| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
/9620-..../ Сайн уу? Би нөгөө ангийнхаа нэг хөвгүүнтэй сар шахам үерхээд салсан. Бид хоёр яг таарсан гоё хосууд байсан. Тэр надад сайн хэрнээ надаас салъя гээд л салсан. Тэр шалтгаан нь миний буруу байсан юм. Бид хоёр нэг хэсэг уулзахгүй яваад байсан чинь хүүхдүүд бид хоёрыг салсан гэсэн цуурхал тараасан. Би энэ яриаг найз хөвгүүндээ сануулах үүднээс хэлсэн боловч тэр буруугаар ойлгоод салсан. Би түүндээ маш их хайртай. Буцаад нийлэхийг маш их хүсэж байгаа боловч тэр буцаж нийлбэл зовно гээд байх юм. Би яах вэ?
Тогтохоо: -Бусдын хэл амнаас айгаад л нийлэхээс татгалзаад байгаа байх. Магадгүй хүүхдүүд та хоёрын талаар цуу яриа гаргахаар санаа нь зовсон байх. Чи найз хөвгүүнтэйгээ ярилц. Бодлыг нь сонс. Гэхдээ зүгээр сонсоод өнгөрөх биш тусгаж ав. Хэрвээ найз хөвгүүн чинь чамд хайртай л бол ойлгож, уучлах болно. Тэгээд бүгдийг шинээр эхэлж, сайхан хосууд гэдгээ дахин батал. Та хоёрт амжилт хүсье!
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


