
Төрсөн газар: Пусан
Өндөр: 178см
Жин: 65кг
Орд: Үхэр
Цусны бүлэг: В
Харьяалагддаг агентлаг: JVP entertainment
Тэрээр "2PM" хамтлагийн гишүүн бөгөөд интернэтээр аялаж, хөгжим сонсох дуртай. Мөн бүх төрлийн хоолонд дуртай бөгөөд түүний онцгой авьяас нь бүжиглэх юм.
Хайр татагч гэнэн цайлган Kim Pilsook


Нэр: Lee Ji Eun
Мэргэжил: Дуучин, жүжигчин
Төрсөн огноо: 1993.05.16
Нас: 18
Төрсөн газар: Сөүл
Өндөр: 162см
Жин: 42кг
Орд: Үхэр
Цусны бүлэг: А
Оролцсон телевизийн нэвтрүүлэг:
- 2011 онд "SBS" телевизээс зохион явуулсан "Welcome to the show"
- 2011 онд "KBS2" телевизийн "Мөрөөдлөөс ч илүү" ОАК
Lee Ji Eun буюу Pilsook нь Dongguk-ын их сургуульд сурдаг бөгөөд чөлөөт цагаараа ном, сонин, сэтгүүл унших дуртай гэнэ.
Ой модыг найгуулагч Song Sam Dong



Нэр: Kim Soo Hyum
Мэргэжил: Жүжигчин
Төрсөн огноо: 1988.02.16
Нас: 23
Төрсөн газар: Инчон
Өндөр: 180см
Жин: 65кг
Орд: Хонь
Цусны бүлэг: В
Харьяалагддаг агентлаг: Keyeast
Оролцсон телевизийн кино:
- 2011 онд "KBS2" телевизийн "Мөрөөдлөөс ч илүү"
- 2010 онд "SBS" телевизийн "Giant" нэвтрүүлэг
- 2009 онд "SBS" телевизийн "Аавын байшин" УСК
- 2008 онд "KBS2" телевизийн "Jungle Fish" УСК
- 2007 онд MBC-ийн "Kimchi Cheese Smile" зэрэг кино, нэвтрүүлэгт оролцсон.
Kim Soo Hyum нь чөлөөт цагаараа ном уншиж, кино үзэх дуртай гэнэ.
Хайрын төлөө юу ч хийхээс буцахгүй Jin Gook


Нэр: Taecyeon
Мэргэжил: Дуучин, жүжигчин, загвар өмсөгч
Төрсөн огноо: 1989.12.27
Нас: 23
Төрсөн газар: Сөүл
Өндөр: 185см
Жин: 76кг
Орд: Үхэр
Цусны бүлэг: АВ
Харьяалагддаг агентлаг: JVP entertainment
Тоглосон кино:
-2011 онд "KBS2" телевизийн "Мөрөөдлөөс ч илүү"
-2010 онд "KBS2" телевизийн "Үнсгэлжингийн эгч"
Taecyeon нь 7 нас хүртлээ Massachusetts-ийн Bedford-д амьдарч байжээ. Одоо тэрээр Нью-Йорк хотод загвар өмсөгч, мөн Солонгосын "JVP" энтертайнмэнтэд жүжигчнээр ажилладаг байна. Тэрээр чөлөөт цагаараа хоол хийх, хөгжим сонсох, цанаар гулгах, жинс өмсөх дуртай гэнэ. Жинс бол түүний хувьд амьдралынх нь нэг хэсэг. Мөн тэрээр англи хэлтэй.
Мөрөөдлөөс ч илүү мөрөөдөлтэй Go Hye Mi


Нэр: Bae Su Ji
Мэргэжил: Дуучин, жүжигчин
Төрсөн огноо: 1994.10.10
Нас: 17
Төрсөн газар: Пусан
Өндөр: 166см
Жин: 47кг
Орд: Жинлүүр
Цусны бүлэг: В
Харьяалагддаг агентлаг: J.Tune entertainment
Su Ji чөлөөт цагаараа ном унших, хөгжим сонсох, зураг авах дуртай гэнэ. Багад нь эцэг эх нь АНУ-руу явж, тэндээ 6 жил амьдарсан байна. Тэрээр Солонгост 6-р ангиасаа ирж суралцжээ. Su Ji 2010 онд "Samsung", Anycall" зэрэг утасны рекламанд тоглож, 2011 онд "Dream high" буюу "Мөрөөдлөөс ч илүү" кинонд Go Hye Mi хэмээх охины дүрдийг маш чадварлаг бүтээжээ.
Зөөлөн сэтгэл хар санаа Yoon Beak Hee


