Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Хүн чоно хэдий ч сэтгэл татам сайхан залуу
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-04-29

www.suragch.comСайн байцгаана уу? "Сурагч" сонинг захиалан уншдаг хүүхдүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе! Та бүхний ирүүлсэн мессэж болгон нэг санал байдаг бөгөөд дуртай хамтлаг дуучдынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахад үнэхээр их хувь нэмэр болдог юм шүү.

Энэ удаагийн санал асуулгаар Tokio hotel, Rihanna, Shinee, SuperJunior, 2ne1 зэрэг олон хамтлаг, дуучид маш хүчтэй өрсөлдсөн боловч хамгийн их санал авсан нь "Twilight" киноны гол дүр Jacob буюу Taylor Lautner байсан юм. Хүүхдүүддээ хэлэхэд та бүхний ирүүлсэн санал болон дээр дурдагдсан хамтлаг дуучдын ихэнх нь "Сурагч" сонины өмнөх дугааруудад нийтлэгдсэн байгаа билээ. Ингээд Jacob-ын талаарх мэдээллийг хүлээн авна уу? Өө, тийм цаашид ч бас шантралгүйгээр саналаа  9605-3509 дугаарын утсанд ирүүлээрэй. Магадгүй таны хүсэн хүлээж байсан хамтлаг, дуучдын талаар мэдээлэл гарах ч юм билүү!

Товч танилцуулга:
Нэр: Taylor Daniel Lautner
Төрсөн газар: Мичиган
Мэргэжил: Жүжигчин
Хобби: Бүжиглэх, хөлбөмбөг болон бэйсбол тоглох
Нас: 19
Төрсөн огноо: 1992.02.11
Нууц авьяас: Бүжиглэх, гэхдээ хэний ч өмнө гарч бүжиглэж байгаагүй

Taylor Daniel Lautner нь 1992 оны 02-р сарын 11-нд Michigan-ы Grand Rapids-т төржээ. Түүний ээж нь нэгэн компьютерийн компанид ажилладаг. Харин аав нь Midwest Airlines-ын нисгэгч гэнэ. Харин дүүг нь Makena гэдэг бөгөөд 15 настай. Taylor хамгийн анх 6 настайдаа каратегаар хичээллэж эхэлсэн ба тун удалгүй Лос Анжелесын каратегийн үндэсний их сургуульд элсэн орсон юм. Тэрээр багадаа маш авьяастай хүүхэд байсан бөгөөд "дуулж бүжиглэнэ, спортоор хичээллэнэ" гээд л хийхгүй юм гэж байдаггүй байж. Taylor 2003 онд "ISKA-каратегийн хүүхдүүд" хэмээх нэвтрүүлэгт оролцож байсан. Энэ нэвтрүүлгээс хүмүүс түүнийг таньж эхэлсэн гэхэд бараг хилсдэхгүй. Хэсэг хугацааны дараа Taylor каратегийн сургуулиасаа гарч Калифорнийн урлагийн их сургуульд орсон байна. Энэ сургууль түүнд кинонд тоглох боломж олгож, нэр алдарт хүргэсэн юм.

Холливудын амьдрал

Taylor Lautner  "Twilight" кинонд тоглосноор түүний холливудын амьдрал эхэлсэн гэхэд болно. 2009 онд CNN телевизээс зохион явуулсан "Шилдэг эрэгтэй жүжигчин хэн бэ?" гэсэн санал асуулгад Taylor шалгарсан юм. Тэрээр маш олон брэндүүдийн нүүр царай, өсвөр үеийнхний хайртай жүжигчин болж чадсан юм.

Итгэмээргүй өндөр цалин:

  • 2008 онд "Twilight" киноны 1-р анги- 1 сая доллар
  • 2009 онд "New moon"- 4 сая доллар
  • 2010 онд "Eclipse" киноны 1-р анги- 7,5 сая доллар /тус киноны орлогын 2,5 хувь/
  • 2011 онд "Abduction" - 7.5 сая доллар
  • "The Twilight Saga: Breaking Dawn-2 -12.5 сая долларын ашиг орлогыг тус тус олжээ.


Сайхан харагдахын нэг нууц бол түүний үс

Taylor-ын үсний засалт нь энгийн хэрнээ маш гоёмсог харагддаг. Түүний үс нь богино хардуу өнгөтэй ба тэрээр өөрийнхөө үсэнд маш их анхаарал тавьдаг гэнэ. Taylor Lautner ямар нэгэн үсний засалтанд баригддаггүй. Харин үсээ сайхан харагдуулахын тулд нүүрний хэлбэр болон царайндаа тохируулан засуулдаг ажээ.

