| Мэдээлэл нэмсэн: 2011-04-23 |
Нэр: Марина Линчук
Төрсөн он, сар, өдөр: 1987.09.04
Төрсөн газар: Белорусс, Минск
Өндөр: 180 см
Биеийн харьцаа: 84-60-88
Үсний өнгө: Цайвар шаргал
Нүдний өнгө: Цэнхэр
Үзэсгэлэнт бүсгүй маань амжилтынхаа гарааг төрөлх хот болох Минскээс эхэлсэн. Дараа нь тэрээр Москва хотноо "IQ Models" агентлагт элсэж орсноор түүний мөрөөдөл шиг амьдрал эхэлжээ.
Нэгэн сайхан гэрэлт өдөр Марина алдарт зурагчин Стивен Мейзелээр зургаа авахуулснаар түүнийг загварын алдартнууд анзаарч харсан гэдэг. Үүнээс хойш тэрээр дэлхийн брэндүүдтэй хамтарч ажиллах саналыг ар араас нь авч эхэлжээ. Линчук загварын ертөнцийн "акулууд" болох "Versace", "Donna Karan", "Christian Dior", "John Galliano", "Marc Jacobs", "Ralph Lauren", "Valentino", "Chanel", "Louis Vuitton", "Fendi", "Roberto Cavalli" зэрэг маш олон брэндүүдтэй хамтарч ажилладаг. Үүнээс гадна модель бүсгүй маань Орос, Итали, Япон, Португаль зэрэг орнуудын "Vogue" болон "Glamour" сэтгүүлүүдийн нүүрийг чимж байжээ.
2008 онд Марина "Escada" брэндийн "Moon sparkle fragrance", 2009 онд "Dior"-ын "Miss Dior Cherie" зэрэг үнэртэнгүүдийн нүүр царай болсон. Яахын аргагүй "топ" болж чадсан түүнийг 2009 онд Францын "Vogue" сэтгүүл 2000 оны хамгийн шилдэг 30 загвар өмсөгч бүсгүйчүүдийн тоонд багтаажээ. Тэрээр мөн "Victoria's Secret" брэндийн 2008, 2009, 2010 оны шоунд оролцож байсан юм.
Сонирхолтой баримтууд:
- Маринагийн дуртай хотууд: Токио, Нью-Йорк, Москва
- Шүтэж явдаг модель: Кейт Мосс
- Хэл: Англи, Орос, Японоор чөлөөтэй ярина
- Цагаан хоолтон
- Дуртай спорт: Сёрфинг, сноуборд, бокс, йог

Түүний найз залуу нь Salvatore Morale, Нью-Йоркийн нэгэн томоохон клубт DJ хийдэг гэнэ. Тэрээр их хартай залуу бөгөөд Маринаг хэзээ ч ганцааранг нь ямар нэгэн юманд явуулдаггүй. Түүнийг байхгүй үед богино юбка өмсөхийг ч зөвшөөрдөггүй байна. Гэвч найз залуугийнх нь энэ зан авир өөрт нь таалагддаг гэнэ шүү. Сонирхолтой л юм.
Орчуулсан: О.Анударь
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