Нэр: Ham Eun Jung
Мэргэжил: Дуучин, жүжигчин
Төрсөн огноо: 1988.12.12
Нас: 23
Төрсөн газар: Сөүл
Өндөр: 167см
Жин: 47кг
Орд: Хонь
Цусны бүлэг: О
Харьяалагддаг агентлаг: Core contents media
Оролцсон телевизийн кино:
-2011 онд "KBS1" телевизийн "King Geun chogo"
-2011 онд "KBS2" телевизийн "Мөрөөдлөөс ч илүү"
-2010 онд "SBS" телевизийн "Coffee house", "Цагаан"
-2008 онд "Cosa" буюу "Үхлийн хонх"
-2006 онд "MBC" телевизийн "Goong", "The world of silence", "He Bar"
-2005 онд "SBS" телевизийн "Сайн уу, багшаа", "The Beast and the Beauty"
-2004 онд "SBS" телевизийн "Газар"
-2002 онд "Madeleine"
-1999 онд "A rong's big expeditiom" зэрэг кинонуудад тогложээ.
Ham Eun Jung нь "T-ARA" хамтлагийн гишүүн. Тэрээр Dongguk-ын урлагийн их сургуульд суралцдаг. Түүний хобби нь телевиз үзэх, загварын сэтгүүл унших, морь унах дуртай.
"Dream high" киноны үргэлжлэл 2011 онд дэлгэцнээ гарна








Энэхүү киноны үйл явдал нь Go Hye Mi болон түүний найз Yoon Beak Hee, Jin Gook, Song Sam Dong нар Солонгосын "Кирин" урлагийн их сургуульд хэрхэн тэмцэж орж байгаагаар эхэлдэг. Go Hye Mi бол байгалиас заяасан сайхан уянгалаг, дуурийн хоолойтой нэгэн. Түүний аав нь мөнгө зээлдүүлэгч нараас мөнгө зээлж, бизнесээ өргөжүүлсэн ч хэсэг хугацааны дараа дампуурч хоёр охиноо орхиж, гадаад руу эгчээсээ мөнгө авахаар нуугдаж явна. Hye Mi аавынхаа өрийг дарахын тулд "Кирин" урлагийн их сургуульд мөнгө хүүлэгч нарын албан шахалтаар орох болно. Харин Yoon Beak Hee, Go Hye Mi-гийн сайн найз бөгөөд түүнийг хүмүүс Hye Mi-гийн сүүдэр гэж нэрлэнэ. Beak Hee энэ нэрэнд эмзэглэлгүй харин ч таатай хүлээж авдаг. Нэг өдөр Hye Mi Beak Hee-д "Кирин" урлагийн их сургуулийн шалгаруулалтанд орох тухайгаа хэлэхэд Beak Hee ч мөн адил түүнийг дагаж орохоор болдог. Jin Gook бол өндөр албан тушаалтай хүний хүүхэд. Түүний эцэг нь парламентын гишүүний төлөө хүүгээ гаргуунд гаргаж, тэрээр эцэггүй юм шиг л амьдардаг. Jin Gook-ийн найз "Кирин" урлагийн их сургуулийн шалгаруулалтанд орохоор түүнийг дагуулж очно. Санамсаргүй тохиолдлоор найз нь шалгаруулалтаасаа хоцорч, Jin Gook найзыгаа аргалахын тулд галын хор шүүгчид рүү цацангаа бүжиглэнэ. Ингэснээр сургуулийн захирлын хараанд өртөнө. Киноны дараагийн гол дүр бол мэдээж "Ой модыг найгуулагч" Song Sam Dong. Тэрээр ээжтэйгээ хамт хөдөө тосгонд амьдардаг бөгөөд эцэг нь дуучин байсан ч ээжийг нь гомдоосон учир сайхан хоолойгоо бусдаас нууж явдаг нэгэн. Ингэснээр Go Hye Mi, Jin Gook, Song Sam Dong нарыг "Кирин" урлагийн их сургуулийн захирал "Түр ангид" оруулах санал тавина. Үүнийг сургуулийн гүйцэтгэх захирал дургүйцсэн ч өөрийн байр сууриар дэнчин тавьж тэднийг түр ангид оруулна.
Киноны гол баатрууд маань түр ангиас урлагийн анги руу дэвшин суралцаж, мөн тэдний хооронд хэрхэн хайр дурлалын харилцаа үүсч байгаагаар үргэлжилнэ.
"Dream high" буюу "Мөрөөдлөөс ч илүү" хэмээх киноны продюссерээр нь Bae Yong Joon, Park Jin Young нар хамтран ажилласан байна. Зохиолыг Park Hye, Ryun бичиж найруулжээ. Тус кино нь 16 ангитай бөгөөд төгсгөлийн анги дээрээ Jason болон Pilsook нар үерхэж, харин Yoon Beak Hee "Кирин" урлагийн их сургуульдаа багшаар үлдэх болно. Хамгийн сайхан хоолойтой Sond Sam Dong дэлхийд танигдсан дуучин болдог бол Hye Mi багын хүсэл мөрөөдлөө биелүүлж, дуурийн дуучин болдог. Jin Gook харин Солонгосдоо од болдог. Тун удахгүй 2011 онд тус киноны 2-р анги буюу "Dream high-2" үзэгчдийн хүртээл болгох гэнэ.
Орчуулсан: Х.Содгэрэл
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


