| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
/8874-81../ Сайн байна уу, Тогтохоо ахаа. Намайг Сарнай гэдэг. Би нэг хөвгүүнд сайн болоод нэлээд удаж байна. Надад нэг бэрхшээл байгаа. Түүний эгч бид хоёр найзууд байж байгаад больсон юм. Тэгээд надтай таарахаараа дуугарахаа ч больчихсон. Би яах вэ?
Тогтохоо: -Сайн уу? Хэрвээ тэр чамайг найзаа л гэж боддог байсан бол дүүдээ юм хэлээгүй гэдэгт итгэ. Гэхдээ элдэв юм хэлсэн ч гэсэн хайрынхаа төлөө зоригтой байх хэрэгтэй. Чи тэмцэж чадвал тэр хөвгүүн ойлгох болно. Хөвгүүд ихэвчлэн хов жив хөөцөлдөж шийдвэр гаргадаггүй гэдгийг битгий мартаарай. Магадгүй тэр эгчийнхээ үгээр чамаас хөндий байвал мартсан дээр. Бусдын үгээр үг хийж байгаа хүн яав ч сайн биш. Чамайг гэх өөр нэгэн байж л таараа. Тиймээс тэвчээртэй хүлээ. Чи чадна.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


