| Мэдээлэл нэмсэн: 2011-04-23 |
/9120-59../ Сайн байна уу? Би 13 настай. Намайг нэг хөвгүүн маш муухайгаар доромжлоод байх юм. Надад үнэхээр хэцүү байна. Туслаач!
Тогтохоо: -Хүнд муухайгаар доромжлуулаад эмзэглэхгүй хүн гэж байхгүй. Тэр хөвгүүн чамаас дутмаг болоод л чамайг тэгэж хэлдэг байх. Чи түүнд "Би ийм мундаг охин шүү" гэдгээ харуулах хэрэгтэй. Аливаа зүйлд гомдол мэдүүлэлгүй бардам бай. Түүний хэлж байгаа үгсийг сонсоогүй юм шиг л тайван байх хэрэгтэй. Чиний насны хөвгүүд урдаас нь хэрэлдэх тусам улам л доромжилдог. Үүнд хүлээцтэй хандах хэрэгтэй. Тэр хөвгүүн чамайг муухайгаар доромжиллоо гээд чи тийм болчихгүй шүү дээ. Ам нь чилэхгүй бол ярьж л байг. Магадгүй өөрт нь тулгардаг хэцүү зүйлээ чам дээр илэрхийлдэг байх болох юм. Чи чаднаа. Амжилт хүсье!
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