Энгийн сайхан харагдах нууц

Түүний өдөр тутмын амьдрал нь үнэхээр сонирхолтой байдаг гэнэ. Амьдралынхаа хорм бүрийг хөгжилтэй, адал явдалтай өнгөрөөдөг байна. Тэрээр энгийн хувцаслах дуртай бөгөөд ихэвчлэн хүрэм, жинс, футболка, пүүз өмсдөг.

Хайраа олсон Taylor Lautner

Тэрээр хайр дурлалын тал дээр азгүй нэгэн. Түүний анхны хайр нь Justin Bieber-тэй үерхэж байгаа Selena Comez гэнэ. Сонин байгаа биз. Одоо тэд энгийн харьцаатай байдаг бөгөөд заримдаа хамт хоол идэж, гадуур зугаалаж, найзуудын хоорондын дотно яриаг өрнүүлдэг гэнэ. Харин Selena-г Justin-тай үерхэж эхлэхэд Taylor Lautner-т үнэхээр хэцүү байжээ. Энэ талаар "Time" сэтгүүлд "Selena Comez-ыг Justin Bieber-тэй үерхэх үед надад үнэхээр хэцүү байсан боловч одоо бүх зүйл хэвийн болсон" гэж ярилцлага өгчээ. Selena-гаас салсны дараа дуучин Taylor Swift-тэй үерхэж эхэлсэн ба тэд бараг анхны харцаар л бие биедээ дурласан гэнэ.
 
www.suragch.com

"Хайр татагч машин"-ууд

Тэрээр хар, цагаан, улаан өнгийн гурван машинтай. Түүний машинууд үнэхээр гайхалтай, гоёмсог бөгөөд Taylor машинууддаа маш их хайртай гэнэ. Тэрээр Porsche 911 turbo машинаа авангуутаа шууд л дуучин Taylor Swift-ийг суулгаад давхижээ. Түүний нэг машин нь "Twilight" киноны нэг үзэгдэл дээр гардаг юм байна.

Түүний тансаг гэмээр гайхамшигтай нүдний шилнүүд:

1.    Wakley Frogsin - загварын нүдний шил
2.    Oliver Peoples pryce - загварын нүдний шил
3.    Ray Ban 3025 aviator Phantom - загварын нүдний шил
4.    Persol 0714 - загварын нүдний шил
5.    David vurman Phanton - загварын нүдний шил
6.    Ray Ban original - загварын нүдний шил
7.    Carrera Jocker - загварын нүдний шил
8.    Wackley Juliet - загварын нүдний шил

Тоглосон кинонууд:

2003 онд- "The Bernie Bac Show"
2004 онд- "My wife and kids"
2005 онд- "What's new Scooby-Doo"
2005 онд- "Danny Phantom"
2008 онд- "Twilight"
2009 онд- "New moon"
2010 онд- "Eclips"

 

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
selena gomez zlaajee muu hap ynhan
2012 оны 02 сарын 12
zdaa jin selena hohinee zao hajin ynhan bieee uneleedc ybj bai teul zao naad justin bieber jin neg muu abgaig bs jiremsen blgozon shdee odoo ji j hoophii ungupj bgaam bn daa hohino tahianii zalaa mine nwshiin llp
selena gomez zlaajee muu hap ynhan
2012 оны 02 сарын 12
yoo ene muu eron iim goy zaluug hayaad yu be???ter muu bieber odoo yuu iin neeh de1 pizdaa uugn hoophon goy aashtai bhdaa gj bdjisiin tgsen lalpiin gichii bsiin bn doo nak2 bohip ug hljlee sorry ALL
latoya
2012 оны 01 сарын 07
uidaj bna medeellvvvdeee shinechleecheee
hvslen
2011 оны 11 сарын 22
ta nar yun eem hvn muuldn ghdel qt shv
LAUREN
2011 оны 07 сарын 04
itgemeergui saihan zaluu. yuun justin bieber. selenad hohino taylor swift d chi muu aztai tahia gej helii... TAYLOR LAUTNER IS BETTER THAN JUSTIN BIEBER...
wow
2011 оны 07 сарын 04
selena uneheer t1 shu iim s.han zaluug yaj hayj chaddg bnaa yooy oorooso duu beiberte uerhej ntr hrin taylor swift ch aztai uma ta 2to amjilt kkk
yumi
2011 оны 07 сарын 01
justin bieberiig hol hayahaar zaluul daa
boddoooo
2011 оны 06 сарын 28
justin bieberiig hol hayhar zaluu ymsan selena ni sohorchihoj de chavaas
...
2011 оны 06 сарын 27
gehde hoorhon c gsn edward ni iluu hoorhon shdeeee
mgl
2011 оны 06 сарын 26
aayy justin bieberees iluu
goodgirl
2011 оны 06 сарын 21
seeeexan huurhun agaa shu
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 363
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1118
Энэ сар 15583
Нийт 310191
Та 310191 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 13
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо