| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
/8846-83../ Сайн уу? Би нэг охинд сайн болсон юм. Тэр намайг сайн танихгүй л дээ. Тэгээд би хамгийн анх мессэж бичээд, "үерхье" гэж гуйсан юм. Тэр надаас нэг насаар дүү. Манай доод ангид сурдаг учраас намайг "ахаа" гээд тоохгүй юмаа. Би яах вэ?
Тогтохоо: -Тэр охинд өөрийгөө сайн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Магадгүй чи хэтэрхий их халамж, анхаарал тавьдаг болохоор ах шиг нь санагдсан байх. Тиймээс түүнтэй ярилц. Мессэжээр үерье гэж гуйх нь оновчтой санаа биш. Тэр охин тоглоом гэж ойлгосон ч байж болох. Хайрынхаа төлөө хийх хамгийн шилдэг арга бол ярилцах байдаг. Мессэжээр гуйж чадсан юм чинь дахиад нүд рүү нь хараад гуйхад юу нь болохгүй гэж. Чи л зоригтой байвал бүх зүйл чиний санасанаар болно.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


