| Мэдээлэл нэмсэн: 2011-04-23 |
Бүтэн нэр: Робин Ван Перси
Төрсөн өдөр: 1983.08.06
Төрсөн газар: Голланд, Роттердам
Өндөр: 187 см
Байрлал: Довтлогч
Клуб: Арсенал
Дугаар: 10
Бидний сайн мэдэх дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болох Ван Перси 1983 оны 08-р сарын 06-ны өдөр Роттедам хотын өмнөд хэсэгт орших Кралингенд төржээ. Түүний аав Боб барималчин, ээр Жосе Рас зураач ажээ. Тэр хоёр эгчтэй бөгөөд тэднийг нь Лили, Кики гэдэг.
Ийм урлагийн гаралтай гэр бүлээс спортын хүн төрнө гэж хэн ч зүүдлээгүй биз. Ван Перси эхэндээ аав, ээж шигээ урлагт сонирхолтой байсан ч аажимдаа спортод авьяастайгаа нээсэн юм. Тэр дартс, ширээний теннисээр үнэхээр шилдэг нь байж, амжилтанд хүрэх боломжтой гэж хүн болгон үзэж байсан байна. Гэхдээ түүний эцсийн сонголт нь шилдэг нь байж чадаагүй ч, муугүй тоглогч гэж хэлүүлдэг байсан хөлбөмбөг байж. Түүний амьдрал тийм ч дардан байгаагүй. Персиг аав нь ганцаараа Роттердамын ядуу цагаачдын дунд өсгөжээ.
Ван Перси маань Боучра хэмээх бүсгүйтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болоод байгаа юм. Түүний хүүг Шакүүл, охиныг Дина Лаяла гэдэг.
Тэр 1998 онд хүүхдийн "Excelsior" клубд орж, 1999 онд "Feyenoord" клубын хүүхдийн багт тоглож эхэлсэн. Энэ үед түүний ур чадварыг олон хүн таньж эхэлжээ. Удахгүй дээд лигтээ тоглох нь ч ойлгомжтой байлаа.

2001 онд хүмүүсийн санаснаар болж "Feyenoord" клубын үндсэн багт орж жинхэнэ лигийн тоглогч Ван Перси болж чадсан юм. Тэр мэргэжлийн лигт ороод улам ч илүү сайхан тоглолтыг үзүүлж дорхноо олны танил болсон юм. Энгийн нэг дэлхийн хэмжээний дундажаас доогуур хэмжээний клубыг тэр "Аваргуудын лиг"-ийн 1/8 шигшээд оруулахад маш их хувь нэмэр оруулжээ. Гэвч түүнийг менежерүүд сайн олж харахгүй л байлаа.

Гэхдээ удалгүй Деннис Бергкамп хэмээх шилдэг тоглогчоо явуулсан Арсене Венгер түүнийг олж харсан юм. Ирээдүйтэй залуу тоглогч авдагаараа алдартай менежер маань аль хэдийнэ Ван Персиг харсан байж. 2004 онд залуу довтдогч маань дэлхийн шилдэг клубуудын нэг болох "Арсенал" клубт 2,75 сая еврогоор очжээ.
Терри Анри, Ван Перси хоёр "Арсенал"-ын довтолгооны шугаман дээр мөр зэрэгцэн зогсдог байлаа. Тэдний тоглолт ч сайн нийлж хоёул хоёулаа дэлхийн шилдэг тоглогчид тооцогдсон юм.
"Арсенал"-д гаргаж байгаа гайхалтай тоглолтынхоо ачаар 2006 оны ДАШТ-д Голландын шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд тоглосон. Гэвч Голланд тийм ч сайн байж чадалгүй 1/16 шатны тоглолтоосоо хасагдсан билээ. Харин 2010 оны дэлхийн аваргад Ван Перси довтлогчтой Голландын шигшээ баг үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж нэг ч хожигдолгүй шигшээ тоглолтонд хүрсэн юм. Шигшээ тоглолтондоо Испанитай тоглож харамсалтайгаа ялагдаж мөнгөн медалийн эзэн болсноор анх удаагаа "Дэлхийн аварга" болох сайхан боломжийг алдаж байжээ.
Ван Персигийн нэг дутагдалтай тал нь хэтэрхий амархан гэмтдэг юм. Тэрнээсээ болж улирлын тоглолтын ихэнх хэсгийг талбайд гарахгүй өнгөрөөх ч үе байдаг. Амархан гэмтдэгээс нь болж түүнийг "Шилэн хөлт" гэж хочилдог юм.
Арсене Венгер хэлэхдээ "Ван Перси бол яах аргагүй дэлхийн шилдэгүүдийн нэг. Учир нь түүний хүчтэй цохилтыг хаалгачид хаахаас айдаг" гэжээ.
Орчуулсан: Б.Очирбат
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


