| Мэдээлэл нэмсэн: 2011-04-23 |
Дэлхийн загварын ертөнцөд хөл тавиад удаагүй хэрнээ амжилтын эзэн болж чадсан залуухан од, Америкийн модель Emily Didonato-ийн талаарх мэдээллүүдийг хүргэж байна.
Та бүхэнд таалагдана гэдэгт Анударь миний бие итгэж байна. Дараагийн дугаарт хэнийг оруулмаар байгаагаа 9969-5707 дугаар руу илгээгээрэй.
Нэр: Emily Didonato
Төрсөн он, сар, өдөр: 1991 оны 02-р сарын 24-ний өдөр
Төрсөн газар: АНУ, Нью-Йорк
Өндөр: 178 см
Биеийн харьцаа: 86:64:89
Үсний өнгө: Бор
Нүдний өнгө: Цэнхэр
Агентлаг: IMG models, Marilyn Agency /Парис/
Олон жил загварын ертөнцөд хүчин зүтгэсэн зарим нэг алдарт моделиуд хүртэл түүнд атаархдаг. Учир нь тэр ганцхан жилийн дотор л жирийн охиноос дэлхийн топ брендүүд болох "Ralph Lauren", "Victoria's Secret", "Guess", "Maybeline New York" нарын нүүр царай болж чадсан юм. Энэ мэдээж итгэмээргүй сонсогдож байгаа биз. Тиймээ, Эмли өөрөө ч энэ бүх амжилтуудыг өөрт нь ийм богинохон хугацаанд ирсэнд итгэдэггүй хэмээн ярьж байсан удаатай. 2008 онд 17 настай Эмили охин ахлах сургуулиа төгсчээ. Түүний төгсөлтийн зургийг үзсэн Дидонатогийн найзууд гэр бүлийн найз Эмилигийн өвөрмөц содон төрх, зурган дээр сайхан гарч буй авьяасыг нь ихэд үнэлсэн гэнэ. Тэр Эмилигийн эцэг эх хоёрыг охиныхоо зургийг "Request Model's" агентлагт үзүүл гэж зөвөлснөөр Эмилигийн төсөөлж ч байгаагүй амьдрал эхэлжээ. Зөвхөн эрэгтэй загвар өмсөгчидтэй хамтарч ажилладаг "Request Model's" үзэсгэлэнт бүсгүйн зургийг хараад шууд л хамтарч ажиллахыг урьсан гэдэг. Энэ явдлаас хойш долоохон хоногийн дараа Эмилиг Америкийн "Glamour" сэтгүүлийнхэн зураг авалтанд урьж, тэр даруйдаа дээр дурьдсан алдартай брендүүдийн зураг авалтанд оролцохоор болжээ. Дидонато Нью-Йоркд болсон "Rag&Bone"-ийн хаврын коллекцийг нээсэн бөгөөд Парист болсон "Givenchy"-гийн загварын шоунд оролцсон байна. Эдүгээ тэрээр маш олон сэтгүүлийн нүүрийг чимсээр байгаа бөгөөд 2010 онд "Georgio Armani" брендийн "Acqua Di Gioia" шинэ үнэртний нүүр царайгаар тодорсон юм. Ийм шахуу цагийн хуваартай тэрээр "найз залуутай болох цаг зав надад байдаггүй" хэмээжээ. Гэвч түүний хамтран ажиллагсад болох моделиуд, загвар зохион бүтээгчид Эмилиг "Сахиусан тэнгэр шиг сайхан ааштай" гэж тодорхойлсон байдаг.
Орчуулсан: О.Анударь
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


